x

Улс төрийн намуудын сонгуулийн зардлын дээд хязгаарыг 6.4 тэрбумаар тогтоов

Үндэсний аудитын газраас УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөх улс төрийн нам, эвсэл, тойрогт нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дээд хязгаарыг тогтоосноо өнөөдөр /2024.02.29/ зарлалаа.

Тодруулбал, 2024 оны ээлжит сонгуульд өрсөлдөх нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 6 тэрбум 434.5 сая төгрөг, тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 894.7 -1,526.1 сая төгрөгийн хооронд тогтоосон байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Төрийн аудитын дээд байгууллага нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө энэ хуулийн 50.2-т заасан аргачлалын дагуу тогтоож, нийтэд мэдээлнэ” гэж заасан байдаг.

Үүний дагуу Үндэсний аудитын газар 2024 оны ээлжит сонгуульд нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг батлагдсан төлөвлөгөө, хөтөлбөрийн хугацаанд тогтоожээ.

Зардлын дээд хэмжээ тогтоохдоо УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан

  • 2.1. Сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах;
  • 2.2. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах;
  • 2.3. Хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж, талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах;
  • 2.4. Сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх;
  • 2.5. Ухуулах байр ажиллуулах;
  • 2.6. Радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах;
  • 2.7. Цахим орчин ашиглах зэрэг сонгуулийн сурталчилгааг явуулах арга хэлбэр, мөн хуулийн 13, 36, 37, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 49, 52-т заасныг тус тус харгалзан тооцоолол хийн, тогтоожээ.

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37  улс төрийн нам руу 2024 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 08/232 дугаартай албан бичгээр зардлын дээд хэмжээний саналыг авахаар хүргүүлсэн байна. 2024 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн байдлаар нэр бүхий 13 нам саналаа ирүүлснийг сонгуулийн зардлын дээд хэмжээ тогтооход харгалзан үзжээ.

Ирэх зургадугаар сарын 28-нд болох УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор зохион байгуулагдана. Нийт 126 гишүүн УИХ-д сонгогдох бөгөөд 48 нь намын нэрийн жагсаалтаар 78 нь тойргоос сонгогдох юм. Тойрог томссоноор 13 болсон.

Ингээд зардлын дээд хязгаарыг дараах хүснэгтээр тодруулан хүргэж байна.

                                                                                                                                          /Төгрөгөөр/

Тойргийн дугаар, аймгийн нэр Мандатын тоо Нам, эвслийн нийт зардал Нэр дэвшигчийн нийт зардал
1

1-р тойрог

Архангай, Баянхонгор, Өвөрхангай

9 574,308,107.7 1,378,983,796.9
2

2-р тойрог

Говь-Алтай, Завхан, Увс, Ховд

10 659,785,964.3 1,526,054,380.9
3

3-р тойрог

Баян-Өлгий

3 261,992,747.7 1,058,746,682.1
4

4-р тойрог

Булган, Орхон, Хөвсгөл

8 487,060,273.9 1,230,485,598.1
5

5-р тойрог

Дархан-Уул, Сэлэнгэ, Төв

10 498,096,846.4 1,064,320,563.5
6

6-р тойрог

Дорнод, Сүхбаатар, Хэнтий

7 474,369,193.9 1,164,854,766.7
7

7-р тойрог

Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь

7 469,951,439.9 1,098,521,799.6
8

8-р тойрог

Баянзүрх

5 640,984,301.5 1,164,541,061.2
9

9-р тойрог

Баянгол

3 488,776,433.2 1,099,697,551.2
10

10-р тойрог

Сүхбаатар, Чингэлтэй

6 569,801,654.6 894,773,229.1
11

11-р тойрог

Сонгинохайрхан

5 590,595,221.8 968,576,569.5
12

12-р тойрог

Хан-Уул

3 435,352,153.7 1,121,664,599.4
13

13-р тойрог

Багануур, Багахангай, Налайх

2 283,456,891.3 994,256,563.7
  НИЙТ 78 6,434,531,229.9
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 6 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 8 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 9 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 10 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 11 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 1 цаг 40 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 1 цаг 41 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 1 цаг 42 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 1 цаг 43 мин Биткоины ханш 5%-иар уналаа 1 цаг 44 мин Булганд халиун бугын сүрэгт зориулсан биотехникийн арга хэмжээг хэрэгжүүлэв 1 цаг 46 мин 18 каратын алтан суултуур Sotheby’s-д 12 сая доллараар зарагдав 1 цаг 48 мин АНУ Саудын Арабыг батлан хамгаалах хамтын ажиллагааны гол холбоотноо болгов 1 цаг 51 мин “Чингис хаан” ОУНБ руу зорчих ШҮ:4 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо 1 цаг 55 мин Монгол Улс БНХАУ-д экспортлох нүүрсийг 100 сая тоннд хүргэх санал дэвшүүлэв 1 цаг 56 мин Кино зураг авалтад ашиглах хуурамч долларыг солиулах оролдлого гарчээ 1 цаг 57 мин “Хүнсний хувьсгал”-аар үйлдвэрлэл хоёр дахин өсөж, шинэ бүтээгдэхүүний тоо 1,000-д хүрэв 1 цаг 58 мин Хотын үерийн эрсдэлийг бууруулах төслийн ТЭЗҮ-ийн явц 40 хувь хүрэв 3 цаг 51 мин “Нарны домог” хамтлагийнхан “Намрын угалз-2025”-аас 8 цом хүртлээ 3 цаг 52 мин АНУ Эпштейний бүх баримтыг ил болгох хуулийн төслийг батлав 3 цаг 53 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д...
Top