x

"Огцрох амархан" жагсаал зургаа дахь өдрөө үргэлжилж, иргэд болон УИХ-ын гишүүд шаардлага тавьсаар байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз бүсгүй Ө.Өгөөмөр цахим орчинд өндөр үнэтэй эд зүйлсийг бэлгэнд авсан талаарх мэдээлэл нийтэлсний дараа олон нийтийн бухимдал хүрээгээ тэлж, Ерөнхий сайдаас хариуцлага нэхсэн жагсаал зургаа дахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. “Огцрох амархан” хэмээх уриатай энэхүү жагсаалд оролцогчид улс төрийн хариуцлага нэхэж, Ерөнхий сайдыг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардаж байгаа юм.

Жагсагчдын гол шаардлага нь зөвхөн тухайн нөхцөл байдалтай хязгаарлагдахгүй бөгөөд улстөрчдийн хэт тансаг хэрэглээ, ёс зүйн асуудлыг тогтолцооны хэмжээнд шүүмжилж, шинэ эвслийн Засгийн газар байгуулахыг эсэргүүцэж байна. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь тогтолцооны тогтворгүй байдалд хүргэж болзошгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

Иргэд жагсаалын үеэр Ерөнхий сайдыг огцруулах шаардлагад гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд одоогоор УИХ-ын дөрвөн гишүүн албан ёсоор уг бичигт гарын үсгээ зураад байна. Тэдгээр нь УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа, Ж.Золжаргал, С.Цэнгүүн нар юм. Уг үйл явц нь сүүлийн үед УИХ-ын гишүүд иргэдийн дуу хоолойг сонсож, нээлттэй байр суурь илэрхийлэх хэрэгцээ нэмэгдэж буйг илтгэж байна.

Жагсаал одоогоор тайван байдлаар үргэлжилж байгаа ч олон нийт, залуусын дэмжлэгээр хөдөлгөөн улам өргөжиж, улс төрийн дарамт, хариуцлагын асуудал нийгмийн анхаарлын төвд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.188.217)
    тэнэгүүд гэхээс өөр юу гэхэв!
    2025 оны 05 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө алга болохгүй, шалгагдаад гараад ирэх асуудал 36 мин МАН-ын анхан шатны үүрүүдэд төв талбайд сөрөг жагсаал зохион байгуулах даалгавар өгчээ 1 цаг 32 мин Тээврийн хэрэгслийн татвараа цахимаар төлж, цаг заваа хэмнээрэй 2 цаг 43 мин "Огцрох амархан" жагсаал зургаа дахь өдрөө үргэлжилж, иргэд болон УИХ-ын гишүүд шаардлага тавьсаар байна 3 цаг 49 мин Монголын хоёр уулчин Эверестийн оргилд амжилттай хүрлээ 3 цаг 50 мин Стандартын хууль шинэчлэгдэж, хэрэгжилтийн хяналтад иргэд, бизнесийн оролцоо нэмэгдэнэ 3 цаг 51 мин Монгол, Франц хоёр улс Парист харилцан ойлголцолд хүрч, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 3 цаг 51 мин Улаанбурхан өвчний тохиолдол 2296 хүрч, нэг хүн нас баржээ 3 цаг 53 мин Барилгачдын их хуралд салбарын шинэ 100 стратеги танилцуулж, бүтээн байгуулалтын шинэ эринд уриалав 3 цаг 54 мин АН-ын удирдлагуудад хамтарсан Засгийн газраас гарах шаардлага хүргүүллээ 3 цаг 57 мин Гал түймэр, гамшгийн эрсдэл нэмэгдэж байна – иргэдийг анхаарал, болгоомжтой байхыг ОБЕГ уриаллаа 4 цаг 0 мин Өрхийн дундаж орлого 1.8 сая, зарлага 2.9 сая төгрөгт хүрчээ 4 цаг 1 мин Монгол, Туркийн гамшгаас хамгаалах хамтын ажиллагаа өргөжинө 4 цаг 3 мин Сэлэнгэ аймагт “Дөл-2025” цэрэг-спортын тэмцээн амжилттай боллоо 4 цаг 4 мин “Номын баяр-2025” нээлтээ хийж, шилдгүүдээ тодрууллаа 4 цаг 7 мин “3L” буюу “Боловсролын өдөрлөг 2025” энэ сарын 19-21-нд болно 4 цаг 9 мин Монголын байт харваачид БНСУ-ыг зорилоо 4 цаг 10 мин "Орчлон" хорооллын зүүн талд явган хүний шинэ зам ашиглалтад орлоо 4 цаг 10 мин Халдварт саа өвчнөөс сэргийлэх вакцинд үнэ төлбөргүй хамрагдаарай 4 цаг 11 мин Хэнтий аймагт “Сэцэн ханы ордон музей” нээгдлээ 4 цаг 12 мин
iИх уншсан
Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Нара уулын ямаа Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба... МАН-ын анхан шатны үүрүүдэд төв талбайд сөрөг жагсаал зохион...
Top