x

Ерөнхий сайд Нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх хоёр дахь уулзалтаа Дарь-Эхэд хийлээ

Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарласан. Энэ хүрээнд УИХ-ын сонгуулийг бүсчилж явуулах, аймгуудыг зургаан бүсэд хуваах, аймгийн төвүүдийг хооронд нь болон боомтуудтай холбосон таван тойрог замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудалд Засгийн газар анхаарал хандуулж,  Ерөнхий сайд эхний уулзалтаа Сонгинохайрхан дүүрэг, Толгойтоос эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 2, 27, 30, 31 дүгээр хороо буюу Дарь-Эх орчмын анхан шатны нэгжид ажилладаг төрийн албан хаагчидтай уулзлаа.

Энэ  бүсэд 15,616 өрхөд 53,943 иргэн оршин суудаг. Хотын төвтэй ойр гэр хорооллын бүс учраас газрын үнэлгээ өндөр, зам дагуу жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгч олон учраас дэд бүтцийн сүлжээнд бага зардлаар холбогдох боломжтой бүс юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн 30 жилийг бүхэлд нь дүгнэхэд, эдийн засаг, хүн ам өссөн ч хот-хөдөөгийн тэнцвэр алдагдсан. Засгийн газрын дундаж насжилт 1.5 жил. Энэ бол нэг томоохон бүтээн байгуулалтын ТЭЗҮ хийж амжихгүй цаг хугацаа. Бодлого тогтворгүй байсан нь томоохон асуудлуудад нөлөөлж, урт хугацааны бодлогогүй явж иржээ. Үүний суурь нь авлига. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжгүй байдал зэрэг өнөөдөр нийгэмд тулгамдаад байгаа олон асуудал авлигатай холбоотой. Тийм учраас Засгийн газраас “Алсын хараа-2050” хөгжлийн баримт бичиг, “Шинэ сэргэлтийн бодлого” хөтөлбөрийг боловсруулсан” гэлээ.

Баянзүрх дүүрэг 500 орчим мянган хүн амтай.

Бүсчилж хөгжүүлбэл төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртож, эмнэлэг, сургуулийн хүртээмж сайжирч, хотын төвд байрлах төрийн үйлчилгээний ачаалал буурна. Нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх нь чухал реформ болно гэдэгт уулзалтад оролцогчид санал нэгдэж байлаа.

Тухайлбал, тус дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Билэгсайхан “Бүсчилж хөгжүүлбэл, аль нэг чиглэлийн үйл ажиллагаа хариуцсан ажилтны ажлын ачаалал буурна. Дарь-Эхийг дүүргийн статустай болговол олон давуу талтай. Нийт газар нутаг нь барилгажаагүй учраас зөв төлөвлөвөл илүү хөгжих бүрэн боломжтой” гэсэн бол Боловсролын хэлтсийн дарга Б.Ганбат “Манай дүүрэг гурван аймгийг нийлүүлсэн хэмжээний газар нутагтай. Төрийн өмчийн 70 сургууль, 100 гаруй цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Манай хэлтэс 10 гаруй хүнтэй. Бүсчилж хөгжүүлбэл ачаалал буурна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж ч нэмэгдэх сайн талтай” гэлээ.

Ерөнхий сайд уулзалтын дараа тус дүүргийн нутаг дэвсгэрт орших Цагаан давааны хогийн цэгт ажиллалаа. Тус цэгт өдөрт 2-2.5 тонн хог ирдэг. Хот тохижилтын газраас хогийг дахин боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаагаа Ерөнхий сайдад танилцуулав. Хог, хаягдлын менежментийг өөрчлөх ахуйн болон үйлдвэрлэлийн хог, хаягдлыг шатаах аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендер зарлуулах саналаа Эдийн засгийн хөгжлийн яаманд хүргүүлжээ.

Мөн өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарь-Эх нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан. Тус эмнэлгийг 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, 2021 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан, Баянзүрх дүүргийн зургаан хорооны 48,873 хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Тус эмнэлэг төвийн шугамд холбогдоогүй учраас урсгал зардалд хамгийн их төсөв зарцуулдаг байна. 2023 оны долдугаар сард магадлан итгэмжлэгдсэн, ЭМДЕГ-тай гэрээгүй зэрэг нь бүрэн хүчин чадлаараа ажиллахад хүндрэлтэй байдаг. Даатгалаас санхүүжвэл хэвтүүлэн эмчлүүлэх тасгаа ажиллуулж, санхүүжилтээ шийдэх боломжтойг тус эмнэлгийн дарга И.Батзаяа хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн хөгжлийн концепцийг  тухайн дүүргийн нутаг дэвсгэрийн онцлог, эдийн засгийн нөөц, чадавхид тулгуурлан тодорхойлж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо.

Мөн улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа он дамжин удааширсан, царцсан төсөл арга хэмжээг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэхийг даалгав.

Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 36 мин ЧУБИ 49 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 19 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 1 цаг 21 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 1 цаг 22 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 1 цаг 23 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 1 цаг 24 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 2 цаг 53 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 2 цаг 54 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 2 цаг 55 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 2 цаг 56 мин Биткоины ханш 5%-иар уналаа 2 цаг 57 мин Булганд халиун бугын сүрэгт зориулсан биотехникийн арга хэмжээг хэрэгжүүлэв 2 цаг 59 мин 18 каратын алтан суултуур Sotheby’s-д 12 сая доллараар зарагдав 3 цаг 1 мин АНУ Саудын Арабыг батлан хамгаалах хамтын ажиллагааны гол холбоотноо болгов 3 цаг 4 мин “Чингис хаан” ОУНБ руу зорчих ШҮ:4 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо 3 цаг 8 мин Монгол Улс БНХАУ-д экспортлох нүүрсийг 100 сая тоннд хүргэх санал дэвшүүлэв 3 цаг 9 мин Кино зураг авалтад ашиглах хуурамч долларыг солиулах оролдлого гарчээ 3 цаг 10 мин “Хүнсний хувьсгал”-аар үйлдвэрлэл хоёр дахин өсөж, шинэ бүтээгдэхүүний тоо 1,000-д хүрэв 3 цаг 11 мин Хотын үерийн эрсдэлийг бууруулах төслийн ТЭЗҮ-ийн явц 40 хувь хүрэв 5 цаг 4 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д...
Top