x

Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий сайдын гэр бүлийг үл тэвчих шалтгаан болов

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эсрэг “Орлогоо нотол” жагсаал өнөөдөр хотын төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Түүнийг огцруулахаар иргэн Г.Доржтүвдэнгийн УИХ-д хаягласан цахим өргөдөлд хоногийн дотор 35000 гаруй иргэн гарын үсэг зураад байна.

Ерөнхий сайдын том хүү О.Тэмүүлэн болон түүний сүй тавьсан бүсгүй Ө.Өгөөмөр нарын хэтийдсэн тансаглал залуучуудыг ийнхүү хотын төв талбайд цугларахад хүргэв. Ерөнхий сайдын 20 настай хүү О.Тэмүүлэн найз охиндоо 2025 оны Lexus RX машин, 5000$-ын үнэтэй Сhanel цүнх, 4950$ буюу 17 сая төгрөгийн үнэтэй Miu Miu брэндийн пиджак, 20 саяын үнэтэй очир алмаазан бөгж (нэмээд Canada goose, Smeg, Dior, Anteprima гэх мэт тансаг зэрэглэлийн бэлгүүд нэмэгдэнэ) бэлэглэж, тансаг амралтын газар нисдэг тэрэг хөлөглөж сүй тавьсан мэдээлэл сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээний гол дуулиан болов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Орлогоо нотол” хэмээн шаардаж эхэлсний дараа Ө.Өгөөмөрийн аав н.Өгөөдэйбаатар “Би 30 жил бизнес эрхэлж байгаа хүн, охиноо энэ битгий зүйлээр эрхлүүлж чадна” хэмээн ярилцлага өгсөн боловч тэр нь баримтаар нотлогдсонгүй. Сэтгүүлчдийн хийсэн мөрдлөгийн үр дүнд түүний 2007 онд байгуулсан “Ай Эс Өү Өү" компани нь ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй, нэг ч тендерт оролцож байгаагүй, 2023 онд АНУ-ын Виржиниа мужид бүртгүүлсэн “Хүннү Роуд” компани нь мөн л үйл ажиллагаа явуулаагүйн улмаас идэвхигүй болсон буюу бүртгэл цуцлагдсан гэх мэт мэдээллүүдийг нийтэллээ.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд гэр бүлийн жилийн нийт орлого нь 259,6 сая төгрөг /өөрийн орлого 249,9 сая, гэр бүлийн орлого 15,7сая/ гэж 2023 онд АТГ-т мэдүүлжээ. /2024 оны ХОМ-ыг нийтэд ил болгох хуулийн хугацаа болоогүй/ Тэгвэл энэ хэмжээний орлогоор Л.Оюун-Эрдэнийн гэр бүл хүү, бэр хоёроо ингэж тансаглуулж чадах уу? 2024 онд түүний хөрөнгө, орлого хэрхэн нэмэгдсэн бэ? Тиймээс иргэдийн зүгээс Ерөнхий сайдыг орлогоо нотлохыг шаардаж, тайван жагсаалыг эхлүүлсэн. Мөн түүний АТГ-т гаргаж өгсөн ХОМ нь бодит үнэнд нийцэж байгаа эсэхийг шалгуулахаар хэсэг иргэд АТГ-т хандаж, АТГ-аас шалгах ажиллагаа эхлүүлээд байгаа тухай өчигдөр мэдээлсэн. Шалгалтын хугацаа хуулиараа 30 хоног хүртэл үргэлжлэх боломжтой гэнэ.

Асуулт. Гэр бүлийнхээ жилийн орлогыг хэд нугалсан тансаглалынхаа үнийг О.Тэмүүлэн ямар эх үүсвэрээр төлсөн бэ? Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсан уу? Энэ тохиолдолд Л.Оюун-Эрдэнийн хувьд огцроод зогсохгүй л байх.

Үнэн хэрэгтээ Л.Оюун-Эрдэнийн огцрох шалтгаан үүгээр дуусахгүй. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналт, төсвийн тэлэлт, түүнээс болж ард иргэдийн нуруун дээр ирж байгаа татварын дарамт гээд. Гэвч энэ бүхэн Л.Оюун-Эрдэнийг огцруулахад хангалтгүй байв. Гэтэл хорин настай хүүхэн, залуу хоёрын нэг өдрийн тансаглал бүгдийг өөрчлөв, ялангуяа залуу үеийнхнийг. Энд үеийн ялгаа гарч ирсэн.

