
E-Mongolia системээр дамжуулан архивын 11 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой
Төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем E-Mongolia-д Архивын ерөнхий газраас иргэдэд үзүүлдэг лавлагаа, тодорхойлолтын 11 төрлийн үйлчилгээ цахимжсанаар иргэд аль ч газраас, хэзээ ч цахимаар авах боломжтой болсон байна.
2025-05-20

УИХ-ын гишүүд “Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төсөлтэй танилцав
УИХ-ын даргын 2025 оны 192 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын гишүүн Р.Батболд, Б.Жаргалан, Д.Жаргалсайхан, Г.Очирбат, Г.Хосбаяр нар нийслэлд гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслийн барилга угсралтын ажилтай танилцах хүрээнд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төслийн ажлын явцтай танилцлаа.
2025-05-20

ЕХ нефтийн үнийн дээд хязгаарыг бууруулах санал гаргажээ
Европын Холбоо Оросын эсрэг хэрэгжүүлэх 18 дахь багц хориг арга хэмжээний хүрээнд тэнгисээр тээвэрлэгддэг газрын тосны үнийн дээд хязгаарыг баррель тутамд 60 ам.доллараас бууруулах саналтай байна. ЕХ-ны Эдийн засгийн асуудал эрхэлсэн комиссар Валдис Домбровскис энэ талаар Канад улсад чуулж буй Долоогийн бүлгийн орнуудын Сангийн сайд нарт танилцуулахаа мэдэгдсэн байна.
2025-05-20

Зайсангийн зүүн гүүрийг ирэх зургадугаар сард ашиглалтад оруулна
Анх 1968 онд ашиглалтад орсон Зайсангийн хуучин гүүр сүүлийн хагас зуун жилийн хугацаанд засвар хийгдээгүйгээс 2012 онд ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Үүний дараа шат дараатайгаар баруун, зүүн гүүрийг шинэчлэх ажил эхэлсэн бөгөөд баруун гүүрийг 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулсан бол зүүн гүүрийг 2025 оны зургаадугаар сард бүрэн дуусгахаар ажиллаж байна.
2025-05-20

Дэлгэрмөрөн, Буянт голууд үерлэж, зарим голын усны түвшин огцом нэмэгджээ
Цас, мөсний хайлалтын улмаас Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн голын усны түвшин нэг өдрийн дотор 115 см-ээр огцом нэмэгдэж, үерийн түвшинг 15-40 см-ээр давжээ. Мөн Буянт гол үерийн аюултай түвшинг 10 см орчим даван хүчтэй үерлэж байна.
2025-05-20

Нүүрсний үнийн уналт гадаад худалдаанд нөлөөлж байна
Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын гадаад худалдааны эргэлт 20 тэрбум ам.долларт хүрч, энэ өсөлтөд нүүрсний экспорт голлох хувь нэмэр оруулсныг Сангийн сайд Б.Жавхлан онцоллоо.
2025-05-20

СХД-ийн 28-р хорооны шинэ сургууль ирэх есдүгээр сард ашиглалтад орно
Тус сургуулийг 2025 оны есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд ашиглалтад орсноор дүүргийн сургуулийн ачааллыг бууруулах, орчин үеийн стандартад нийцсэн боловсролын орчин бүрдэх чухал бүтээн байгуулалт болох юм.
2025-05-20

Дарханд “Буянт хайрхны цэцэрлэгт хүрээлэн” байгуулагдаж байна
Дархан-Уул аймгийн Буддын шашны сүм, хийдүүдийн холбооноос санаачлан “Буянт хайрхны цэцэрлэгт хүрээлэн” нэртэй ногоон төгөл байгуулахаар 31 дүгээр хорооллын арын толгойд ажлаа эхлүүлжээ. Аймгийн зүгээс 6 га газрыг шийдвэрлэж өгсөн бөгөөд нийт 10 мянган мод тарих зорилготой төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар 900 орчим мод аль хэдийнэ таригдсан байна.
2025-05-20

Барилгын ослоор хүний амь нас хохирлоо
2025 оны тавдугаар сарын 18-ны өдөр 18 цаг 30 минутын орчимд баригдаж буй барилгын 11 давхраас хүн унаж нас барсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
2025-05-20

“Үндэсний бичиг соёлоо дээдэлье” уриан дор 37 дахь удаагийн номын баяр Сайншанд хотноо боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг 37 дахь удаагийн номын баяр энэ жил Дорноговь аймгийн Сайншанд хотын Хүүхдийн ордонд амжилттай болж өндөрлөлөө.
2025-05-20

