x

“Бид эмэгтэйчүүд” чуулганы нээлтэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцолсон байр суурь

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Бид эмэгтэйчүүд” чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ эмэгтэйчүүдийн орон нутгийн түвшин дэх оролцоо, манлайллыг бодлогын түвшинд дэмжих шаардлагыг онцоллоо. Тэрбээр энэхүү чуулганыг зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар хязгаарлахгүй, харин тэднийг шийдвэр гаргах шатны бодлогын хэрэгжилтэд оролцуулах, нийгмийн бүх бүлгийн дуу хоолойг төрд хүргэх өргөн хүрээний зорилготой болохыг тодотгов.

Түүний мэдээлснээр, 2024 оны УИХ-ын сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдийн тоо түүхэндээ анх удаа 38.7 хувьд хүрч, 32 эмэгтэй гишүүн сонгогдон, парламент дахь төлөөлөл 25.4 хувь болсон. Ази тивд парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоогоороо Монгол улс тэргүүлж эхэлжээ. Энэ бол сонгуулийн хуулинд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгосон зоримог өөрчлөлтийн үр дүн хэмээн тодотголоо.

Гэвч орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо сул хэвээр байгаа нь түүний хэлсэн үгийн гол агуулга байв. Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нарын гурав, дүүргийн ИТХ-ын даргын нэг, 330 сумын ИТХ-ын даргын 41 нь л эмэгтэй төлөөлөгч байна. Засаг даргын түвшинд ч эмэгтэйчүүдийн тоо хязгаарлагдмал байгаа нь Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль хэрэгжихгүй байгаагийн илрэл хэмээн тэр дүгнэв.

Мөн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд:

  • Квот, сургалт, сүлжээ бүхий бодлогын дэмжлэгийг тогтмолжуулах

  • Орон нутгийн байгууллагууд бодлогоор дэмжих

  • Хөгжлийн бэрхшээлтэй болон хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийн оролцоог бодитой нэмэгдүүлэх шаардлагатайг онцолсон юм.

Тэрбээр парламентын зүгээс “Нээлттэй парламент”, “Эксперт”, “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” зэрэг хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлснийг дурдсан бөгөөд өнөөдрийн чуулганаас гарсан санал, шийдвэр дээр үндэслэн тусгай хөтөлбөр боловсруулахаа илэрхийлсэн. Мөн олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн жендэрийн оролцооны хөтөлбөрүүд бодит үр дүн авчирсныг тэмдэглэсэн байна.

Түүний хэлснээр, эмэгтэйчүүд оролцсон орчин бүр илүү хүртээмжтэй, ажил хэрэгч болж чаддаг. Энэ итгэл дээр тулгуурлан хамтдаа өөрчлөлт хийх уриалга дэвшүүлж, чуулганд оролцогчдод амжилт хүслээ.

Эх сурвалж: УИХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нүүрсний экспорт 79 сая тоннд хүрч, биржийн арилжаа идэвхжлээ 32 мин Аргентинд 2,397 голден ретривер цугларч дээд амжилт тогтоов 35 мин МУИС үйл ажиллагаандаа ISO 21001 ба ISO 9001 олон улсын стандартыг нэвтрүүлэв 35 мин Улаанбаатарт шөнөдөө 27 хэм хүйтэн 40 мин АТГ: “Цемент шохой” ХХК-д учирсан 3.4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв 41 мин ТББХ худалдааны түр хэлэлцээрийн хуулийн төслийг 64.7%-ийн саналаар дэмжив 41 мин 102 дугаарт нэг өдөрт 1882 дуудлага бүртгэгдэв 41 мин Сочи дахь Монголын консулын тойргийг хариуцах И.А.Селезнёв албан ёсоор ажилдаа орлоо 43 мин Авлигын ноцтой зөрчлүүдийн дараа ГЕГ-ын даргыг чөлөөллөө 43 мин ЗГ: Төсвийн хөрөнгөөр баяр, тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо 58 мин Гашуунсухайт боомтын зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх шийдвэр гаргав 59 мин Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг хоёрдугаар сард багтаан сонгоно 1 цаг 5 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол товлогдлоо 1 цаг 7 мин “Тогтоолд нэмэлт оруулах тухай” төслийг байнгын хороод эцсийн хэлэлцүүлгээр дэмжив 1 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хүний эрхийн бодлогоо шинэ сорилтод нийцүүлэн шинэчлэх шаардлагатай 1 цаг 10 мин Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгаж эхэлнэ 1 цаг 12 мин Томуугийн дэгдэлт улсын хэмжээнд өндөр хэвээр байна 2 цаг 50 мин Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хэсэг хуралдав 2 цаг 53 мин Эм ханган нийлүүлэгчид төлбөрийн саатлаас болж нийлүүлэлтээ зогсоохоо мэдэгдлээ 2 цаг 54 мин 2025 онд Улаанбаатарт 600 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртжээ 2 цаг 55 мин
iИх уншсан
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга... МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ? Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... Амгалан амаржих газарт арваннэгдүгээр сард 510 эх амаржжээ MH370 онгоцыг хайх ажиллагааг энэ сарын сүүлчээр дахин эхлүү... Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгу... УИХ-ын дарга Н.Учрал 58 ажлын хэсгийн захирамжийг хүчингүй б... Солирт агуулагдаж байсан зургаан төрлийн сахар амьдралын гар... Нийслэлийн байгаль орчны газрын шинэ барилгыг Улсын комисс х... E-Geree систем олон улсын “Maker in China 2025” тэмцээнээс ш... Автобензиний импорт 4.7%-иар буурч, дизелийн импорт өсөв Хятадын хоёр дахь захидлын дараа Япон НҮБ-д дахин мэдэгдэл и... Ирэх 7 хоногт 1–5 дугаар анги танхимаар, 6–9 анги цахимаар х... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Нийслэлийн 2026 оны төсөв батлагдлаа О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох цэгийг шин... Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өнд...
Top