Улс төр

Зафер Атеш: Архангай аймгийн нутаг дэвсгэрээс шинэ олдвор нээснийг дуулгахад таатай байна
УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа.
2022-08-26

Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд биечлэн хүргэж, танилцууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд УИХ-ын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 11 хэсэгт заасан журмын дагуу биечлэн хүргэж, танилцууллаа.
2022-08-26

Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг минут хүрэхгүй хугацаанд эцэслэн баталлаа.
2022-08-26

УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсгийг С.Одонтуяа ахална
Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа ахлах бол гишүүдээр УИХ-ын гишүүн Т.Доржханд, Ж.Мөнхбат, Ж.Сүбхаатар, Н.Энхболд нар ажиллана.
2022-08-26

Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүнийг өнөөдрөөс хэлэлцэж эхэлнэ
Өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “... Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно...” гэдэг заалтыг хүчингүй болгосон юм.
2022-08-26

МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргад дэмжжээ
Э.Болормаа нь АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай нэгэн аж.
2022-08-25

УИХ-ын гишүүн Т.Доржханд өөрийнхөө эхлүүлсэн ажлын эсрэг санал өгөв
Улстөрч биш иргэн хүний хувиар Үндсэн хуулийн цэцэд хандаж, давхар дээлийн хязгаарыг хүчингүй болгуулах санаачлага эхлүүлсэн УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр өөрийн эхлүүлсэн ажлынхаа эсрэг санал өглөө.
2022-08-25

Эдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг шийдвэрлэх асуудлаар санал, дүгнэлт гаргана
ЭЗБХ: Эдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг шийдвэрлэх асуудлаар санал, дүгнэлт танилцуулах Ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.
2022-08-25

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ хэлэлцэн баталлаа
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ-аар эцэслэн баталгаажуулах нь Үндсэн хууль, бусад хуулийг УИХ баталж байх бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа явдал гэв.
2022-08-25

Ч.Өнөрбаяр: УИХ-ын дарга Г.Занданшатар өөрөө өргөдлөө өгөөд огцрох ёстой
"Хууль зөрчиж гаргаж ирсэн тоглоомын бүлгийн даргадаа яаж Үндсэн хуулийг дээдэлж ажиллаарай гэж захиж чадаж байна аа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад АН-ын тоглоомын бүлэг эрх баригчдад хэрэгтэй болж. Тэр дүрд тоглож чадах хүн нь О.Цогтгэрэл юм байна" хэмээлээ.
2022-08-25

Ц.Элбэгдорж: Үндсэн хуулиар тоглогчид энэ үйлдлээ нэн даруй ЗОГСОО!
"Үндсэн хуулиар тоглох бол улсаараа тоглохтой утга нэг. Б.Чимид гуай “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” гэж хэлснийг нэмж сануулъя" хэмээлээ.
2022-08-25

ҮХЦ-ээс Үндсэн хуулийг хамгаалах хуулийн заалтууд
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн өөрчлөлтийг танилцуулж байна.
2022-08-25

Н.Алтанхуяг: Ж.Мөнхбатад мэдлэг алга, боловсрол алга, хариулт ч алга
Н.Алтанхуяг: МАН завсарлага аваад нэг ярилц, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатайгаа ярилц. Үндсэн хуулиа, эх орноо ингэж самарч болохгүй.
2022-08-25

ЗАСГИЙН ГАЗАР: "Эрдэнэт"-ийн 49 хувийн хэлцлийн хүрээнд ХХБ-аас 480 тэрбум төгрөг суутгасан
Засгийн газрын өнөөдрийн /2022.08.24/ ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
2022-08-24

ТББХ: Цэцийн шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой хуулиудыг хэлэлцэж байна
Хуулийн төсөлтэй холбоотойгоор байнгын хорооны гишүүд асуулт асууж байна.
2022-08-24

Монголын анд нөхөр байсан Абэ Шинзо үдэх төрийн оршуулгын ёслолд оролцохоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Хаяши Мотоо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2022-08-23

Т.Доржханд: УИХ-ын гишүүдийн тоог нэмэх ёстой гэдэгт ҮХЦ санал нэгдсэн
"Хэрэв надад сайдын суудал амлавал татгалзана, битгий санаа зов. ХҮН бол хямд улс төр хийдэг нам биш" гэлээ.
2022-08-22

АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөнийг Лу.Гантөмөр удирдана
Удтал чимээгүй байсан АН-ын гишүүд намаа "босгохоор" нэгдэж эхэллээ. Тус намын дунд үе, залуус нэгдээд АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөнийг байгуулжээ.
2022-08-22

Г.Занданшатар: ҮХЦ-ийн шийдвэр эцсийнх тул УИХ хянан хэлэлцэх боломжгүй
"Үндсэн хууль өөрөө Үндсэн хуулийг зөрчсөн гэж Цэц дүгнэж, хүчингүй болгох шийдвэр гаргасан нь ноцтой үр дагавар үүсгэж болох томоохон алдаа бөгөөд Цэц Үндсэн хуулиас бусад хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх эрхтэй болохоос Үндсэн хуулийн зүйл, заалтыг хүчингүй болгох эрх байхгүй" гэлээ.
2022-08-22

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ
УИХ-ын ээлжит бус чуулганыг 2022 оны Наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд товлон зарласан билээ.
2022-08-22
