x

Жижиг намуудын жагсаалт босго давбал хамгийн түрүүнд УИХ-д орж ирэх хүмүүс

Улсын дээд шүүхэд 37 нам бүртгэлтэй байна. Бүгдээрээ 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох эрхтэй. Одоогийн УИХ-д суудалтай гурван нам байна. Тэднээс гадна УИХ-д суудалгүй буюу жижиг 10 гаруй нам идэвхтэй буюу тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Энэ талаас нь харвал ирэх зуны УИХ-ын сонгуулиар нэлээд нам суудал авах боломжтой харагдаж байна.

Учир нь энэ сонгуулиас эхлээд УИХ-ын 126 гишүүний 78 нь мажоратор буюу тойргоос, 48 пропорциональ буюу жагсаалтаас гарч ирнэ. Жижиг намуудын хувьд пропорциональ буюу жагсаалтад илүү найдаж байгаа нь анзаарагдаж эхэллээ. Найдлага бол бий. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 4.2.2-т “Намын тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын дөрөв буюу түүнээс дээш хувийн санал авсан байх” гэсэн босго тавигдсан. Улмаар 74.2.3-т “Хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын тав буюу түүнээс дээш хувийн санал авсан байх”, 74.2.4-т “Гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын долоо буюу түүнээс дээш хувийн санал авсан байх” гэж заасан.

Тэр утгаараа жижиг намуудын жагсаалтыг тэргүүлж, нэгдүгээрт бичигдэж чадсан улстөрчид нам нь босго давбал хамгийн түрүүнд УИХ-д орохоор байна. Тэдгээр намыг Улсын дээд шүүхэд бүртэгдсэн дарааллаар нь харвал Ногоон нам, МҮАН-ын Үндэсний эвслээс ХНХ-ын сайд асан Н.Номтойбаяр, ИЗНН-аас УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар, Эх орон намаас УИХ-ын гишүүн асан, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, БНН-аас УИХ-ын гишүүн асан, “Буян”-гийн Б:Жаргалсайхан, Ард түмний намаас УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Монголын хүний төлөө намаас Х.Бат-Ялалт, Үнэн ба зөв намаас А.Отгонбаатар, ШИНЭ намаас УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Иргэдийн оролцооны нэгдлийн намаас УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намаас НИТХ-ын төлөөлөгч Б.Жагар нарт намаасаа хамгийн эхэнд УИХ-ын гишүүн болох боломж харагдаж байна.

Эдний дийлэнх нь УИХ-ын гишүүн, сайдаар ажиллаж байжээ. Тухайлбал Б.Жаргалсайхан 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2006-2007 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. Л.Гүндалай 2000 оноос хойш УИХ-д гурав дараалж сонгогдсон. 2006-2007 онд Эрүүл мэндийн сайдаар ажилласан. Б.Батбаатар 2004-2008 онд УИХ-ын гишүүн байсан. Н.Номтойбаяр 2012, 2016 онуудад УИХ-д сонгогдсон. 2012 онд ХНХ-ын дэд сайд, 2016-2017 онд ХНХ-ын сайдын албан тушаалыг хашсан. Б.Эрдэнэбат 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож ажилласан. Ц.Оюунгэрэл 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2012-2014 онд ССАЖ-ын сайдаар томилогдож ажиллажээ. Ж.Батзандан 2012, 2016 онуудад УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Ийм намтартай.

Тэдний тухайд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.3-т заасан “Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь шаардлагыг хангасан байна” гэсний дагуу “Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх”, “Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51, түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх”, “Сүүлийн зургаа хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй” гэх шаардлага. 

Мөн “Нэг намын гишүүнийг өөр намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно”, “Нэр дэвшигч нь нэгээс илүү тойрогт нэр дэвшихийг хориглоно”, “Тойрогт болон жагсаалтад зэрэг нэр дэвшихийг хориглоно”, “Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно”, “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэснийг зөрчөөгүй тохиолдолд жагсаалтыг өнгөлөх боломжтой юм байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (172.68.93.136)
    Энэ Жаргалсайхан, Үнэнзөвийн гятдын тагнуул, зэрэг гарууд зүгээр лай л бн.
    2024 оны 02 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Дотоодын хэрэглээний 20 хувийг хангах туншилтай эмийн үйлдвэр нээлтээ хийлээ 13 цаг 12 мин Мега төслүүдэд дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлнэ 14 цаг 22 мин Монгол Улсаас А.Уянга Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналд нэр дэвшлээ 14 цаг 23 мин Истанбулын шууд хэлэлцээнд Трампыг оролцуулах саналыг Зеленский дэмжив 14 цаг 23 мин Хаврын тариалалтад бэлэн байгаа буудайн үр 22 мянган тонноор буурчээ 14 цаг 24 мин АНУ Өмнөд Африкийн 59 цагаан арьст иргэнийг дүрвэгчийн статустай хүлээн авлаа 14 цаг 25 мин Говийн бүсийг аж үйлдвэр, ногоон эрчим хүчний төв болгон хөгжүүлэх шийдвэр гаргалаа 14 цаг 27 мин Хятад улсад 17 шинэ мэргэжил албан ёсоор нэмэгдлээ 14 цаг 27 мин Сумо бөхийн зуны башёд Монголын 21 сүмоч хүч үзэж байна 14 цаг 32 мин Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-наас эхэлнэ 14 цаг 37 мин Каннын кино наадам хэт задгай хувцаслалт, нүсэр гоёлоос татгалзах журам мөрдөнө 14 цаг 39 мин 2030 он гэхэд сувилахуйн салбарт 4.1 сая ажиллах хүч дутагдах төлөвтэй байна 14 цаг 42 мин “Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байна 14 цаг 43 мин Агроэкологийн сургуулийн хамт олон “Тужийн нарс”-нд 40,500 нарсны тарьц суулгаж ойжуулалт хийлээ 14 цаг 44 мин “Samsung” хамгийн нимгэн ухаалаг утас “S25 Edge”-ийг танилцууллаа 14 цаг 45 мин “Дөл-2025” цэрэг-спортын тэмцээний тэргүүн байрыг Халиун сумын “Оргил” тасаг эзэллээ 14 цаг 46 мин Шарга морьт, Хандгайтын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо 14 цаг 47 мин Говь-Алтай аймагт 100 мянган мод тарих бэлтгэл ажлыг хангаж байна 14 цаг 48 мин Нүдний ухархайгаар дамжуулан хүзүүний нугалмын хорт хавдрыг амжилттай авлаа 14 цаг 49 мин Монголын үндэсний бөхийн чансааг улсын заан Б.Бат-Өлзий тэргүүлж эхэллээ 14 цаг 50 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Top