x

Нийслэлд ой, хээрийн түймрээс сэргийлэх эргүүл хяналтыг эхлүүллээ

Нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагууд хамтран урьдчилан сэргийлэх эргүүл, хяналтын ажлыг эхлүүлжээ. Энэ нь Улсын онцгой комиссын 2025 оны 01 дүгээр албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын А/373 захирамжийн хэрэгжилтийг хангах зорилготой юм.

Энэ хүрээнд НОБГ, НЦУГ, НБОГ болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нийт 24 албан хаагч таван автомашинтайгаар Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн ногоон бүсэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эхлүүлсэн байна.

Өнгөрсөн онд нийслэлд шар өвсний гал түймрийн 48 тохиолдол бүртгэгдэж, 62.7 га талбай шатаж, байгаль орчин болон иргэдийн өмчид хохирол учруулсан нь энэ ажил ямар чухал болохыг илтгэж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газраас ногоон бүсэд зорчиж буй иргэд, зуслангийн айлуудад дараахийг анхааруулж байна:

  • Цогтой үнс нурмаа тагтай төмөр саванд хийж хэвших

  • Тамхи, чүдэнз, ил галыг бүрэн унтраах

  • Шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байх

Иргэдийн хариуцлагатай байдал нь байгаль орчноо хамгаалах, аюулт нөхцөл байдлаас сэргийлэх хамгийн чухал хүчин зүйл юм.

Эх сурвалж: НОБГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Соломон хааны бөгж 1 цаг 6 мин МАН-аас хүчтэй өөрчлөлт, сөрөг хүчинтэй дүйцэхүйц тоглолт хүлээж байна 1 цаг 14 мин М.Ферстаппен Италийн Гран-Придийг түрүүлэв 14 цаг 26 мин Д.Трамп: Гадаадын компаниуд Америкийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой 14 цаг 27 мин Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүслээ 14 цаг 28 мин Орос эрчим хүчээ ашиггүй үнээр худалдахгүй 14 цаг 40 мин Тарваган тахлын идэвхжил 8–9 дүгээр сард оргилдоо хүрдэг 14 цаг 44 мин Прокуророос мөнгө угаасан болон бусад хэргийг шүүхэд шилжүүллээ 15 цаг 54 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг ухаалаг системээр илрүүлжээ 16 цаг 30 мин Төмөр замын авто зогсоол орчимд замыг түр хааж, ус зайлуулах шугам угсарна 16 цаг 34 мин Хятадад газрын гүнд нейтрино илрүүлэгч төхөөрөмжийг ашиглалтад оруулав 18 цаг 38 мин АНУ цагаачлалын бус визийн журмыг чангатгажээ 18 цаг 42 мин Улаанбаатар хотын ногоон бүсээс 31 тонн хог цэвэрлэв 18 цаг 44 мин Дижитал шилжилтээр эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломжийг судалж байна 18 цаг 47 мин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд ахиц гарлаа 18 цаг 54 мин Улаанбаатар метро төсөлд иргэдийн саналыг хүлээн авна 18 цаг 59 мин Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ 20 цаг 21 мин Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Монголд цуглана 20 цаг 28 мин Монголын даамчид Токиод алт, мөнгөн медаль хүртэв 20 цаг 53 мин Саудын Араб, ОХУ, Ирак, АНЭУ зэрэг найман улс олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцов 20 цаг 55 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина...
Top