x

Барилгын салбарын шинэ 100 стратегийг танилцуулж, бүтээн байгуулалтын эринд уриалав

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ээлжит VII их хурал болж, барилгын салбарыг мэргэжлийн өндөр түвшинд хүргэх, үндэсний бүтээн байгуулалтад оролцох боломж, шаардлагыг хэлэлцэн, “Шинэ 100 стратеги”-ийг танилцуулав. Уг стратеги нь барилгын салбарын хөгжилд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, салбарын тогтвортой өсөлтийг хангах, ирээдүйд үнэ цэнтэй нийгмийг бий болгох зорилготой.

Хууль эрх зүйн шинэчлэл

Барилгын салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, давхардал зөрчлийг арилгах, бизнес эрхлэгчдэд илүү таатай нөхцөл бүрдүүлэхийг зорьжээ. Үүнд:

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил гүйцэтгэж буй компаниудад тавих шаардлагыг чангатгаж, хариуцлага тооцох.

  • Хувийн хэвшлийн бүтээн байгуулалтын компанийн хариуцлагыг нэмэгдүүлж, иргэдийг хохироохгүй байх тогтолцоог төр, төрийн бус байгууллагууд хамтран хөгжүүлэх.

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал (ХАБ)-ыг сайжруулах сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах.

  • Зөвлөх үйлчилгээний чанарыг сайжруулж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх.

Эдийн засгийн шинэчлэл

Барилгын норм дүрмийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, төсвийн үнэлгээг зах зээлийн зарчимд нийцүүлнэ. Төсөв зохиох аргачлалыг шинэчилж, томсгосон нормын тогтолцоог нэвтрүүлнэ. Тендерт шалгарсан компаниудад урьдчилгаа 30 хувийг олгодог санхүүжилтийн схемийг сэргээх санал гаргасан нь санхүүгийн дарамтыг бууруулахад чиглэж байна.
Мөн татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах саналыг дэвшүүлж, иргэдийн амьдралын чанарыг дэмжих зорилт тавьжээ.

Хот байгуулалт, бүс нутгийн уялдаа

Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, мега төслүүдэд үндэсний компаниудыг 100 хувь оролцуулах бодлого баримтлаж байна. Үүнд:

  • Барилгын материалын лаборатори, хяналтын тогтолцоог бэхжүүлэх,

  • Үйлдвэрлэгчдийг хөнгөлөлттэй зээлд хамруулах,

  • Гадаад ажиллах хүчний шаардлагыг судлан, төлбөрийн нөхцөлийг бууруулах санал гаргажээ.

Нийгмийн хамгаалал ба залуу боловсон хүчин

Салбарын ажилтнуудын тэтгэврийн асуудлыг тодорхой болгох, хувиараа ажиллагчдыг бүртгэлжүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, ипотекийн зээлд хамруулах нөхцөлийг бодлогын түвшинд дэмжихийг зорьж байна.

Эдгээр санал, бодлогын чиглэлүүдийг холбогдох төрийн байгууллагад уламжлан, шийдвэр гаргуулах хүрээнд нэгдсэн холбоо нь идэвхтэй ажиллаж байгаа гэдгээ хурлын үеэр мэдэгдэв.

Эх сурвалж: Монголын барилгачдын нэгдсэн холбоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 33 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 40 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 49 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 1 цаг 13 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 1 цаг 19 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 1 цаг 46 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 2 цаг 45 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 3 цаг 8 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 3 цаг 14 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 3 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 19 цаг 10 мин ЭМГЭНЭЛ 19 цаг 19 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 19 цаг 19 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 19 цаг 20 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 19 цаг 21 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 19 цаг 22 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 19 цаг 23 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 19 цаг 24 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 22 цаг 49 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 22 цаг 51 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top