x

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд амжилттай хүрлээ

Дэлхийн хамгийн өндөр цэг гэгддэг, далайн төвшнөөс дээш 8848 метр өндөр Эверестийн оргилд Монголын уулчид болох олон улсын хэмжээний мастер А.Баттогтох, Б.Батхишиг нар 2025 оны тавдугаар сарын 19-ний өдөр амжилттай гарч, Монгол Улсын уулын спортын түүхэнд нэрээ мөнхөллөө. Тэд ийнхүү дэлхийн дээвэрт хүрсэн Монголын 15, 16 дахь уулчин болж байна.

Хоёр уулчин өнгөрсөн долоо хоногт авиралтаа эхлүүлсэн бөгөөд байгаль цаг агаарын эрсдэлтэй нөхцөлд олон хоногийн бэлтгэл, дасан зохицолт хийсний үндсэн дээр зорьсон оргилдоо хүрч чаджээ.

Эверестийн оргилд Монголын уулчид ийнхүү 20 жилийн хугацаанд амжилттай авирч буй бөгөөд хамгийн анх 2005 онд гавьяат тамирчин Г.Өсөхбаяр дэлхийн дээвэрт гарч байсан бол анхны эмэгтэй уулчин нь 2011 онд оргилд хүрсэн гавьяат тамирчин Б.Гангаамаа юм.

Өмнө нь Эверестийн оргилд амжилттай хүрсэн монгол уулчдын нэрс:

  • Г.Өсөхбаяр (2005)

  • Б.Гангаамаа (2011)

  • С.Бат-Эрдэнэ, Л.Баярсайхан, Б.Цэвээндаш, Ц.Цогзолмаа (2012)

  • Ж.Бямбасүрэн (2018)

  • Б.Гантулга (2022)

  • О.Золбоохүү, С.Ганхүү, Ц.Гэрэлт-Од, Ц.Анхбаяр (2023)

Харин Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар 2024 онд оргилд хүрсэн ч харамсалтай нь буух замдаа амь насаа алдсан билээ.

Монголчууд Эверестийн оргилд анх хөл тавьснаас хойш 20 жил өнгөрч буй энэ үед А.Баттогтох, Б.Батхишиг нарын амжилт нь уулын спортын шинэ үеийн төлөөлөл хүч түрэн гарч ирж буйг харуулж байна.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр Улаанбаатарын түгжрэл 20 хувиар буурах тооцоолол гарчээ 6 мин ХАМАС барьцааны бүх хүний цогцсыг хүлээлгэн өгснөө зарлалаа 1 цаг 8 мин Д.Бумдарь: Шинэ бодлого, шинэ улс төрийн хүчний эрэлт үүсчихлээ 1 цаг 20 мин Өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах барилдааны тов хойшлов 1 цаг 26 мин Зудын эрсдэлийн үнэлгээгээр нутгийн ихэнх хэсэгт хүндрэл бага байх төлөвтэй байна 1 цаг 44 мин Балбад суралцаж байсан хоёр ламхай эх орондоо ирж байна 1 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэгийн Парламентын Доод танхимын даргатай уулзлаа 1 цаг 58 мин Хэрэггүй 1 цаг 58 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 2 цаг 2 мин Р.Энхболд: Цэргийн дэглэлт, оны ялгааг арилгахын тулд жилд нэг удаа цэрэг татдаг болсон 14 цаг 44 мин Сэргээгдэх эрчим хүчний өсөлт түүхэн дээд түвшинд хүрсэн ч уур амьсгалын зорилт биелээгүй 17 цаг 36 мин Газыг сэргээн босгох ажилд 70 тэрбум долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж НҮБ мэдэгдэв 17 цаг 37 мин Энэтхэг, Монгол хоёр улс стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх 10 гэрээ байгууллаа 17 цаг 40 мин Улаанбаатарын гол дулааны шугамыг өргөтгөж, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүллээ 17 цаг 42 мин Эрүүл мэндийн байгууллагууд өвөлжилтийн бэлэн байдлаа хангахыг үүрэг болгов 17 цаг 44 мин Өнөөдөр - “Дэлхийн гар угаах өдөр” 17 цаг 44 мин Өндөр насны тэтгэвэр авагч нас барсны дараа түүний гэр бүлийн хүн тэтгэврээ нэмэгдүүлэх эрхтэй боллоо 17 цаг 47 мин Солонготын даваанд халтиргаа, гулгаа үүсч, том оврын автомашины хөдөлгөөн түр зогсжээ 19 цаг 14 мин Засгийн газар Багахангай–Хөшигийн хөндийн төмөр замын төслийн санхүүжилтийг баталлаа 19 цаг 16 мин Монгол Улс нарны эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаанд нэгдлээ 19 цаг 18 мин
iИх уншсан
"Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Нямбаатарын уршиг М.Буянбадрах: Экспортлогчид, үйлдвэрлэгчдээ АМНАТ-ийн зөв бо... Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг на... Г.Занданшатарыг огцруулах нь Засгийн газрын тогтоолоос чухал... Тэтчерийн 100 насны ойд М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчмыг х... П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж б... Солийн Данзан (3) Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаару... Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Импортын гаралтай 15.4 кг загас, далайн бүтээгдэхүүнийг устг... Засгийн газрыг огцруулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих ма... Монгол, Кубын парламентын хамтын ажиллагааны талаар талууд я... Нийслэлд 100 мянга гаруй ам метр явган зам шинэчлэгдлээ У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёс... Өндөр насны тэтгэвэр авагч нас барсны дараа түүний гэр бүлий... Хязаалан үхрийн үнэ 1.4 сая төгрөг болж, өнгөрсөн оноос буур... Монгол, Энэтхэгийн удирдлагууд нөхөрлөлийн бэлгэдэл болгон м... Өнөөдөр дэлхийн ёс зүйн өдөр тохиож байна
Top