Яагаад гэвэл залуу хүмүүс үнийн өсөлтийг, өлсөхийг тоохгүй, татварын дарамтыг ойшоохгүй. Ердөө ирээдүйдээ итгэх итгэл нь тэднийг авч явдаг. Ирээдүйгээ өөрийн гараар бүтээнэ, бүтээж яваа гэж итгэдэг. Тэр ирээдүйг нь ямар ч улстөрч, дарга сүйтгэж чадахгүй гэж итгэдэг. Гэтэл тэр ирээдүйг нь нэг ч баялаг бүтээж, татвар төлж үзээгүй, нэг ч удаа хөлсөө дуслуулж мөнгө олоогүй баян айлын эрх хүүхдүүд нүдэн дээр нь цөлмөж, хоосолж байгааг харав. Монголын хамгийн том, хамгийн "шударга" улстөрчийн хүүхэд татвар төлөгчдийн мөнгө, ядарсан ардын нуруун дээр алцайж суугаад хүссэнээрээ гулгиж, цалгиж, толгой дээрээс ялгадсаа асгаж байгааг олж харав. Энэ бол ирээдүйдээ итгэж, тэмцэж яваа залуусын хувьд байж боломгүй, адгийн муухай “мораль” юм. Залуу насанд гоёж гангална, дэгжирхэнэ, бие биендээ гайхуулна. Гэхдээ тэр бахархал нь зүй ёсны байх ёстой. Ёс зүйтэй байх ёстой. Бусдаас хулгайлсан зүйлээ гайхуулж, ид хав болгож болохгүй л гэсэн үг.

Өчигдөр харсан, жагсаалд ирсэн залуус бүгд сургууль боловсролтой, эрхэлсэн ажилтай, нийгэмдээ өөрийгөө илэрхийлээд, ирээдүйгээ тэмтрээд явж байгаа хамгийн гэгээлэг үеийнхэн байна. Тэдний ёс суртахуун манай үеийнхнээс тэс өөр байна. Тиймээс өөрсдийнхөө тээж яваа мораль, ёс суртахууныг захын зандалчны хүүхдэд гишгүүлэхгүй гэсэндээ тэд өнөөдөр талбай дээр зогсч байна.

Тиймээс Ерөнхий сайдаас гуйя, ОРЛОГОО Л НОТОЛЧИХ!!!

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Joel Lucas (149.50.211.73)
    THE ONLY TRUSTED AND RELIABLE RECOVER HACKER // THE HACK ANGELS I’m here to bring you good news about THE HACK ANGELS. I lost $700,000 worth of Crypto to a fraudulent investment platform, due to the promises of high returns and I was left feeling helpless and frustrated. It was a painful experience, and I felt like I had no options left. I began looking for a genuine crypto recovery agent who could assist me retrieve my lost crypto. I searched the web to find legitimate and genuine assets recovery. After several searches I found THE HACK ANGELS. Cryptocurrency recovery specialists. I’m truly thankful for their help in recovering all I lost. If you need their service too, here is their contact information. Email: support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)200-2320
    2025 оны 05 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
АНУ-ын холбооны засгийн газрыг эрдэмтэд орхиж байна 8 цаг 26 мин Дэлхийн баячуудын их нүүдэл түүхэн дээд хэмжээнд хүрлээ 8 цаг 31 мин Бритни Спирс хөгжмийн каталогийн эрхээ 200 сая ам.доллароор заржээ 8 цаг 36 мин Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь 8 цаг 48 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа 8 цаг 49 мин Европын Комисс цахим дээрэлхэлттэй тэмцэх төлөвлөгөө танилцууллаа 8 цаг 52 мин Дэлхий даяар улс төрчдийн эсрэг халдлага, дарамт эрс нэмэгджээ 8 цаг 53 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзлаа 8 цаг 55 мин Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерт 27 оролцогч оролцов 9 цаг 8 мин Монгол Улсын шүүх 2025 онд 240538 хэрэг, маргааныг хүлээн авчээ 9 цаг 16 мин Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ 9 цаг 22 мин ЕБС-иудын Захирлуудын ҮЗ-ийн гишүүдийг хүлээн авч уулзлаа 10 цаг 29 мин Словенийн нээлттэй тэмцээнд манай дөрвөн жүдоч зодоглоно 11 цаг 14 мин Цас орж, хүйтний эрч эрс чангарна 11 цаг 14 мин Хуулийн хугацаанд санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар УДШ-д хүргүүлнэ 11 цаг 15 мин Засгийн газарт үнэт цаас гаргах эрх олгох тогтоолыг баталлаа 11 цаг 20 мин УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 11 цаг 33 мин SpaceX үндсэн анхаарлаа Ангарагаас Сар руу шилжүүлэв 13 цаг 3 мин "Супербоул-2026" тэмцээний эргэн тойронд 13 цаг 6 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав 13 цаг 39 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Эрчим хүчний төслүүдээ нураасан нь С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х... УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэ...
Top