Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах "Орчлон" хорооллын зүүн талын хашааг буулгаж, оршин суугчдын чөлөөтэй зорчих нөхцөлийг хангах явган хүний замыг шинээр барьж, ашиглалтад орууллаа.
Энэхүү байршилд өмнө нь гурван иргэн, аж ахуйн нэгж байгууллага орон сууцны зориулалттай газар эзэмшдэг байсан ч хоёр болон түүнээс дээш жил зориулалтын дагуу ашиглаагүй, явган хүний орц, гарцыг хашаалж хаасан зөрчил үүсгээд байжээ.
Зөрчлийг арилгах ажлыг дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ хариуцан, өнгөрсөн амралтын өдрүүдэд явган замын ажил гүйцэтгэж, иргэдийн аюулгүй, саадгүй зорчих боломжийг бүрдүүлсэн байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс