x

Тээврийн хэрэгслийн татвараа цахимаар төлж, цаг заваа хэмнээрэй

Жолооч та тээврийн хэрэгслийнхээ татварыг E-Mongolia системээр хялбархан төлөх боломжтой боллоо. Хуулийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жил бүрийн зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяа татварын албанд төлөх ёстой гэж заасан байдаг.

Хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд таны тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох эрх хязгаарлагдах хүртэл арга хэмжээ авдаг гэдгийг анхаарна уу.

2025 оноос эхлэн татварын шинэ зохицуулалт мөрдөгдөж байгаа бөгөөд Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 718,000 тээврийн хэрэгслээс 228,710 нь татвараа төлөөд байна. Энэ нь нийт төлбөрийн гүйцэтгэл 40 гаруй хувь хүрээд буйг харуулж байна. Харин одоогоор 100,000 гаруй иргэн татвараа төлөөгүй байна.

E-Mongolia-гаар хэрхэн татвар төлөх вэ?

  1. E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ;
  2. Үйлчилгээнүүд хэсгээс “Татвар төлөх” үйлчилгээг сонгоно;
  3. Тээврийн хэрэгслийн мэдээллээ шалгасны дараа, татвараа цахимаар төлнө.

Хувь хүн болон аж ахуйн нэгжийн татвар төлөх хугацаа

  • Хувь хүн: Жил бүрийн зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө төлөх ёстой;
  • Аж ахуйн нэгж, байгууллага: Улирал бүрийн сарын 25-ны дотор татвараа тэнцүү хуваан төлнө.

Хэрэв тээврийн хэрэгслээ бусдад шилжүүлсэн бол тухайн улирлын дараагаас эхлэн татварын үүрэг дуусгавар болдог.

Төлөөгүй тохиолдолд хүлээх хариуцлага:

  • Замын хөдөлгөөнд оролцох эрх хязгаарлагдах;
  • Хуулийн дагуу хариуцлага хүлээх эрсдэлтэй;
  • Мөн 06 дугаар сарын 1-нээс хойш импортоор орж ирсэн автомашины татвар тухайн жилийн үлдсэн хугацаанд ногдох хэмжээгээр тооцогдоно.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 13 цаг 47 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 14 цаг 24 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 14 цаг 50 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 15 цаг 1 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 15 цаг 7 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 15 цаг 13 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 15 цаг 18 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 15 цаг 22 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 18 цаг 54 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 18 цаг 57 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 18 цаг 58 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 19 цаг 3 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 19 цаг 6 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 19 цаг 9 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 20 цаг 20 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 21 цаг 14 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top