x

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” Түр хороо Эмийн хяналтын лабораторид ажиллав

Улсын Их Хуралд “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” Түр хороо” 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан. Тус Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн өнөөдөр (2024.02.27) Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эмийн хяналтын лабораторид ажиллав.

    Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн эхлээд Эмийн хяналтын лабораторийн Чанар хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Сонинхүү, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхтуяа, Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг нараас Эмийн хяналтын лабораторийн үйл ажиллагаатай холбогдуулан мэдээлэл тодруулж, хариулт авлаа.

    Ш.Сонинхүү Лабораторийн хэмжээнд нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлыг танилцуулсан. Тэрбээр, Лаборатори нь өөрийн гэсэн байргүй, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн байранд байрладаг.  1000 мкв-аас дээш, 20 гаруй өрөө тасалгаатай байгууламжид үйл ажиллагаа явуулах шаардлагатай ч нийтдээ 562 мкв 17 өрөөнд байрлаж байна. 128 багаж, тоног төхөөрөмж бүртгэлтэйгээс 78  нь ажилладаг.  Ихэнх өндөр мэдрэг багаж, тоног төхөөрөмж эвдэрч, акталсан.

    Өдөр тутамдаа Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх, хяналт шалгалтын, байцаагчийн, өөрчлөлт, сунгалтын, хууль хяналтын байгууллагын гомдлын дээж гэсэн дээжүүдэд шинжилгээ хийдэг. 2023 онд 2535 дээжийг 27212 үзүүлэлтээр шинжилгээнд хамруулсан. 2535 дээжээс 157 дээж чанарын шаардлага хангаагүй гарсан. Шаардлага хангаагүй дээжийг буцааж тухайн байгууллага, мэргэжилтэнд илгээдэг.

    2023 оны байдлаар 308 сая төгрөг эм, урвалжийн зардалд төсөвлөгдөж байсан бол 2024 онд 245 сая төгрөг болж буурсан. Гэтэл шинжлэх дээжийн тоо 700-800-аар нэмэгдсэн.

    Нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг 5.5 тэрбум төгрөгөөр авч өгөөч гэсэн хүсэлтийг 2023 оны 4 дүгээр сараас хойш салбарын яамандаа тавьсан. Өндөр мэдрэг багаж, тоног төхөөрөмжгүйгээс сүүлийн үед эмчилгээнд нэвтэрч буй тусгай нөхцөлд хадгалах зориулалттай биологийн идэвхэт нэгдлүүдтэй эмүүдийн чанарыг 100 хувь шинжилж чадахгүй байна. Хүний нөөцийн хувьд ч бүрэн хүчин чадлаараа ажиллахад нарийн мэргэжлийн 45 хүртэл албан хаагч шаардлагатай. Өнөөдөр 23 алба хаагчийн орон тоотой ажилладаг. Албан хаагчдын дундаж цалин сая орчим төгрөг хэмээн танилцууллаа.  

    Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхтуяагийн зүгээс Лабораторийн ахуй нөхцөл, хүний нөөц чадавхижуулах зэрэгт эхний ээлжинд нэг жилд 1.6 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн саналыг өгсөн ч 2024 оны төсөв батлагдахад 245 сая төгрөг туссан гэсэн бол Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг 2024 оноос Лабораторийг чадавхижуулах үйл ажиллагааг явуулна. Лабораторийн 2024 оны санхүүжилтийн хувьд олон улсын төсөл хөтөлбөрөөс орж ирэх санхүүжилтийг харгалзаж үзэж байж баталсан хэмээв. Үргэлжлүүлэн дээж шинжилдэг өрөөнүүдээр явж танилцахын зэрэгцээ Лабораторийн албан хаагчидтай уулзаж, санал бодлыг нь сонслоо.

       Төгсгөлд нь Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв. Мэдээлэлдээ, Монгол Улсын хэмжээнд эмийн чанарыг хянаж, шалгадаг лабораторийн үйл ажиллагаа явуулах зардал, төсөв нь үргэлж хангалтгүй байж ирсэн. Байнгын шаардлагатай урвалж бодис авах зардал нь ч хүрэлцдэггүй юм байна. Лабораторийн өрөөнүүдээр явж үзэхэд гурван чухал аппаратын хоёр нь эвдэрсэн, аппарат болгоны дээр шахам “Ажиллах боломжгүй” гэсэн бичиг наасан, бараг музей шиг болсон байна. Үүнээс харахад зах зээл дээр байгаа эм чанартай байна уу, чанарыг нь шалгаж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй асуудал... Эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэхдээ зөвхөн сери дугаарыг нь нягтлах бус зах зээл дээрээс татаж авч шалгадаг тогтолцоо байх ёстой. Ийм тогтолцоо үгүйлэгдэж байгаа учир ард иргэд эмийн чанарт итгэхгүй байна. Энэ нь улсынхаа эрүүл мэндийн салбарт итгэхгүй байх хор уршигт хүргэнэ. Эцэст нь дүгнэхэд эс үйлдлээр, зориуд эмийн чанарыг хянахгүй байх зорилго тавьсан юмуу гэж харагдаж байна. Тиймээс эмийн чанар, үнэ, худалдан авалт зэрэг цогц асуудлыг зөв тогтолцоонд оруулахад хаана, ямар асуудал, доголдол байна гэдгийг нотлох баримтын хэмжээнд шинжлэн судлах сонсголыг Түр хорооноос зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна” гэлээ.

    Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” Түр  хороо 2024 оны 3 дугаар сард “Эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйл”-ийн талаар Нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацаанд иргэдээс эмийн үнэ, чанар болон бусад асуудлаар мэдээллийг цахим шуудан: emiinturkhoroo@parlaiment.mn, цахим хуудас: D.Parliament.mn emiinsonsgol.mn, утас: 51-261440 сувгуудаар хүлээн авч байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 4 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 5 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 6 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 8 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 9 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 1 цаг 37 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 1 цаг 39 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 1 цаг 40 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 1 цаг 41 мин Биткоины ханш 5%-иар уналаа 1 цаг 41 мин Булганд халиун бугын сүрэгт зориулсан биотехникийн арга хэмжээг хэрэгжүүлэв 1 цаг 43 мин 18 каратын алтан суултуур Sotheby’s-д 12 сая доллараар зарагдав 1 цаг 46 мин АНУ Саудын Арабыг батлан хамгаалах хамтын ажиллагааны гол холбоотноо болгов 1 цаг 48 мин “Чингис хаан” ОУНБ руу зорчих ШҮ:4 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо 1 цаг 53 мин Монгол Улс БНХАУ-д экспортлох нүүрсийг 100 сая тоннд хүргэх санал дэвшүүлэв 1 цаг 54 мин Кино зураг авалтад ашиглах хуурамч долларыг солиулах оролдлого гарчээ 1 цаг 54 мин “Хүнсний хувьсгал”-аар үйлдвэрлэл хоёр дахин өсөж, шинэ бүтээгдэхүүний тоо 1,000-д хүрэв 1 цаг 56 мин Хотын үерийн эрсдэлийг бууруулах төслийн ТЭЗҮ-ийн явц 40 хувь хүрэв 3 цаг 49 мин “Нарны домог” хамтлагийнхан “Намрын угалз-2025”-аас 8 цом хүртлээ 3 цаг 50 мин АНУ Эпштейний бүх баримтыг ил болгох хуулийн төслийг батлав 3 цаг 51 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д...
Top