x

Засгийн газар: Малчны зээлийн хүүгийн 220 тэрбумыг төр хариуцна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар дараах мэдээллийг хийлээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас хаваржилттай холбогдуулж дараах шийдвэр гаргалаа. Үүнд нэгдүгээрт, малчны зээлийн хүүгийн төлбөрийг Засгийн газраас даахаар болж шийдвэрлэлээ.

Орон нутагт ажиллаж байхад малчид малчны зээлийг тэглээд өгөөч гэж хүсээгүй, зээл төлөлтийг хойшлуулж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Засгийн газрын гишүүд энэ хүсэлт зүй ёсны гэж үзэн, зээлийн эргэн төлөлтийн хугацааг нэг жилээр хойшлуулах, хүүгийн төлөлтийг мөн нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Зээлийн хүүгийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулахаар хүүгийн хуримтлал үүсч байгаа. Малчны зээлийн хүү 20.5 хувь байна. Үүний 6 хувийг малчид өөрсдөө төлөх бол үлдсэн 14.5 хувийг Засгийн газраас шийдвэрлэнэ.

Улсын хэмжээнд 1.3 их наяд төгрөгийн малчны зээл байна. Хүүгийн хуримтлал нь 280 орчим тэрбум төгрөг болж байгаа. Зургаан хувийг нь малчид өөрсдөө төлөхөөр үлдсэн 220 тэрбумыг Засгийн газар шийдвэрлэх юм.

Сүүлийн 49 жилд тохиолдоогүй их хэмжээний цас орсон, их хүйтэн хавар болж байна.  Өнөөдрийн байдлаар 2,2 сая толгой мал хорогдсон. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж малын хорогдол хэд болох вэ гэдгийг таахад бэрх байна. 2009-2010 онд болсон зуднаар 10.5 сая мал хорогдуулсан мэдээ бий. Мал их хэмжээгээр хорогдож болзошгүй учраас малжуулах төслийг хэлэлцлээ.

Гуравт, малын өвс тэжээлээс гадна гурилын үнийн өсөлттэй холбоотой асуудал малчдад хүндрэл учруулж байна. Хөдөөд 50 кг гурил 120-130 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Арга хэмжээ авах ёстой гэдэг санал гаргасан. Үнийн дарамт үүсгэж байгаа учраас арга хэмжээ авах ёстой гэдэг санал гаргасан тул энэ асуудлыг шийдвэрлэлээ.

Хүүхдийн амралт, оюутны амралтыг малчид мөн хөндөж ярьсан. Зудын нөхцөл байдал хүнд байгаагаас хүн хүчний хомсдолд орсон. “Хоёулахнаа энэ их малыг тэжээхэд хүнд байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амрах хугацааг нь нааш нь татаж, сунгаач. Оюутны амралтыг зохицуулж өгөөч” гэсэн.  Тийм учраас уян хатан зохицуулалт хийх чиглэлийг Засгийн газраас Боловсрол шинжлэх ухааны сайдад үүрэг болголоо.

Covid-19 цар тахалтай холбогдуулж Хэмнэлтийн хууль хэрэгжсэн. Уг хуультай холбоотойгоор төр засгийн үйлчилгээг иргэдэд хүргэхтэй холбоотой автомашины хангалт хаагдсан байсан. Хэмнэлтийн хуульд өөрчлөлт оруулснаар автомашины парк шинэчлэл хийх эрх нээгдсэн.

Засгийн газрын хэрэг эрхлэх газарт  164 сумаас автомашины хэрэгцээ үүссэн тухай хүсэлт ирсэн.  Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцээд Улсын нөөцөөс 15 тэрбум төгрөг гаргаж, 105 автомашин худалдан авах шийдвэр гаргалаа.

Зах зээлд борлуулагдаж байгаа автомашинаас туулах чадвартай, орон нутагт төрийн үйлчилгээг явуулах боломжтой гурван төрлийн автомашин худалдан авахаар шийдвэрлэлээ.

Энэ ажлыг Төрийн худалдан авах ажиллагааны газар Улсын онцгой комиссоос үүрэг болгосны дагуу “Ford ranger pickup” загварын 30 орчим машин, Японы "Suzuki Jimny" төрлийн таван хаалгатай автомашин худалдан авах ажлыг зохион байгуулна. Үлдсэн 30 орчим автомашин нь УАЗ фургон загварынх байна. Эдгээр автомашинаар хөдөөгийн сумдыг хангах шийдвэр гаргасан

Хаваржилт хүндэрсэн аймаг сумдад өвс тэжээлийн дэмжлэг  үзүүлэхээр боллоо. Улсын төсөв, аймаг орон нутгийн төсвийн давсан орлогоос зохицуулалт хийх замаар Тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалагдаж байгаа 10 мянган тонн тэжээлийн буудайг үнэ төлбөргүй малчдад өгөхөөр шийдвэрлэлээ.

