x

Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө алга болохгүй, шалгагдаад гараад ирэх асуудал

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон хотын дарга Х.Нямбаатар тэргүүтэй албаны хүмүүс өнгөрөгч бямба гаригт /2025.05.17/ Туулын хурдны зам төслийн зорчих хэсэгт ажиллажээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн болон хүү О.Тэнүүнийг тойрсон асуудлаар сэтгүүлчдэд тайлбар хийжээ.

Ингэхдээ,

-"Говийн бүсэд ажиллаж байхад ийм асуудал болсон. Ирээд хүүтэйгээ ярилцсан. Манай хүү 23 настай, эрийн цээнд хүрч байна. Найз охинтой болсон, сүйн бөгж бэлэглэсэн нь үнэн байна. Хүүгийнхээ хайр сэтгэлийн асуудалд хүндэтгэлтэй хандаж байна. Найз охиных нь ар гэр, аав ээжтэй уулзаж, танилцаж амжаагүй байна. 

Олон нийт шүүмжлэлтэй хандаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Хүн бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй, орлогоо нотлох ёстой. Манай хүү “Сүй тавих гэж байгаа, мөнгө төгрөг хэрэгтэй” гэсэн зүйл надад яриагүй. Бөгж авснаа надад хэлсэн. Бусад асуудлыг би мэдэхгүй. Би хүүдээ итгэж байна. Мөнгө алга болохгүй, шалгагдаад гараад ирэх асуудал. Нэгэнт ийм асуудал гарсан учир миний хувьд хуулийн дагуу бүх орлогоо шалгуулна. Олон нийтэд тайлагнахыг хуулийн байгууллагаас хүснэ.

Миний ХОМ-д хоёр компани бий. Нэг нь "Херо интертайнмент"-ын 50 хувь, нөгөөх нь "Хүлэг контент" гэж компани. Миний том хүү студийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой, тэр чиглэлээр юм хийгээд л явж байгаа залуу. Яваандаа өөрөө мэдээллүүдээ өгөх байх. Би хүүгийнхээ хувь хүнийх нь орон зайд халдахыг хүсэхгүй байна. Хэрэв орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгж байсан ч хураалгах ёстой. Энэ бол олон нийтийн тавьж байгаа зөв зүйтэй шаардлага.  

Засгийн газраас авлигын эсрэг тэмцэж байна. Авлига авсан нь нотлогдвол 12 жил хорих ялтай болсон. Дээр нь Засгийн газраас 11-р сард улс төрд нөлөө бүхий этгээд, өндөр албан тушаалтнууд орлогоо нотолж чадахгүй бол хөрөнгийг улсын орлого болгох хуулийн төслийг өргөн бариад байна. Энэ хууль УИХ-аар хэлэлцэгдэн батлагдвал одоо яригдаж буй бүх хардлага сэрдлэг бүрэн шийдэгдэнэ. 

Нэгэнт ийм асуудал гарсан учир миний хувьд хуулийн дагуу бүх орлогоо шалгуулна. Үүнийг олон нийтэд тайлагнахыг хуулийн байгуулагуудаас хүснэ. Хэрэв орлого нотолж чадахгүй бол би хариуцлага хүлээхэд бэлэн байна. 

Нөгөө талаас  Тавантолгой, Баялгийн сан зэрэг том асуудлууд том эрх ашгийг хөнддөг. Хувь хүний хувьд би олон хүнийг гомдоосон, олон эрх ашгийг хөндсөнөө ойлгосон. Тиймээс би асуудалд туйлын болгоомжтой хандахаас өөр аргагүй. Намайг “данх, жижүүр” гэж янз бүрээр л хэлдэг. Одоо гэр бүл рүү орж байгаа юм байна. Манай хүүхэд болон гэр бүлийнхэн ч ойлголт авсан байх. 

Сая 20 жил улстөржсөн манай улсын хувьд 1-рт эрэмбэлэгдэх Гашуунсухайт-Ганцмод төмөр замын бүтээн байгуулалтын нээлт маш чухал үйл явдал боллоо. Үүнийг хүмүүс анзаарахгүй өнгөрөх шиг боллоо. Дуулиан дээр илүү төвлөрөх шиг боллоо. Энэ бол биднийг хэрсүү байхыг сануулж байна.

Эцэст нь хэлэхэд, Эргэлзээ төрүүлсэнд ард түмнээсээ би уучлал гуйж байна. Хоёрдугаарт, Надад нотолж чадаагүй сэтэрхий тэвнэ илэрвэл би хариуцлага хүлээхэд бэлэн байна. 

Харин Баялгийн сангийн хууль, улс төрчдийн хөрөнгө хураахтай холбоотой эрх зүйн орчинг бүрдүүлэхэд саад болж, энэ асуудлыг улстөрийн зорилгоор ашиглах гэсэн ялаанууд байгаа. Энэ ялаануудад хандаж хэлэхэд та нар миний итгэл үнэмшил, үзэл санааг бөхөөж бөхөөж чадахгүй, битгий горьд. Зорьсон асуудлынхаа төлөө миний хувьд хатуугийн хатуу тэмцэнэ гэдгээ хэлье" гэсэн байдаг.

Ерөнхий сайдын дээрх тайлбараас "ялаанууд" гэдэг үг хамгийн их анхаарал татаж, өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээний гол сэдэв болсон билээ.

Мөн Ерөнхий Л.Оюун-Эрдэнэ энэ тайлбараа төрийн ордонд албан ёсоор хийхийн оронд яагаад Туулын хурдны замаар шалтаглан Нийслэлийн Засаг даргын дэргэд хийх болсон, яагаад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхнийг оролцуулаагүй талаар сэтгүүлчдийн зүгээс дахин эсэргүүцэл гаргаад байна. Өнөөдөр мэдээллийн томоохон сайтууд, редакциудын зүгээс дараах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (102.89.76.180)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (102.89.76.180)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 05 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 2025-11-07 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-11-07 Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 2025-11-07 Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 2025-11-07 Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 2025-11-07 Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 2025-11-07 Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 2025-11-07 Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 2025-11-07 “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв 2025-11-07 Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна 2025-11-07 Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна 2025-11-07 Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна 2025-11-07 “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана 2025-11-07 Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна 2025-11-07 БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ 2025-11-07 Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ 2025-11-07 Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ 2025-11-07 Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно 2025-11-07 Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно 2025-11-07 Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв 2025-11-07
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top