x

Цахим валютын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг онилсон гэмт хэрэг нэмэгдэж байна

Сүүлийн үед криптовалютын бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчид руу чиглэсэн зэвсэгт халдлага, барьцаалах гэмт хэрэг олон улсад эрчимтэй нэмэгдэж байгаа талаар олон улсын хэвлэлүүд онцолж байна. Цахим мөнгөний үнэ өсч, энэ салбар дахь хөрөнгийн эргэлт тэрбум тэрбумаар хэмжигдэх болсон нь ийм төрлийн гэмт хэрэгтнүүдийн анхаарлыг татах болжээ. Үүн дээр нэмэгдээд хувь хүмүүсийн мэдээлэл, хаяг, байршил зэрэг чухал мэдээллүүд интернетээр алдагдаж байгаа нь эрсдэлийг улам ихэсгэж байна гэж шинжээчид анхааруулж байна.

Wall Street Journal сонинд бичсэнээр, Франц улсад Paymium криптовалютын биржийн эмэгтэй захирлыг зэвсгээр сүрдүүлж, охиныг нь хулгайлах оролдлого гарчээ. Энэ хэрэг нь ганц тохиолдол биш бөгөөд сүүлийн жилүүдэд АНУ, Франц, Австрали зэрэг улсуудад крипто салбарт нөлөө бүхий блогчид, хөрөнгө оруулагчид хүчирхийлэл, дарамтад өртсөн хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн байна. Зарим нь гэртээ халдлагад өртөж, зодуулж, эрхтэн дархтныг нь хулгайлах оролдлого ч гарсан хэмээн мэдээлжээ.

Мөн АНУ-д байрладаг Coinbase биржийн зарим хэрэглэгчийн мэдээлэл кибер халдлагад өртөж, уг мэдээллийг ашиглан гэмт бүлэглэл 20 сая ам.доллар нэхэмжилсэн хэрэг гарсан талаар хэвлэлүүд мэдээлсэн байна. Ийнхүү криптовалютын орчинд ажиллаж буй хүмүүсийн аюулгүй байдал, мэдээлэл хамгаалалт олон улсын түвшинд ноцтой асуудал болон хувирчээ.

Эх сурвалж: Wall Street Journal

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Уржигдар 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Уржигдар 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Уржигдар 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Уржигдар 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Уржигдар 13 цаг 27 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Уржигдар 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Уржигдар 13 цаг 06 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн Уржигдар 12 цаг 10 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ Уржигдар 12 цаг 00 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө Уржигдар 11 цаг 48 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ Уржигдар 11 цаг 37 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно Уржигдар 10 цаг 44 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 2026-07-31 The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 2026-07-31 Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 2026-07-31 Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 2026-07-31 Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 2026-07-31 НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 2026-07-31 Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 2026-07-31
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы...
Top