Байт харвааны олон улсын тэмцээн тавдугаар сарын 19–26-ны хооронд БНСУ-ын Инчеон хотод болох бөгөөд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн найман тамирчин оролцохоор өнөөдөр тус хотыг зорилоо.
Тэмцээнд оролцох багийг дасгалжуулагч Ж.Нарантуяа, Б.Ганзориг нар удирдаж байгаа бөгөөд:
-
Эрэгтэй ангилалд:
-
Б.Отгонболд
-
Ж.Гантөгс
-
Б.Буянтүшиг
-
Д.Дашнамжил
-
-
Эмэгтэй ангилалд:
-
Б.Урантунгалаг
-
Б.Оюун-Эрдэнэ
-
Б.Буд-Алтай
-
О.Энхсаруул нар цэц мэргэнээ сорин өрсөлдөнө.
-
Энэхүү тэмцээн нь Монголын байт харвааны шигшээ багийн 2025 оны анхны олон улсын гараа бөгөөд баг бүрэлдэхүүн ирэх сард болох Азийн гран при тэмцээнд Сингапур улсад оролцохоор төлөвлөжээ.
Эх сурвалж: Монголын байт харвааны холбоо