x

Гал түймэр, гамшгийн эрсдэл нэмэгдэж байна – иргэдийг анхаарал, болгоомжтой байхыг ОБЕГ уриаллаа

2025 оны тавдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 2112 удаагийн объектын гал түймэр, 89 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна. ОБЕГ-ын дарга, холбогдох албаныхан хэвлэлийн хурлаар гамшгийн эрсдэл, түүнээс сэргийлэх иргэдийн оролцооны чухлыг онцлон анхаарууллаа.

Объектын гал түймрийн ихэнх нь буюу 64.6 хувь нь иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс, 25 хувь нь цахилгаан хэрэглээний доголдлоос үүдэлтэй байжээ. Түймэр голчлон хувийн өмчид (76.5%) тохиолдож, нийслэлд нийт галын 67.1 хувь бүртгэгдсэн бол хөдөө орон нутгийн аймгуудаас Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгуудад хамгийн их гал түймэр гарсан байна.

Ой, хээрийн түймэр өмнөх жилээс 31.4 хувиар өссөн нь анхаарал болгоомж сул байгаагийн илрэл юм. Түймрийн 30 хувь нь “маш их” эрсдэлтэй бүсэд, 60 хувь нь дунд эрсдэлтэй бүсэд гарсан байна.

Эдгээрээс сэргийлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар сар бүрийн сүүлийн долоо хоногийн Пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах өдөр” болгон зарлаж, иргэн, байгууллага бүр өөрийн эрсдэлээ үнэлэх цахим хяналтын хуудсыг quiz.belenbai.mn сайтад байршуулсан байна.

Тус хяналтын хуудас нь:

  • Байгууллагын гамшгийн бэлэн байдлыг шалгах

  • Өрхийн “Аюулгүй өрх” үнэлгээ

  • Иргэний гамшгаас хамгаалах мэдлэгийн түвшин тодорхойлох гэсэн гурван төрөлтэй бөгөөд эрсдэлээ таних, урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

ОБЕГ-аас иргэн бүрийг өөрийн болоод орчныхоо аюулгүй байдлыг үнэлж, түүнд үндэслэн анхан шатны хамгаалалт, мэдлэгээ нэмэгдүүлэхийг уриаллаа.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан 1 мин Соломон хааны бөгж 1 цаг 14 мин МАН-аас хүчтэй өөрчлөлт, сөрөг хүчинтэй дүйцэхүйц тоглолт хүлээж байна 1 цаг 22 мин М.Ферстаппен Италийн Гран-Придийг түрүүлэв 14 цаг 33 мин Д.Трамп: Гадаадын компаниуд Америкийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой 14 цаг 35 мин Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүслээ 14 цаг 36 мин Орос эрчим хүчээ ашиггүй үнээр худалдахгүй 14 цаг 47 мин Тарваган тахлын идэвхжил 8–9 дүгээр сард оргилдоо хүрдэг 14 цаг 52 мин Прокуророос мөнгө угаасан болон бусад хэргийг шүүхэд шилжүүллээ 16 цаг 1 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг ухаалаг системээр илрүүлжээ 16 цаг 37 мин Төмөр замын авто зогсоол орчимд замыг түр хааж, ус зайлуулах шугам угсарна 16 цаг 41 мин Хятадад газрын гүнд нейтрино илрүүлэгч төхөөрөмжийг ашиглалтад оруулав 18 цаг 45 мин АНУ цагаачлалын бус визийн журмыг чангатгажээ 18 цаг 49 мин Улаанбаатар хотын ногоон бүсээс 31 тонн хог цэвэрлэв 18 цаг 51 мин Дижитал шилжилтээр эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломжийг судалж байна 18 цаг 55 мин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд ахиц гарлаа 19 цаг 2 мин Улаанбаатар метро төсөлд иргэдийн саналыг хүлээн авна 19 цаг 6 мин Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ 20 цаг 29 мин Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Монголд цуглана 20 цаг 35 мин Монголын даамчид Токиод алт, мөнгөн медаль хүртэв 21 цаг 1 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина...
Top