x

Л.Гантөмөр: МАН-ын шийдвэрийг хүлээж байна. АН-ыг засагт засагт байлгаач гэж хэзээ ч гуйхгүй

Өнөөдөр МАН-ын Бага хуралдаж, Хамтарсан Засгийн газар цаашид ажиллах эсэх талаар шийдвэр гаргахаар болсон. Уг асуудлаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга Л.Гантөмөр өөрийн байр суурийг сэтгүүлчидтэй хуваалцлаа.

Л.ГАНТӨМӨР:

-"АН-ын гишүүд бид АН-ыг үүсгэн байгуулагчдын нэг С.Зориг агсныхаа үгээр явж ирсэн. Монголын эрх ашгийг нэгдүгээрт, намынхаа эрх ашгийг хоёрдугаарт, хувь хүнийхээ эрх ашгийг гуравдугаарт тавья гэж зорьж ажилласан.

Би хувьдаа хамтарсан Засгийн газрын бодлого, зорилтоос урвахгүй гэдэг байр суурь дээрээ байгаа. АН ч өнөөдрийг хүртэл энэ байр суурин дээрээ байж чадсан. МАН-ын зүгээс АН-ын нэр бүхий гишүүд хамтарсан засгийн эсрэг байгаа учир хамтарсан засгийн асуудлыг дахин ярилцъя гэдэг асуудлаар хуралдаж байх шиг байна. Бид тус намын шийдвэрийг хүлээж байна, шийдвэрт нь нөлөөлөхийг хүсэхгүй байна. Хамгийн гол нь Монголчууд ядуу хэвээрээ, Улаанбаатар хот утаатай чигээрээ үлдвэл үүнд хэн хариуцдага хүлээх вэ гэдэг асуудал байгаа. Тийм учраас МАН өнөөдрийн хурлаараа Монгол Улсын эрх ашгийн бодож шийдвэр гаргах эсэхийг харж, хүлээж байна. 

Миний сонссоноор АН засагт хамтарсан хэр нь, намын гишүүд нь үгээ хэлээд байна гэдэг зүйлийг ярьж байгаа байна. АН өөрөө олон ургалч үзэлтэй нам шүү дээ. Өөрийнх нь засаг байсан ч гэсэн манай намын гишүүд шүүмжилдэг. Манай намын гишүүд өөрийнхөө Ерөнхий сайдыг ч шүүмжилдэг хүмүүс. Тэр өнгө төрхөөрөө л байгаа, намын удирдлагын зүгээс гишүүдийнхээ үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэх эрхийг хэзээ ч хааж байгаагүй, хаах ч үгүй. МАН-ын нөхөд ч гэсэн үүнийг ойлгож, шүүмжлэлийг хүлээж авч сурах хэрэгтэй. Засагт хамтарлаа гээд намынхаа гишүүдийн амыг барина гэж байхгүй. Ийм хэлэлцээрийг бид анхнаасаа хийгээгүй. Бид Монгол Улсын, иргэдийн нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж байгаа гэдгээ л бодох ёстой.

Бид ч мөн АН-ын Улс төрийн зөвлөл дээр энэ асуудлыг ярина. Бид итгэл үнэмшлээрээ хамтарсан. Энэ итгэл үнэмшил бол Монгол Улсын эрх ашиг. Улсынхаа эрх ашгаас урвасан бол хамтрал задрах ёстой. Хамтарсан засаг тарах хэрэгтэй. Улсын эрх ашгаа орхиод намын эрх ашиг, тодорхой хүмүүсийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргаж байвал бид засгаас явах ёстой. АН-ыг засагт байлгаад өгөөч гэж хэзээ ч гуйхгүй. 

Эргээд харахад өнгөрсөн найман сарын хугацаанд АН хоёр удаа л завсарлага авсан. Завсарлага авахдаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй гэдэг тухайд огт завсарлага аваагүй.

АН-ын тодорхой гишүүд санал, санаачилга гаргасан. Тэгэхдээ АН-ын Улс төрийн зөвлөл хэзээ ч Хамтарсан засгийн газрын үйл хэрэгт садаа болох шийдвэр гаргаж байгаагүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Тиймээс бид байгуулсан гэрээнийхээ талд хатуу байр суурьтай байгаа" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын холбооны засгийн газрыг эрдэмтэд орхиж байна 3 цаг 11 мин Дэлхийн баячуудын их нүүдэл түүхэн дээд хэмжээнд хүрлээ 3 цаг 16 мин Бритни Спирс хөгжмийн каталогийн эрхээ 200 сая ам.доллароор заржээ 3 цаг 21 мин Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь 3 цаг 33 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа 3 цаг 34 мин Европын Комисс цахим дээрэлхэлттэй тэмцэх төлөвлөгөө танилцууллаа 3 цаг 37 мин Дэлхий даяар улс төрчдийн эсрэг халдлага, дарамт эрс нэмэгджээ 3 цаг 38 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзлаа 3 цаг 40 мин Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерт 27 оролцогч оролцов 3 цаг 53 мин Монгол Улсын шүүх 2025 онд 240538 хэрэг, маргааныг хүлээн авчээ 4 цаг 1 мин Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ 4 цаг 7 мин ЕБС-иудын Захирлуудын ҮЗ-ийн гишүүдийг хүлээн авч уулзлаа 5 цаг 14 мин Словенийн нээлттэй тэмцээнд манай дөрвөн жүдоч зодоглоно 5 цаг 58 мин Цас орж, хүйтний эрч эрс чангарна 5 цаг 59 мин Хуулийн хугацаанд санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар УДШ-д хүргүүлнэ 6 цаг 0 мин Засгийн газарт үнэт цаас гаргах эрх олгох тогтоолыг баталлаа 6 цаг 5 мин УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 6 цаг 18 мин SpaceX үндсэн анхаарлаа Ангарагаас Сар руу шилжүүлэв 7 цаг 48 мин "Супербоул-2026" тэмцээний эргэн тойронд 7 цаг 51 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав 8 цаг 24 мин
iИх уншсан
АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... "Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Эрчим хүчний төслүүдээ нураасан нь С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х... УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэ...
Top