x

Израиль Газад хүнс оруулахыг хязгаарлагдмал байдлаар зөвшөөрөв

Израилийн засгийн газар Газад “өлсгөлөнгийн хямрал үүсэхээс сэргийлж” “захын хэмжээнд хүнс” нэвтрүүлэхийг зөвшөөрөх болсноо мэдэгдлээ. Уг шийдвэрийг Израилийн Батлан хамгаалахын арми (IDF)-ийн зөвлөмжийн дагуу гаргасан бөгөөд Хамасын эсрэг эхлүүлсэн шинэ довтолгооныг үргэлжлүүлэхэд шаардлагатай гэж тодотгожээ.

Энэ шийдвэр Израилийн арми Газын зурваст “өргөн хүрээтэй хуурай замын ажиллагаа” эхлүүлснээ зарласнаас хэдхэн цагийн дараа гарсан. Израиль сүүлийн 10 долоо хоногийн турш хүнс, түлш, эмнэлгийн тусламжийг Газад оруулахыг бүрэн хориглосон нь олон улсын шүүмжлэлд өртөөд байсан юм.

Тусламжийн хомсдол, олон улсын шахалт

Олон улсын тусламжийн байгууллагууд хоёр сая гаруй хүн амтай Газад өлсгөлөн нүүрлэх өндөр эрсдэлтэй гэж анхааруулсаар ирсэн. Францын гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро “тусламжийг саадгүй, нэн даруй, өргөн хүрээнд” оруулахыг уриалсан.

Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяахугийн мэдэгдэлд “Газарын хүн амд зориулагдсан хүнсний үндсэн хэмжээ” оруулахыг зөвшөөрсөн бөгөөд ийм хямрал үүсвэл тэдний “Гидеоны тэрэг” нэртэй цэргийн ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэж онцолжээ. Түүнчлэн “Хамас бүлэглэл хүмүүнлэгийн тусламжийн хуваарилалтыг хянах боломжгүй байлгахаар” арга хэмжээ авах аж.

Агаарын цохилт, аюулгүй бүсийн довтолгоо

Израилийн цэргийн ажиллагаа хойд болон өмнөд Газын хотууд руу чиглэж, Бейт Лахиа, Жабалия дүрвэгсдийн хуаранг онов. Газын Хамасын хяналттай эрүүл мэндийн яамны мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд дор хаяж 67 хүн амиа алдаж, 361 хүн шархаджээ.

Хан Юнис хотын нэгэн эмэгтэй “гурил, хий болон хоол хүнсний хомсдол туйлдаа хүрээд байгааг” BBC-д ярьжээ. Газар дээрх аврагчдын мэдээлснээр, өмнө нь “аюулгүй бүс” гэж зарлагдсан Аль-Маваси хуаран руу Израилийн арми шөнө довтолсон бөгөөд 22 хүн амь үрэгдэж, 100 хүн шархадсан байна.

Эмнэлгийн системийн нуранги байдал

Газын хойд бүсийн гурван нийтийн эмнэлэг бүрэн ажиллагаагүй болсон талаар Газын эрүүл мэндийн яам мэдээлжээ. Тухайлбал, Бейт Лахиад байрладаг Индонезийн эмнэлэг рүү танкууд ойртож, шууд гал нээсэн гэж эмч нар мэдээлсэн. Эмнэлэгт оргон нүүх боломжгүй, хөдөлгөөнгүй өвчтөнүүд байсаар байсан бөгөөд ямар ч урьдчилсан анхааруулга өгөөгүй гэж тэд мэдэгдэв.

Израиль Хамасын дэд бүтцийг устгаж буйгаа мэдэгдэж байгаа ч олон улсын байгууллагууд эрүүл мэндийн төвүүд рүү чиглэсэн дайралтыг олон улсын эрх зүйн зөрчил гэж үзэж байна. Хамасын төв командын байр Европын эмнэлгийн доорх хонгилд байсныг онилсон хэмээн Израилийн тал мэдэгдсэн. Тус довтолгооны зорилго нь Хамасын удирдагч Яхья Синварын дүү Мохаммед Синвар байсан тухай мэдээлэл цацагдаж байна.

Намжаах хэлэлцээ үр дүнд хүрээгүй байна

Израиль, Хамасын хэлэлцээр Катар улсад үргэлжилж байгаа ч ахиц дэвшил гараагүйг Хамасын эх сурвалж хэлжээ. Израилийн талаас барьцаалагдсан бүх хүнийг суллах, Хамасын зэвсгийг хураах, тэднийг Газын зурвасаас хөөх зэрэг нөхцөл тавьж байгаа бол Хамас зөвхөн “бүрэн, байнгын гал зогсоох гэрээ”-ний хүрээнд л бүх барьцаалагдсан хүмүүсийг нэг удаад суллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Хүний амь, эдийн засгийн хохирол гүнзгийрсээр

Хоёр тал гал зогсоох тухай тохиролцохыг оролдож байгаа ч байлдааны ажиллагаа хүчтэй өрнөж байгаа нь барьцаанд байгаа хүмүүсийн аюулыг нэмэгдүүлж байна. Барьцаалагдсан хүмүүсийн гэр бүлийн төлөөлөл “дайралт эхэлснээс хойш барьцааны хүмүүсийн нөхцөл байдал улам муудсан, хоол хүнс багасаж, бие махбодын хүчирхийлэлд өртөж буй” тухай мэдээлжээ.

Хамасын 2023 оны аравдугаар сарын 7-нд өмнөд Израильд хийсэн халдлагаар 1,200 хүн амиа алдаж, 250 орчим хүн барьцаалагдсан. Өнөөдрийн байдлаар тэдний 58 нь Газад байсаар байгаа бөгөөд 23 орчим нь амьд байх магадлалтай гэж үзэж байна.

Израилийн цэргийн кампанит ажлын улмаас одоогийн байдлаар 53,000 гаруй палестин хүн амь үрэгджээ.

Эх сурвалж: BBC News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 11 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 22 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 38 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 45 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 50 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 51 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 52 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 53 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 9 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 10 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 11 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 28 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 30 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 43 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 45 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 46 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 47 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 49 мин Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна 20 цаг 52 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top