Халдварт саа өвчин нь аль нэг мөчний саажилт үүсгэх, цаашлаад насан туршийн тахир дутуу байдал бий болгох, зарим тохиолдолд амь насанд хүрэх өндөр эрсдэлтэй халдварт өвчин юм.
Монгол Улс 1962 оноос халдварт саагийн эсрэг вакциныг нэвтрүүлж, 2000 онд өвчнийг бүрэн устгасан ч олон улсын хөдөлгөөнөөс шалтгаалан гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өнөөдөр ч бий хэвээр байна.
Халдварт саанаас сэргийлэх хамгийн найдвартай арга бол вакцинд цаг тухайд нь хамрагдах юм. Та өөрт ойр байрлах сум, өрхийн эрүүл мэндийн төвд үнэ төлбөргүй вакцин хийлгэх боломжтой.
Вакцинд хамрагдсан эсэхээ:
-
Эх, хүүхдийн ягаан дэвтэр
-
eMongolia.mn цахим систем
-
Өрхийн эрүүл мэндийн төвөөс лавлаж болно.
Хэрэв товлолын дагуу вакцинд хамрагдаж чадаагүй бол хүүхэд 3 нас хүртэл нөхөж хийлгэх боломжтой гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Эх сурвалж: Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)