x

Газрын тос, хийн салбарт олон улсын стандарт, шилдэг туршлагыг Монгол Улсад нутагшуулахад АНУ-тай хамтарна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, Салбарын хяналтын газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Б.Мөнхдөл болон АНУ-ын Хөдөлмөрийн яамны Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Патрисиа Силви нар өнөөдөр (2024.02.26) хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Тодруулбал хоёр орны геологи, уул уурхай, газрын тос, хийн салбарын техник, технологийн горимын мөрдөлт, геотехник, уурхайн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр тулгарч буй асуудал түүнд тавих хяналтын тогтолцоог сайжруулах талаар хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.  

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга: 

-"Геологи, уул уурхай, газрын тос, хийн салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд олон улсын стандарт, дүрэм, журам, шилдэг туршлагыг Монгол Улсад нутагшуулах, мэргэжилтэн солилцож туршлага солилцох, тэргүүний шилдэг техник, технологийг нэвтрүүлэх боломжийг судлах зэргээр хамтран ажиллах нь зүйтэй байна. 

Геологи, уул уурхай, газрын тос, хийн салбарын үйл ажиллагааг аливаа эрсдэлгүй, үр дүнтэй явуулах нь чухал бөгөөд тэдгээр асуудлыг богино хугацаанд эрчимжүүлэхэд энэхүү санамж бичиг үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна" гэдгийг Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамнаас мэдээллээ. 

 

 

АНУ-ын Хөдөлмөрийн яамтай Хөдөлмөрийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

Монгол Улсын уул уурхайн салбар болон бусад аж үйлдвэрийн салбарт ажилтан хүний хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор энэхүү санам бичигт гарын үсэг зурсан байна. 

Хөдөлмөрийн хамтын ажиллагааны санамж бичиг зурах ёслолын ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, АНУ-ын Хөдөлмөрийн Яамны Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Патрисиа Силви, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ричард Буанган болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Манай Улс ОУХБ-ын "Уул уурхай дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 176 дугаар конвенц”-д 2015 онд нэгдэн орсон бөгөөд энэ нь уул уурхайн салбарт ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага, хэм хэмжээг тогтоож төр, аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогч, ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар Олон Улсын түвшинд үүрэг хүлээж байгаа юм.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод нийт 408 хүн өртсөний 103 нь уул уурхай, олборлолтын салбарт бүртгэгдсэн нь нийт бүртгэгдсэн ослын 25.2 хувийг хамаарч байна.

 

 

Уул уурхайн салбарт гарч буй ослын шалтгааныг авч үзвэл нийт ослын 60 орчим хувь нь уналт, нуралт, өргөх, зөөх тоног төхөөрөмжийн бүрэн бус ажиллагаанаас, 20 гаруй хувь нь хаалт, хамгаалалт хангалтгүйгээс, 20 хувь нь аюулгүй ажиллагааны арга барилд хангалтгүй суралцсан гэсэн хүчин зүйлээс хамаарч байна.

Иймд санамж бичгийн хүрээнд

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг боловсронгуй болгох
  • ОУХБ-ын Хөдөлмөрийн хяналтын 81, 129 дүгээр конвенцод нэгдэн орох, уул уурхай, хүнд үйлдвэр болон аж үйлдвэрийн салбарт нэн шаардлагатай зарим ажил мэргэжлийн стандарт боловсруулах
  • Хөдөлмөрийн хэвийн бус (газрын дор, хортой, халуун хүнд) нөхцөлд ажиллаж байгаа ажилчдын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар ОУ-ын хууль, эрх зүйн зохицуулалтыг судлах
  • Уул уурхайн салбарт зонхилон тохиолдож буй уушги тоосжих өвчний тандалт судалгаа хийж, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчний эмч мэргэжилтнүүд болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчдыг мэргэшүүлэх зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Манай улсын гуравдагч хөрш стратегийн түнш болох АНУ-ын Хөдөлмөрийн яамтай Хөдөлмөрийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар уул уурхай, хүнд үйлдвэр болон бусад аж үйлдвэрийн салбарт хөдөлмөр, ХАБЭА-н Олон Улсын стандарт, шилдэг туршлагыг нэвтрүүлж, хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй бүтэц, тогтолцоог бий болгож, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлж, ажилтан хүний хөдөлмөрлөх эрх, амь нас, эрүүл мэндийг хамгаалахад бодит үр дүнгээ өгнө гэж үзэж байгааг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 36 мин ЧУБИ 50 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 20 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 1 цаг 22 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 1 цаг 22 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 1 цаг 24 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 1 цаг 24 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 2 цаг 53 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 2 цаг 54 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 2 цаг 56 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 2 цаг 56 мин Биткоины ханш 5%-иар уналаа 2 цаг 57 мин Булганд халиун бугын сүрэгт зориулсан биотехникийн арга хэмжээг хэрэгжүүлэв 2 цаг 59 мин 18 каратын алтан суултуур Sotheby’s-д 12 сая доллараар зарагдав 3 цаг 2 мин АНУ Саудын Арабыг батлан хамгаалах хамтын ажиллагааны гол холбоотноо болгов 3 цаг 4 мин “Чингис хаан” ОУНБ руу зорчих ШҮ:4 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо 3 цаг 9 мин Монгол Улс БНХАУ-д экспортлох нүүрсийг 100 сая тоннд хүргэх санал дэвшүүлэв 3 цаг 10 мин Кино зураг авалтад ашиглах хуурамч долларыг солиулах оролдлого гарчээ 3 цаг 10 мин “Хүнсний хувьсгал”-аар үйлдвэрлэл хоёр дахин өсөж, шинэ бүтээгдэхүүний тоо 1,000-д хүрэв 3 цаг 12 мин Хотын үерийн эрсдэлийг бууруулах төслийн ТЭЗҮ-ийн явц 40 хувь хүрэв 5 цаг 5 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д...
Top