Мөсөн болон цагаан  зудтай байгаа 110 сум бий. Мөсөн зудтай сум бүрт 150 тонн тэжээлийн буудай, цагаан зудтай сумдад 75 тонн тэжээлийн буудай олгоно. Мөн тэжээл үнэгүй олгоно. Дунджаар нэг айлд 250 кг буюу таван шуудай тэжээл хүргэхээр шийдвэрлэлээ.

Малчдад хоол хүнсний дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ. Улсын нөөцөөс 5 тэрбумыг зарцуулна. Өрх тус бүрт 10 кг гурил, 5 кг будаа хүргэнэ.

Өвөлжилт, хаваржилт хүндхэн орохыг сануулж, Засгийн газраас малчиддаа хандан малаа эдийн засгийн эргэлтэд оруулахыг уриалж байсан. Зарим сумдын малчид малаа 50 хүртэл хувиар эргэлтэд оруулсан ч ихэнх сумд 30 хувиар малаа эргэлтэд оруулсан байна. Гэхдээ махаа зарж борлуулах асуудал тулгамдсан асуудал болсон. Нэгдүгээрт, мах бэлтгэдэг компаниуд малчдын гар дээрээс махыг хэт хямд үнээр худалдан авч байна. Ямааны мах 1 кг нь 3500, хонины мах 1кг нь 5000, үхрийн мах 1 кг нь 7000 төгрөгөөр авч байгаа нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлгээ гэж малчид үзсэн.

Засгийн газрын зүгээс Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад Хөдөө аж ахуйн биржийг 21 аймгийн хэмжээнд зохион байгуулах үүрэг өглөө.

Махны худалдан авалт эрхэлдэг компаниудын хувьд дотоодод мах нийлүүлэхээр ашиг орлого олох боломж хязгаарлагдмал байна гэж үздэг юм байна. Тийм учраас экспортод гаргах зорилгоор мах бэлтгэдэг. Засгийн газрын зүгээс “Хөнгөлөлттэй зээл олгож байгааг харгалзан үзэж, Улаанбаатар хотод махны үнэ хэт өндөр тогтохгүй байхаар үнээ тогтоо. Нийлүүлэлт хий. Хэрвээ нийлүүлэлтийг хангалттай хэмжээнд хийхгүй, үнэ хөөрөгдвөл махны экспортыг хязгаарлах хүртэл арга хэмжээ авна” гэсэн. Мах экспортлогч компаниуд дотоодод нийлүүлэлт хийхээ мэдэгдсэн. Энэ дагуу ирэх гуравдугаар сарын 11-ээс махны худалдааг Улаанбаатар хотод эхлүүлэхээр болж, шийдвэрлэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.252.155)
    Хэний мөнгөөр
    2024 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (172.69.252.170)
    Сонгууль хүчтэй
    2024 оны 03 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 4 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 6 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 7 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 8 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 9 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 1 цаг 38 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 1 цаг 39 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 1 цаг 40 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 1 цаг 41 мин Биткоины ханш 5%-иар уналаа 1 цаг 42 мин Булганд халиун бугын сүрэгт зориулсан биотехникийн арга хэмжээг хэрэгжүүлэв 1 цаг 44 мин 18 каратын алтан суултуур Sotheby’s-д 12 сая доллараар зарагдав 1 цаг 46 мин АНУ Саудын Арабыг батлан хамгаалах хамтын ажиллагааны гол холбоотноо болгов 1 цаг 49 мин “Чингис хаан” ОУНБ руу зорчих ШҮ:4 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо 1 цаг 53 мин Монгол Улс БНХАУ-д экспортлох нүүрсийг 100 сая тоннд хүргэх санал дэвшүүлэв 1 цаг 54 мин Кино зураг авалтад ашиглах хуурамч долларыг солиулах оролдлого гарчээ 1 цаг 55 мин “Хүнсний хувьсгал”-аар үйлдвэрлэл хоёр дахин өсөж, шинэ бүтээгдэхүүний тоо 1,000-д хүрэв 1 цаг 56 мин Хотын үерийн эрсдэлийг бууруулах төслийн ТЭЗҮ-ийн явц 40 хувь хүрэв 3 цаг 49 мин “Нарны домог” хамтлагийнхан “Намрын угалз-2025”-аас 8 цом хүртлээ 3 цаг 50 мин АНУ Эпштейний бүх баримтыг ил болгох хуулийн төслийг батлав 3 цаг 51 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д...
Top