x

Г.Занданшатар: Алтайн соёл гэх ойлголт хэвшсэнээр хамтын ажиллагааны шинэ боломжийг нээж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй албан айчлалынхаа үеэр Киргиз-Туркийн хамтарсан “Манас” их сургуульд зочлон оюутнуудтай уулзлаа.

Киргиз-Туркийн хамтарсан “Манас” их сургууль нь Бүгд Найрамдах Киргиз болон Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1995 онд байгуулагдсан юм. Нийт 6000 гаруй оюутан суралцаж буйн 40 гаруй нь монгол оюутнууд аж. Тус сургууль нь эдийн засаг, гадаад харилцаа, соёл урлаг, хууль, эрх зүй, хөдөө, аж ахуй, мал эмнэлэг, боловсролын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг байна.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Манас” их сургуулийн оюутнуудад тавьсан илтгэлдээ, өнөөгийн даяаршин буй дэлхийн шинэ дэг журамд түүх, хэл, соёлын хувьд ойр, түүхэн найрсаг харилцаат улс орон, ард түмэн хоорондоо бүс нутаг, олон улсын харилцаан дахь өөрсдийн нийтлэг эрх ашгаа зөвшилцөл, хамтын ажиллагааны зарчмаар шийдвэрлэх нь нэн чухал хэмээн онцоллоо. Тэрбээр, Тэгвэл Төв Азийн нүүдэлчин гаралтай ард түмнүүд бидний түүх, хэл, соёлын нийтлэг нэгэн цэг бол Алтай билээ. Алтай, тэр дундаа Алтай судлал, Алтай хэл, Алтайн соёл, Алтайн түүх, археологийн өв гэдэг нэршил олон улсад нэгэнт танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн зүйл. Алтайн соёл гэх ойлголт хэвшсэнээр хамтын ажиллагааны шинэ боломжийг нээж байна.

Олон улсын тавцан дээр Алтайн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд Киргиз Улс үнэтэй хувь нэмрээ оруулж буйг тэмдэглүүштэй. Тухайлбал, дэлхийн нүүдэлчдийн 1, 2, 3-р их наадмыг 2014, 2016, 2018 онуудад Киргизстан Улс амжилттай зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын баг тамирчид нүүдэлчдийн уламжлалт спортын төрлүүдэд оролцон гурван алт, зургаан мөнгө, 23 хүрэл медалийн амжилтаар нийт 41 орноос 10-д жагссан нь бахархам үзүүлэлт болсон юм. Тэгвэл 2023 онд Монгол Улсад зохиогдсон “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд Киргиз Улсын урлаг, соёл спортын төлөөлөл идэвхтэй оролцсонд бид ч туйлын сэтгэл хангалуун байдаг. Алтай язгуурын хэл, соёлтой орнуудын их сургуулиуд Алтай судлалын төвүүд байгуулсан туршлага байна.

Энэ хүрээнд Монгол, Киргизийн их сургуулиуд ч хамтран ажиллаж Алтай судлалын төвүүдийнхөө үйл ажиллагааг идэвхжүүлэх бүрэн боломжтой. Залуу судлаачид, эрдэмтэн багш нарыг солилцож, хамтарсан эрдэм шинжилгээний хурал хийж, хамтарсан судалгааны ажлуудыг хөгжүүлэх боломж дүүрэн байна. Үүний тулд 2024 оны 4-р сард Улаанбаатар хотноо болох “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (Парламент)-ийн дарга Эрхэмсэг ноён Нурланбек Шакиев оролцохоо илэрхийлсэнд баяртай байна. Тус чуулга уулзалтын хүрээнд болох эрдэм шинжилгээнийн салбар хуралдаанд “Манас” их сургуулийн эрдэмтэн мэргэд оролцож, түүхэн харилцаанд тулгуурласан хамтын ажиллагааны хөгжилтэй холбоо бүхий шинэ санаа, үзэл бодлоо хуваалцана гэж найдаж байна хэмээгээд нийт оюутан залууст сурлагын өндөр амжилт хүслээ.

Дараа нь “Манас” их сургуульд суралцаж буй оюутнуудтай Улсын Их Хурлын дарга уулзалт хийж, сонирхсон асуултад нь хариуллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дотоодын хэрэглээний 20 хувийг хангах туншилтай эмийн үйлдвэр нээлтээ хийлээ 9 цаг 50 мин Мега төслүүдэд дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлнэ 11 цаг 0 мин Монгол Улсаас А.Уянга Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналд нэр дэвшлээ 11 цаг 1 мин Истанбулын шууд хэлэлцээнд Трампыг оролцуулах саналыг Зеленский дэмжив 11 цаг 2 мин Хаврын тариалалтад бэлэн байгаа буудайн үр 22 мянган тонноор буурчээ 11 цаг 2 мин АНУ Өмнөд Африкийн 59 цагаан арьст иргэнийг дүрвэгчийн статустай хүлээн авлаа 11 цаг 3 мин Говийн бүсийг аж үйлдвэр, ногоон эрчим хүчний төв болгон хөгжүүлэх шийдвэр гаргалаа 11 цаг 5 мин Хятад улсад 17 шинэ мэргэжил албан ёсоор нэмэгдлээ 11 цаг 6 мин Сумо бөхийн зуны башёд Монголын 21 сүмоч хүч үзэж байна 11 цаг 10 мин Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-наас эхэлнэ 11 цаг 15 мин Каннын кино наадам хэт задгай хувцаслалт, нүсэр гоёлоос татгалзах журам мөрдөнө 11 цаг 17 мин 2030 он гэхэд сувилахуйн салбарт 4.1 сая ажиллах хүч дутагдах төлөвтэй байна 11 цаг 20 мин “Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байна 11 цаг 21 мин Агроэкологийн сургуулийн хамт олон “Тужийн нарс”-нд 40,500 нарсны тарьц суулгаж ойжуулалт хийлээ 11 цаг 22 мин “Samsung” хамгийн нимгэн ухаалаг утас “S25 Edge”-ийг танилцууллаа 11 цаг 23 мин “Дөл-2025” цэрэг-спортын тэмцээний тэргүүн байрыг Халиун сумын “Оргил” тасаг эзэллээ 11 цаг 24 мин Шарга морьт, Хандгайтын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо 11 цаг 25 мин Говь-Алтай аймагт 100 мянган мод тарих бэлтгэл ажлыг хангаж байна 11 цаг 26 мин Нүдний ухархайгаар дамжуулан хүзүүний нугалмын хорт хавдрыг амжилттай авлаа 11 цаг 27 мин Монголын үндэсний бөхийн чансааг улсын заан Б.Бат-Өлзий тэргүүлж эхэллээ 11 цаг 28 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Top