
"Огцрох амархан" жагсаал зургаа дахь өдрөө үргэлжилж, иргэд болон УИХ-ын гишүүд шаардлага тавьсаар байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз бүсгүй Ө.Өгөөмөр цахим орчинд өндөр үнэтэй эд зүйлсийг бэлгэнд авсан талаарх мэдээлэл нийтэлсний дараа олон нийтийн бухимдал хүрээгээ тэлж, Ерөнхий сайдаас хариуцлага нэхсэн жагсаал зургаа дахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. “Огцрох амархан” хэмээх уриатай энэхүү жагсаалд оролцогчид улс төрийн хариуцлага нэхэж, Ерөнхий сайдыг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардаж байгаа юм.
2025-05-19

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд амжилттай хүрлээ
Дэлхийн хамгийн өндөр цэг гэгддэг, далайн төвшнөөс дээш 8848 метр өндөр Эверестийн оргилд Монголын уулчид болох олон улсын хэмжээний мастер А.Баттогтох, Б.Батхишиг нар 2025 оны тавдугаар сарын 19-ний өдөр амжилттай гарч, Монгол Улсын уулын спортын түүхэнд нэрээ мөнхөллөө. Тэд ийнхүү дэлхийн дээвэрт хүрсэн Монголын 15, 16 дахь уулчин болж байна.
2025-05-19

Стандартын хууль шинэчлэгдэж, хэрэгжилтийн хяналтад иргэд, бизнесийн оролцоо нэмэгдэнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа.
2025-05-19

Монгол, Франц хоёр улс Парист харилцан ойлголцолд хүрч, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Монгол-Францын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан 11 жилийн дараа Францын нийслэл Парис хотноо амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн уулзалтад Монголын талаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Францын талаас Европ, Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Анн-Мари Дэкот нар оролцож, хоёр орны стратегийн түншлэлийг бэхжүүлэх хэд хэдэн чухал асуудлаар харилцан тохиролцолд хүрлээ.
2025-05-19

Улаанбурхан өвчний тохиолдол 2296 хүрч, нэг хүн нас баржээ
Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс мэдээлснээр 2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдлын тоо 2296-д хүрчээ. Эдгээрээс 371 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 369 хүн гэрээр эмчилгээ хийлгэж байгаа аж. Харин 1556 хүн бүрэн эдгэрсэн бол харамсалтай нь нэг хүн уг өвчний улмаас нас барсан байна.
2025-05-19

Барилгын салбарын шинэ 100 стратегийг танилцуулж, бүтээн байгуулалтын эринд уриалав
Монголын барилгачдын нэгдсэн холбооны ээлжит VII их хурал болж, барилгын салбарыг мэргэжлийн өндөр түвшинд хүргэх, үндэсний бүтээн байгуулалтад оролцох боломж, шаардлагыг хэлэлцэн, “Шинэ 100 стратеги”-ийг танилцуулж байна. Уг стратеги нь барилгын салбарын хөгжилд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, салбарын тогтвортой өсөлтийг хангах, ирээдүйд үнэ цэнтэй нийгмийг бий болгох зорилготой юм.
2025-05-19

АН-ын удирдлагуудад хамтарсан Засгийн газраас гарах шаардлага хүргүүллээ
Ардчилсан намын зарим гишүүн өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Цогтгэрэл, намын дарга Л.Гантөмөр, Үндэсний бодлогын хорооны дарга Д.Амгаланбаатар болон АН-аас сонгогдсон 42 гишүүнд хандан хамтарсан Засгийн газраас гарахыг шаардаж, албан бичиг гардууллаа. Энэхүү мэдэгдлийг АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.Уянга, намын гишүүд Л.Ганхөлөг, Д.Цогтбаатар нарын төлөөлөл хийв.
2025-05-19

Гал түймэр, гамшгийн эрсдэл нэмэгдэж байна – иргэдийг анхаарал, болгоомжтой байхыг ОБЕГ уриаллаа
2025 оны тавдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 2112 удаагийн объектын гал түймэр, 89 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна. ОБЕГ-ын дарга, холбогдох албаныхан хэвлэлийн хурлаар гамшгийн эрсдэл, түүнээс сэргийлэх иргэдийн оролцооны чухлыг онцлон анхаарууллаа.
2025-05-19

Өрхийн дундаж орлого 1.8 сая, зарлага 2.9 сая төгрөгт хүрчээ
2025 оны нэгдүгээр улиралд өрхийн сарын дундаж бодит орлого 1.8 сая төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 99.2 мянган төгрөгөөр нэмэгджээ. Энэ өсөлтөд цалин, тэтгэвэр, тэтгэмжийн орлого голлон нөлөөлсөн байна. Цалин хөлсний орлого 52.5 мянгаар, тэтгэвэр, тэтгэмж 17 мянгаар өссөн нь нийт бодит орлогыг 5.8 хувиар нэмэгдүүлжээ.
2025-05-19

