x

Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээжээ

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улс 23 мянган цэргийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд илгээн үүрэг гүйцэтгүүлээд байна. Энэхүү оролцоо нь манай улсын олон улсын тавцанд хүлээсэн үүрэг, хариуцлагыг биелүүлэх чухал алхам болж ирсэн билээ.

Монгол Улс НҮБ-ын баримталж буй стратегийн шинэ чиг хандлагад нийцүүлэн, энхийг сахиулагчдын чадавх, техник хэрэгслийг нэмэгдүүлэх бодлогыг баримталж байна. Тухайлбал, энэ оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад (БНӨСУ) хийсэн ажлын айлчлалын үеэр Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй монгол цэргүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, 24 ширхэг техник шинэчилжээ.

Мөн Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог 15 хувьд хүргэн нэмэгдүүлж, 2023 оны амлалтаа биелүүлснээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериштэй уулзах үеэр онцлон дурдсан байна. Энэхүү алхам нь олон улсын энхийг сахиулах үйл хэрэг дэх жендэрийн тэнцвэрийг хангах чиглэлд манай улсын оруулж буй үнэтэй хувь нэмэр юм.

Түүнчлэн дэлхийн геополитикийн нөхцөл байдал адармаатай энэ үед Монгол Улс даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулсаар байгаагаа бататгаж, НҮБ-ын өмнө тулгарч буй сорилтуудыг хамтдаа даван туулах итгэл зоригтой байгаагаа илэрхийлжээ.

Монгол Улс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд анх 2002 онд оролцож, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад хоёр хурандаа, Баруун Сахарт нэг дэслэгч генералыг томилсон түүхтэй. Харин 2003 онд Иракийн эрх чөлөөний төлөөх дайны дараах сэргээн босголт, хүмүүнлэгийн ажиллагаанд цэргийн багийн бие бүрэлдэхүүн оролцож эхэлснээр энхийг сахиулах оролцоо улам өргөжсөн билээ.

Эх сурвалж: Батлан хамгаалах яам, НҮБ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Joel Lucas (149.50.211.73)
    THE ONLY TRUSTED AND RELIABLE RECOVER HACKER // THE HACK ANGELS I’m here to bring you good news about THE HACK ANGELS. I lost $700,000 worth of Crypto to a fraudulent investment platform, due to the promises of high returns and I was left feeling helpless and frustrated. It was a painful experience, and I felt like I had no options left. I began looking for a genuine crypto recovery agent who could assist me retrieve my lost crypto. I searched the web to find legitimate and genuine assets recovery. After several searches I found THE HACK ANGELS. Cryptocurrency recovery specialists. I’m truly thankful for their help in recovering all I lost. If you need their service too, here is their contact information. Email: support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)200-2320
    2025 оны 05 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Collins Dictionary “vibe coding”-ийг 2025 оны үгээр нэрлэв 1 мин ЕХ Оросын эсрэг 20 дахь хоригийн багцыг бэлтгэж эхэллээ 2 мин Месси хөл бөмбөгийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо 4 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажиллалаа 5 мин Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ 7 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна 9 мин Ирэх таван жилд 2500 км төмөр зам шинээр барина 10 мин Монгол Улс 2026 онд КОП17 бага хурлыг зохион байгуулна 11 мин “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа 17 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 2025-11-07 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-11-07 Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 2025-11-07 Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 2025-11-07 Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 2025-11-07 Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 2025-11-07 Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 2025-11-07 Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 2025-11-07 “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв 2025-11-07 Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна 2025-11-07 Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна 2025-11-07
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top