Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Хэнтий аймагт “Сэцэн ханы ордон музей” албан ёсоор нээлтээ хийлээ. Энэхүү музей нь Сэцэн хан аймгийн түүх, соёлын өвийг хадгалан хамгаалж, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд нутгийн иргэд болон жуулчдад түүх, соёлын мэдлэг олгох шинэ төв болон ажиллах юм.
Музейн онцлог нь:
-
Сар бүр нэг удаа 24:00 цаг хүртэл ажиллаж, соёлын боловсрол, түүхэн мэдлэг түгээх шөнийн хөтөлбөр хэрэгжүүлэх,
-
Сэцэн хан аймгийн түүхэн үйл явдал, угсаатны өв, соёлын онцлогийг танин мэдүүлэх үзүүлэн, танилцуулгатай байхаар төлөвлөгдсөн.
Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлснээр, уг музей нь зөвхөн үзвэрийн танхим бус, мөн соёлын судалгаа, түүхэн баримт бичгийн төв болон хөгжүүлэх зорилготой аж.
Эх сурвалж: Хэнтий аймгийн ЗДТГ