Өмнөговь аймагт сурагчдын шүд угаах буланг үе шаттай байгуулж байна
“Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 1-7 дугаар ангийн сурагчдыг үдийн хоолны дараа шүдээ угаах хэвшилтэй болгох зорилгоор шүд угаах буланг үе шаттай байгуулж эхэлжээ.
2025-05-20

Архангай аймагт “Оюу толгой” ХХК 5.3 сая мод тарина
“Оюу толгой” ХХК Архангай аймгийн Жаргалант сумын 24 байршлын 2138 га талбайд 2026-2030 оны хооронд нийт 5 сая 345 мянган шинэс мод тарих томоохон ойжуулалтын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
2025-05-20

Нийслэлд ой, хээрийн түймрээс сэргийлэх эргүүл хяналтыг эхлүүллээ
Нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагууд хамтран урьдчилан сэргийлэх эргүүл, хяналтын ажлыг эхлүүлжээ. Энэ нь Улсын онцгой комиссын 2025 оны 01 дүгээр албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын А/373 захирамжийн хэрэгжилтийг хангах зорилготой юм.
2025-05-20

Нисэх хүчний 100 жилийн ойд зориулсан шинэ шуудангийн марк худалдаанд гарлаа
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Монгол шуудан” ХК хамтран дурсгалын шинэ шуудангийн марк худалдаанд гаргалаа. Уг марк нь манай улсад агаарын тээврийн суурь тавигдсан түүхт 1925 оны тавдугаар сарын 25-ны өдрийг тэмдэглэн гаргаж буй чухал бэлгэдэл юм.
2025-05-20

Өв соёлоо өвлүүлэн түгээх зорилгоор Завхан аймгийн музей сумдад ажиллажээ
Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Завхан аймгийн музейгийн хамт олон орон нутгийн иргэд, хүүхэд, залуучуудад түүх, соёлоо танин мэдүүлэх зорилгоор сумдад боловсролын хөтөлбөр хэрэгжүүлжээ.
2025-05-20

Гепатит А-ийн эсрэг вакцин хүүхдийг хамгаалж байна
Монгол Улсад гепатит А-ийн эсрэг вакциныг товлолд оруулан нэвтрүүлснээс хойш сүүлийн арван жилийн хугацаанд уг өвчний тохиолдол 25 дахин буурсан байна. Энэ нь вакцины үр дүнтэй байдлыг нотолж буй төдийгүй олон нийтийг хамарсан дархлаажуулалтын чухлыг дахин баталж байна.
2025-05-20

Иргэд, парламентын гүүр болсон хууль тогтоомж сурталчлах төв Орхонд нээлтээ хийлээ
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар Орхон аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Хууль тогтоомж сурталчлах төв нээж, Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
2025-05-20

Төрийн тусгай чиг үүрэгтэй албан хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарч байна
Сүүлийн жилүүдэд төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг байгууллагын албан хаагчид үүрэг гүйцэтгэх явцдаа гэмт халдлага, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, амь насаа алдах зэрэг эрсдэлд өртөх тохиолдол цөөнгүй бүртгэгдсээр байна. Үүний улмаас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог боловсронгуй болгох зайлшгүй шаардлага тулгарч буйг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас онцолжээ.
2025-05-20

Өсвөрийн тамирчдаас анх удаа үндэсний хэмжээний суурь судалгаа авч байна
Биеийн тамир, спортын улсын хороо болон Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв хамтран 2025 оны тавдугаар сарын 12-22-ны өдрүүдэд Увс, Завхан, Архангай аймгуудын өсвөрийн шигшээ багийн тамирчдаас сорил, судалгаа авч, багш, дасгалжуулагч, арга зүйч нарт зориулсан сургалт зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд өсвөр насны хүүхдийн биеийн хөгжлийн онцлог, бэлтгэл сургуулилтын шинжлэх ухааны үндэс, спортын анагаах ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх зорилго тавин ажиллаж байгаа юм.
2025-05-20

Ахмад настны урт хугацааны тусламж үйлчилгээний туршилтыг гурван бүсэд хэрэгжүүлжээ
“Олон нийтийн оролцоотойгоор ахмад настны урт хугацааны тусламж үйлчилгээний систем”-ийг бэхжүүлэх зорилготой төслийг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүллээ. Тус төсөл Дархан-Уул аймгийн Ахмадын хөгжлийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэг болон нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ачлалт хүүхдүүд” ТББ дээр туршилтаар хэрэгжсэн байна.
2025-05-20
