
Төрийн өндөр албан тушаалтнууд нийтийн хөрөнгийг буруугаар ашигласан тохиолдолд иргэний журмаар хариуцлага тооцох хуулийн төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, Шадар сайд Т.Доржханд, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай” хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг өргөн барилаа.
2025-05-21

Google “Veo 3” загварыг танилцуулж, хиймэл оюун ухаант видео бүтээлийг шинэ шатанд гаргалаа
Google корпорац видео бүтээх хиймэл оюуны шинэ загвар “Veo 3”-ыг танилцууллаа. Энэхүү загвар нь зөвхөн дүрс бичлэг бий болгохоос гадна түүнд зориулсан дууны эффект, орчны чимээ, яриа, хөгжим зэрэг бүх төрлийн аудиог автоматаар бүтээж чаддагаараа онцлогтой юм.
2025-05-21

“Бид эмэгтэйчүүд” чуулганы нээлтэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцолсон байр суурь
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Бид эмэгтэйчүүд” чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ эмэгтэйчүүдийн орон нутгийн түвшин дэх оролцоо, манлайллыг бодлогын түвшинд дэмжих шаардлагыг онцоллоо. Тэрбээр энэхүү чуулганыг зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар хязгаарлахгүй, харин тэднийг шийдвэр гаргах шатны бодлогын хэрэгжилтэд оролцуулах, нийгмийн бүх бүлгийн дуу хоолойг төрд хүргэх өргөн хүрээний зорилготой болохыг тодотгов.
2025-05-21

Нийслэлийн Орон сууцны корпорац охин компани байгуулах саналыг хэлэлцэв
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо хуралдаж, нийслэлийн өмч, хөрөнгө оруулалтын чиглэлээр хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцлээ. Хуралдааныг НИТХ-ын төлөөлөгч, хорооны дарга Ж.Сандагсүрэн удирдан явуулж, хэлэлцэх асуудлыг танилцуулсан юм.
2025-05-21

Цахим валютын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг онилсон гэмт хэрэг нэмэгдэж байна
Сүүлийн үед криптовалютын бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчид руу чиглэсэн зэвсэгт халдлага, барьцаалах гэмт хэрэг олон улсад эрчимтэй нэмэгдэж байгаа талаар олон улсын хэвлэлүүд онцолж байна. Цахим мөнгөний үнэ өсч, энэ салбар дахь хөрөнгийн эргэлт тэрбум тэрбумаар хэмжигдэх болсон нь ийм төрлийн гэмт хэрэгтнүүдийн анхаарлыг татах болжээ. Үүн дээр нэмэгдээд хувь хүмүүсийн мэдээлэл, хаяг, байршил зэрэг чухал мэдээллүүд интернетээр алдагдаж байгаа нь эрсдэлийг улам ихэсгэж байна гэж шинжээчид анхааруулж байна.
2025-05-21

“Алтан хайч-2025” тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна
Дэлхийн олон оронд 1961 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Алтан хайч” хонь ноослох олон улсын тэмцээн анх удаа Монгол Улсад зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээнийг мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, түүхий эдийн бэлтгэлийн чанар, стандартын түвшинг ахиулах зорилготой хэмээн тодорхойлжээ.
2025-05-21

Л.Гантөмөр: МАН-ын шийдвэрийг хүлээж байна. АН-ыг засагт засагт байлгаач гэж хэзээ ч гуйхгүй
Бид итгэл үнэмшлээрээ хамтарсан. Энэ итгэл үнэмшил бол Монгол Улсын эрх ашиг. Улсынхаа эрх ашгаас урвасан бол хамтрал задрах ёстой. Хамтарсан засаг тарах хэрэгтэй. Улсын эрх ашгаа орхиод намын эрх ашиг, тодорхой хүмүүсийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргаж байвал бид засгаас явах ёстой. АН-ыг засагт байлгаад өгөөч гэж хэзээ ч гуйхгүй.
2025-05-21

Архангайд хиймэл оюун ухаанд суурилсан E-Guide цахим системийг нэвтрүүлнэ
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.1-д тусгасан “Аялал жуулчлалын менежмент, удирдлага, зохион байгуулалтыг оновчтой болгож, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлнэ” гэсэн зорилтын хүрээнд Архангай аймаг анх удаа хиймэл оюун ухаанд суурилсан E-Guide цахим системийг нэвтрүүлэхээр боллоо.
2025-05-21

УНТЭ анх удаа амны хүрцээр бамбай булчирхайн дурангийн мэс засал хийв
Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн дотоод шүүрлийн мэс заслын баг анх удаа Монгол Улсад амны хүрцээр буюу TOETVA (Transoral Endoscopic Thyroidectomy Vestibular Approach) аргаар бамбай булчирхайн зангилаа авах дурангийн мэс заслыг амжилттай хийжээ. Энэхүү мэс заслыг УНТЭ-ийн эмч М.Баярмагнайгаар ахлуулсан баг хоёр хүнд амжилттай хийж гүйцэтгэсэн байна.
2025-05-21

