x

Шинэ Зуунмод дагуул хотыг найман бүстэй байхаар төлөвлөж байна

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр дагуул хот, Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтын талаар хэлэлцлээ.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогод олон төвт хотын тогтолцоог хэрэгжүүлж, шинэ суурьшлын бүс, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талаар тусгасны дагуу Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулахаар ажиллаж байгаа билээ. Улаанбаатар хотын хүн ам 2040 он гэхэд 2,248,000-д хүрэх тооцоо гарснаас 440,000 нь дагуул хотод суурьших төлөвлөлттэй байгаа юм.

Шинэ Зуунмод хотын 31,000 га талбайд

  • Эдийн засгийн чөлөөт бүс
  • Олон нийт, худалдаа, үйлчилгээний бүс
  • Шинэ Зуунмод хотын төв, засаг захиргааны бүс
  • Оюутны хотхон, судалгаа шинжилгээний төв
  • Худалдаа, бөөний төв
  • Тээвэр логистик, үйлдвэрлэлийн бүс
  • Олон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны бүс
  • Аж ахуй, нөөц бүс гэсэн найман бүсийг төлөвлөж буй.

Түүнчлэн бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хотыг байгуулах, хотын бүтээн байгуулалт, тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд Шинэ Зуунмод дагуул хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж байна.

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажил хариуцсан захиргааны дарга М.Батбаяр:

-Бид төлөвлөдөг, гэхдээ түүнийгээ хэрэгжүүлдэггүй. Энэ л асуудал болоод байгаа юм. Улсын газар зохион байгуулалт, аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтыг хотын зохион байгуулалтын асуудалтай андуурах ч тохиолдол байна. Хот суурингийн газар нийт газар нутгийн 1 хувьд ч хүрдэггүй. Тэгэхээр тэр дотроо л газар зохион байгуулалтаа зөв хийх хэрэгтэй.

Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Д.Ирмүүн:

-Дагуул хот байгуулах тухайд газрын зураглал, эрэмбийг эхлээд сайн тогтоож өгөх хэрэгтэй. Стратегийн байршил чухлаас гадна хүртээмжтэй тээвэрлэлтийн дэд бүтэц, хурдны зам, нийтийн тээвэр дагаад яригдана. Хөгжлийн концепц нь холимог байж, зөв тодорхойлох ёстой.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг:

-Сүхбаатарын талбай орчмын 20 га газарт боловсрол, соёл, төрийн үйлчилгээ төвлөрч байна. Зөвхөн сургууль, хувийн хэвшлүүдийг орон нутаг руу нүүх ёстой гэх бус өвлөрлийг үүсгэж буй асуудалд төр өөрөө манлайлал үзүүлье гэж байгаа юм хэмээлээ.

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг энэ сарын 14-нд зохион байгуулна.

Уг форумын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр ийнхүү болж, Засаг захиргааны шинэчлэл, төр хувийн хэвшлийн түншлэл, дэд төвийн төлөвлөлт, бүтээн байгуулалт, дагуул хотын талаар хэлэлцсэн юм.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дотоодын хэрэглээний 20 хувийг хангах туншилтай эмийн үйлдвэр нээлтээ хийлээ 12 цаг 1 мин Мега төслүүдэд дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлнэ 13 цаг 11 мин Монгол Улсаас А.Уянга Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналд нэр дэвшлээ 13 цаг 12 мин Истанбулын шууд хэлэлцээнд Трампыг оролцуулах саналыг Зеленский дэмжив 13 цаг 13 мин Хаврын тариалалтад бэлэн байгаа буудайн үр 22 мянган тонноор буурчээ 13 цаг 13 мин АНУ Өмнөд Африкийн 59 цагаан арьст иргэнийг дүрвэгчийн статустай хүлээн авлаа 13 цаг 15 мин Говийн бүсийг аж үйлдвэр, ногоон эрчим хүчний төв болгон хөгжүүлэх шийдвэр гаргалаа 13 цаг 16 мин Хятад улсад 17 шинэ мэргэжил албан ёсоор нэмэгдлээ 13 цаг 17 мин Сумо бөхийн зуны башёд Монголын 21 сүмоч хүч үзэж байна 13 цаг 21 мин Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-наас эхэлнэ 13 цаг 26 мин Каннын кино наадам хэт задгай хувцаслалт, нүсэр гоёлоос татгалзах журам мөрдөнө 13 цаг 28 мин 2030 он гэхэд сувилахуйн салбарт 4.1 сая ажиллах хүч дутагдах төлөвтэй байна 13 цаг 31 мин “Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байна 13 цаг 32 мин Агроэкологийн сургуулийн хамт олон “Тужийн нарс”-нд 40,500 нарсны тарьц суулгаж ойжуулалт хийлээ 13 цаг 34 мин “Samsung” хамгийн нимгэн ухаалаг утас “S25 Edge”-ийг танилцууллаа 13 цаг 35 мин “Дөл-2025” цэрэг-спортын тэмцээний тэргүүн байрыг Халиун сумын “Оргил” тасаг эзэллээ 13 цаг 36 мин Шарга морьт, Хандгайтын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо 13 цаг 37 мин Говь-Алтай аймагт 100 мянган мод тарих бэлтгэл ажлыг хангаж байна 13 цаг 37 мин Нүдний ухархайгаар дамжуулан хүзүүний нугалмын хорт хавдрыг амжилттай авлаа 13 цаг 39 мин Монголын үндэсний бөхийн чансааг улсын заан Б.Бат-Өлзий тэргүүлж эхэллээ 13 цаг 40 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Top