x

Төрийн өндөр албан тушаалтнууд нийтийн хөрөнгийг буруугаар ашигласан тохиолдолд иргэний журмаар хариуцлага тооцох хуулийн төслийг өргөн барилаа

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, Шадар сайд Т.Доржханд, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай” хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг өргөн барилаа.

Хуулийн төслийн гол зорилго нь авлига, мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийн шалтгаан, үр дагаврыг хууль зүйн үүднээс илүү тодорхой болгож, хууль бус хөрөнгө орлогыг улсын мэдэлд буцаан авч, төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм. Одоогийн нөхцөлд эдгээр гэмт хэргийг тодорхойлох, хохирлыг барагдуулах, хөрөнгийг хадгалах, захиран зарцуулах болон түүний хяналт, үр ашигтай байдал хангалтгүй байгааг Засгийн газар онцолжээ.

Хуулийн төсөлд нийтийн албан тушаалтан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг зөвхөн эрүүгийн хэрэг биш, иргэний журмаар ч нэхэмжлэх боломжийг бүрдүүлэх зохицуулалт тусгагдсан. Энэ нь зөвхөн хууль сахиулах байгууллагын хүрээнд төдийгүй иргэд, төрийн бус байгууллагын оролцоотойгоор ч хууль бус хөрөнгийг илрүүлж, буцаан авах боломжийг нээж байгаа аж.

Түүнчлэн уг төсөл батлагдсанаар:

  • Авлигын эсрэг хууль тогтоомж илүү тодорхой, хэрэгжихүйц болно

  • Төсвийн хөрөнгө, нийгмийн баялаг хууль бусаар алдагдахаас сэргийлнэ

  • Хураан авсан хөрөнгийг олон нийтийн сайн сайхны төлөө ашиглах нөхцөл бүрдэнэ

  • Шүгэл үлээгчдийн эрхийг хамгаалах, нууцлах, урамшуулах тогтолцоо бүрдэнэ

Засгийн газрын зүгээс энэхүү хуулийн төслийг шударга ёсыг бэхжүүлэх, нийгмийн итгэлцлийг сэргээх, хууль бус үйлдэлд хариуцлага тооцдог, үр дагавартай системийг бүрдүүлэх зорилгоор боловсруулсан гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна 16 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ 1 цаг 3 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав 1 цаг 9 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв 1 цаг 18 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна 1 цаг 23 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 1 цаг 30 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ 1 цаг 34 мин Хөгжих үү, хоцрох уу? 1 цаг 41 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй 1 цаг 58 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 20 цаг 28 мин Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 20 цаг 28 мин Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 20 цаг 39 мин Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо 21 цаг 8 мин Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ Өчигдөр 15 цаг 38 мин 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Өчигдөр 15 цаг 36 мин Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ Өчигдөр 15 цаг 35 мин Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 15 цаг 26 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөх хугацааг 7 жил болгон сунгахыг судалж байна Өчигдөр 15 цаг 24 мин Д.Трамп: АНУ болон Иран улс энхийн хэлэлцээрт хүрэхэд маш ойрхон байна Өчигдөр 14 цаг 44 мин Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр 14 цаг 43 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жа... Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуц...
Top