Монгол, Туркийн гамшгаас хамгаалах хамтын ажиллагаа өргөжинө
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, эрхэмсэг хатагтай Башак Гэнч Юксэл-ийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох талаар санал солилцжээ.
2025-05-19

Сэлэнгэ аймагт “Дөл-2025” цэрэг-спортын тэмцээн амжилттай боллоо
Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэрэмжит, аймгийн аварга шалгаруулах “Дөл-2025” цэрэг-спортын цогцолбор тэмцээн энэ жил Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог байлаа.
2025-05-19

“Номын баяр-2025” нээлтээ хийж, шилдгүүдээ тодрууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй 37 дахь удаагийн “Номын баяр” жанжин Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Уг арга хэмжээний нээлтэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар оролцож, уншигч, зохиолч, хэвлэн нийтлэгчид, эх хэл, бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэгчдэд баярын мэнд дэвшүүллээ.
2025-05-19

“3L” буюу “Боловсролын өдөрлөг 2025” энэ сарын 19-21-нд болно
“3L” буюу “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээ тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Энэхүү өдөрлөг нь залуусын мэргэжлээ зөв сонгох, боловсролын боломжуудыг таниулах, гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөх зорилготой.
2025-05-19

Монголын байт харваачид БНСУ-ыг зорилоо
Байт харвааны олон улсын тэмцээн тавдугаар сарын 19–26-ны хооронд БНСУ-ын Инчеон хотод болох бөгөөд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн найман тамирчин оролцохоор өнөөдөр тус хотыг зорилоо.
2025-05-19

"Орчлон" хорооллын зүүн талд явган хүний шинэ зам ашиглалтад орлоо
Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах "Орчлон" хорооллын зүүн талын хашааг буулгаж, оршин суугчдын чөлөөтэй зорчих нөхцөлийг хангах явган хүний замыг шинээр барьж, ашиглалтад орууллаа.
2025-05-19

Халдварт саа өвчнөөс сэргийлэх вакцинд үнэ төлбөргүй хамрагдаарай
Халдварт саа өвчин нь аль нэг мөчний саажилт үүсгэх, цаашлаад насан туршийн тахир дутуу байдал бий болгох, зарим тохиолдолд амь насанд хүрэх өндөр эрсдэлтэй халдварт өвчин юм.
2025-05-19

Хэнтий аймагт “Сэцэн ханы ордон музей” нээгдлээ
Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Хэнтий аймагт “Сэцэн ханы ордон музей” албан ёсоор нээлтээ хийлээ. Энэхүү музей нь Сэцэн хан аймгийн түүх, соёлын өвийг хадгалан хамгаалж, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд нутгийн иргэд болон жуулчдад түүх, соёлын мэдлэг олгох шинэ төв болон ажиллах юм.
2025-05-19

Д.Энхсайхан: Хамгийн том дарамт бол ажил олгогчид ногдуулдаг нийгмийн даатгалын шимтгэл
НӨАТ төлөгчөөр бүртгэх босгыг хүчингүй болгож, хувь хэмжээг 5 хувь болгож бууруулах асуудлыг судлах шаардлагатай. Босгоос хамаарсан тэгш бус байдлыг халж, бага хувиар нийтээрээ уг татварыг төлөх нь татварын тэгш шударга байх зарчимд нийцнэ.
2025-05-19

Израиль Газад хүнс оруулахыг хязгаарлагдмал байдлаар зөвшөөрөв
Израилийн засгийн газар Газад “өлсгөлөнгийн хямрал үүсэхээс сэргийлж” “захын хэмжээнд хүнс” нэвтрүүлэхийг зөвшөөрөх болсноо мэдэгдлээ. Уг шийдвэрийг Израилийн Батлан хамгаалахын арми (IDF)-ийн зөвлөмжийн дагуу гаргасан бөгөөд Хамасын эсрэг эхлүүлсэн шинэ довтолгооныг үргэлжлүүлэхэд шаардлагатай гэж тодотгожээ.
2025-05-19

АНУ өндөр хурдны галт тэрэгтэй болох замд анх удаа хөл тавилаа
340 сая хүн амтай, 71 хурдны авто зам, 5,000 гаруй нийтийн нисэх буудалтай Америк оронд өнөөг хүртэл нэг ч өндөр хурдны галт тэрэгний (HSR) шугам ашиглалтад орж байгаагүй. Гэхдээ одоо хоёр шугамын барилга явагдаж байгаа бөгөөд бусад нь төлөвлөгдөж буй энэ үед АНУ дэлхийн өндөр хурдны галт тэрэгний хөгжлөөс хоцролгүй нэгдэх боломжтой юу гэдэг асуулт тавигдаж байна.
2025-05-19