Авлигатай тэмцэх газар нэг долоо хоногт 50 өргөдөл, 164 дуудлага хүлээн авчээ
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба 2025 оны тавдугаар сарын 12–16-ны өдрүүдэд нийт 50 өргөдөл, гомдлыг иргэд болон хуулийн этгээдээс хүлээн авч, харьяалах нэгжүүдэд шилжүүлжээ. Хүлээн авсан мэдээллийн 64 хувь нь гэмт хэргийн шинжтэй байгааг тогтоосон бөгөөд тэдгээрийн дийлэнх нь төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол байв.
2025-05-21

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Индонезид албан ёсны айлчлал хийж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн сайд Сугионо-гийн урилгаар 2025 оны тавдугаар сарын 21–22-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайд Индонез Улсад 1982 оноос хойш буюу 43 жилийн дараа хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог юм.
2025-05-21

“Хашаандаа таван мод тарья” аян эхэллээ
“Тэрбум мод тарих үндэсний өдөр”-үүдийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн санаачилгаар “Хашаандаа таван мод тарья” экологийн аяныг 2025 оны тавдугаар сарын 15-наас эхлүүлээд байна. Аян нь орчны бохирдлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилготой бөгөөд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, төрийн бус байгууллага, нөхөрлөлүүдийг дэмжихийг зорьж байгаа юм.
2025-05-21

Татварын ерөнхий газар жендэрийн гэрчилгээний болзол хангаж, олон улсад тэргүүллээ
Татварын ерөнхий газар нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Экуаномикс санаачилгын хүрээнд 2023 оны есдүгээр сараас эхлэн “Жендэрийн тэгш байдлын гэрчилгээжүүлэлт” төслийг хэрэгжүүлж, 20 стандарт, 5 чиглэлийн 40 шалгуур үзүүлэлтийг хангах зорилго тавин ажилласан. Тус төслийн хүрээнд 1.5 жилийн хугацаанд хийгдсэн ажлын гүйцэтгэлд хараат бус олон улсын шинжээчдийн баг үнэлгээ хийж, “Мөнгөн гэрчилгээний” болзол хангасан болохыг албан ёсоор мэдэгдлээ.
2025-05-21

Авлигатай тэмцэх хөтөлбөрийн хэрэгжилтээр СЕХ тэргүүлжээ
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 2024 оны хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын дэргэдэх байгууллагуудын дундаас хамгийн өндөр үнэлгээ авч, тэргүүлжээ. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар хамтран нэгдсэн тайлан гаргаж, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг Хууль зүйн байнгын хороонд танилцуулсан байна.
2025-05-21

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын институт эрдэм шинжилгээний байгууллага болж өөрчлөгдөнө
Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 21-ний ээлжит хуралдаанаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтын бүтэц, чиг үүргийг шинэчлэн “Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн” нэртэй эрдэм шинжилгээний байгууллага болгон өөрчлөх шийдвэр гаргалаа.
2025-05-21

“Эрүүл бяцхан шүд” аяныг эхлүүллээ
Боловсролын ерөнхий газар нийгмийн хариуцлагын хүрээнд “Ургана брэнд”-тэй хамтран бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг дэмжих зорилготой “Эрүүл бяцхан шүд” аяныг албан ёсоор эхлүүллээ. Аяны нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Боловсролын газар, есөн дүүргийн Боловсролын хэлтэс, төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч нар зэрэг нийт 350 төлөөлөгч оролцсон байна.
2025-05-21

Авлигын эсрэг багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 21-ний өдөр болж, “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай” хуулийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Хуулийн төсөл нь авлига, хууль бус хөрөнгөжлийг таслан зогсоох, төрийн албан тушаалтны шударга, хариуцлагатай байдлыг бэхжүүлэхэд чиглэж байна.
2025-05-21

Хонины махны үнэ 17 мянга, үхрийн махны үнэ 20 мянга давжээ
Нийслэлийн статистикийн газраас 2025 оны тавдугаар сарын 19-ний өдрийн махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тус өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17188 төгрөг, үхрийн ястай мах 20195 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байгаа аж.
2025-05-21

Аялал жуулчлалыг дэмжих зорилгоор хоёр их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно
Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар дэд бүтцийг өргөтгөх зорилгоор Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгохоор шийдвэрлэлээ. Энэ хүрээнд арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан зургаан жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй зээлийг олгох аж.
2025-05-21

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, Шадар сайд Т.Доржханд, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар хамтран “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг өргөн барилаа.
2025-05-21
