x

Нийслэлийн Орон сууцны корпорац охин компани байгуулах саналыг хэлэлцэв

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо хуралдаж, нийслэлийн өмч, хөрөнгө оруулалтын чиглэлээр хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцлээ. Хуралдааныг НИТХ-ын төлөөлөгч, хорооны дарга Ж.Сандагсүрэн удирдан явуулж, хэлэлцэх асуудлыг танилцуулсан юм.

Хуралдаанаар “Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК-ийн харьяа охин компани байгуулах болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах асуудлыг тус байгууллагын гүйцэтгэх захирал М.Говьсайхан танилцууллаа. Уг асуудлын хүрээнд 2020 оны зургаадугаар сарын 29-нд Нийслэлийн Засаг дарга, Хөгжлийн банкны хооронд байгуулсан гэрээний хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцтай холбоотой зээлийн үлдэгдлийг барагдуулах зорилгоор энэхүү алхмыг хийх шаардлагатайг тайлбарлав. Өнөөдрийн байдлаар тус зээлийн үлдэгдэл 49 тэрбум төгрөг байгаа бөгөөд үнэт цаас гаргаснаар дараах үр дүн гарах боломжтойг онцоллоо. Үүнд:

  • Засгийн газрын тогтоол хэрэгжинэ

  • Хөгжлийн банкны зээл төлөгдөнө

  • Иргэд төлбөрөө сунгасан хугацаанд хийх боломжтой болно

  • Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ иргэдийн нэр дээр гарна

  • Ажлын орон тоо шинээр нэмэгдэхгүй, зөвхөн үнэт цаасны чиглэлээр ажиллана

Харин хорооны гишүүд болох Т.Отгонболд, Ч.Батзориг, Э.Энхтөр, Д.Бадарсан, Ж.Энхжаргалан нар заавал охин компани байгуулах шаардлагагүй, НОСК өөрийн бүтцийн хүрээнд үнэт цаас гаргаж болох талаар саналаа хэлж, хяналт хэн тавих нь тодорхой байх ёстойг онцолсон байна.

Мөн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв:

  • “АНУ Сервис” ХХК-ийн менежментийн гэрээгээр ажиллаж буй гурван халаалтын зуухыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах

  • Шинээр ашиглалтад орсон 343, 267, 201, 6 дугаар цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэх

  • Нийслэлийн өмч хувьчлалын жагсаалтаас нэг барилга хасах

  • Актлагдсан барилга байгууламжийг өмчийн бүртгэлээс хасах

Эдгээр асуудлыг НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар хэлэлцүүлэхийг хорооны гишүүд дэмжсэн байна.

Эх сурвалж: НИТХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нүүрсний экспорт 79 сая тоннд хүрч, биржийн арилжаа идэвхжлээ 2 мин Аргентинд 2,397 голден ретривер цугларч дээд амжилт тогтоов 4 мин МУИС үйл ажиллагаандаа ISO 21001 ба ISO 9001 олон улсын стандартыг нэвтрүүлэв 4 мин Улаанбаатарт шөнөдөө 27 хэм хүйтэн 9 мин АТГ: “Цемент шохой” ХХК-д учирсан 3.4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв 10 мин ТББХ худалдааны түр хэлэлцээрийн хуулийн төслийг 64.7%-ийн саналаар дэмжив 10 мин 102 дугаарт нэг өдөрт 1882 дуудлага бүртгэгдэв 11 мин Сочи дахь Монголын консулын тойргийг хариуцах И.А.Селезнёв албан ёсоор ажилдаа орлоо 12 мин Авлигын ноцтой зөрчлүүдийн дараа ГЕГ-ын даргыг чөлөөллөө 13 мин ЗГ: Төсвийн хөрөнгөөр баяр, тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо 27 мин Гашуунсухайт боомтын зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх шийдвэр гаргав 28 мин Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг хоёрдугаар сард багтаан сонгоно 34 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол товлогдлоо 36 мин “Тогтоолд нэмэлт оруулах тухай” төслийг байнгын хороод эцсийн хэлэлцүүлгээр дэмжив 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хүний эрхийн бодлогоо шинэ сорилтод нийцүүлэн шинэчлэх шаардлагатай 39 мин Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгаж эхэлнэ 41 мин Томуугийн дэгдэлт улсын хэмжээнд өндөр хэвээр байна 2 цаг 19 мин Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хэсэг хуралдав 2 цаг 22 мин Эм ханган нийлүүлэгчид төлбөрийн саатлаас болж нийлүүлэлтээ зогсоохоо мэдэгдлээ 2 цаг 23 мин 2025 онд Улаанбаатарт 600 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртжээ 2 цаг 24 мин
iИх уншсан
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга... МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ? Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... Амгалан амаржих газарт арваннэгдүгээр сард 510 эх амаржжээ MH370 онгоцыг хайх ажиллагааг энэ сарын сүүлчээр дахин эхлүү... Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгу... УИХ-ын дарга Н.Учрал 58 ажлын хэсгийн захирамжийг хүчингүй б... Солирт агуулагдаж байсан зургаан төрлийн сахар амьдралын гар... Нийслэлийн байгаль орчны газрын шинэ барилгыг Улсын комисс х... E-Geree систем олон улсын “Maker in China 2025” тэмцээнээс ш... Автобензиний импорт 4.7%-иар буурч, дизелийн импорт өсөв Хятадын хоёр дахь захидлын дараа Япон НҮБ-д дахин мэдэгдэл и... Ирэх 7 хоногт 1–5 дугаар анги танхимаар, 6–9 анги цахимаар х... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Нийслэлийн 2026 оны төсөв батлагдлаа О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох цэгийг шин... Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өнд...
Top