
Монголын пауэрлифтингчид дэлхийн аваргаас найман медаль хүртлээ
Норвегийн Драммен хотод болсон пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг тамирчид найман медаль хүртэж, тив дэлхийн тавцанд бахдам амжилт гаргалаа. Тэмцээнд Гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор оролцсон манай баг өндөр амжилтаар эх орныхоо нэрийг дэлхийн спортын тавцанд дуурсгав.
2025-05-22

Дорнод аймгийн Хан уулыг энэ сарын 29-нд тахина
Дорнод аймгийн шүтээн болсон түүхэн хүндэтгэлт газар болох Хан уулын тахилга энэ сарын 29-ний өдөр зохион байгуулагдана. Энэхүү тахилга нь Хэрлэн голын урд орших тал нутгийн томоохон уул Хан ууланд жил бүрийн заншлаар өргөгдөж ирсэн бөгөөд Халхын Махасамади цэцэн хан Шолойн үеэс уламжлалтай гэгддэг.
2025-05-22

“Хасын Хүлэгүүд” баг Зүүн Азийн Супер лигт өрсөлдөх Монголын анхны баг боллоо
Монголын сагсан бөмбөгийн спортод шинэ түүх бичигдэж, “Хасын Хүлэгүүд” баг Зүүн Азийн Супер лиг (EASL)-т оролцох анхны монгол баг болж тодорлоо. Энэ нь тус багийн 21 жилийн оргил амжилтын нэг бөгөөд олон улсын тавцанд Монголын сагсан бөмбөгийн чансааг харуулах хариуцлагатай үүрэг хүлээж байна.
2025-05-22

МАН хамтарсан Засгийн газраас гарах улстөрийн шийдвэр гаргалаа
МАН-ын VI Бага хурал 2025 оны тавдугаар сарын 21-нд болж, тус хурлын шийдвэрийг өнөөдөр албан ёсоор танилцууллаа. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэхдээ, хуралдаанаар МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрийн илтгэлийг хэлэлцэж, түүнтэй холбоотойгоор 40 гаруй гишүүн асуулт тавьж, өргөн хэлэлцүүлэг өрнүүлсэн болохыг онцоллоо.
2025-05-22

Нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс сэргийлэх эргүүл ажиллаж байна
Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлүүд хяналт, шалгалт хийж эхэллээ.
2025-05-22

Монгол, Индонезын гадаад харилцаа шинэ түвшинд гарч, Улаанбаатарт Элчин сайдын яам нээгдэнэ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн сайд Сугионо нар 2025 оны тавдугаар сарын 21-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо.
2025-05-22

Биологийн олон янз байдлын өдөр: байгальтай зохицсон хөгжилд уриалж байна
Өнөөдөр дэлхий нийтээр “Биологийн олон янз байдлын олон улсын өдөр”-ийг “Байгальтай зохицсон, тогтвортой хөгжил” уриан дор тэмдэглэж байна. Жил бүрийн тавдугаар сарын 22-нд тохиодог энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2001 оны хоёрдугаар сарын 8-ны тогтоолоор зарлан тунхагласан бөгөөд хүний нийгэм байгаль орчноос хэт хамааралтай гэдгийг ойлгуулж, байгалийн баялаг, амьд биетний тэнцвэрт оршлыг хадгалахыг уриалдаг.
2025-05-22

Сэлэнгэ аймгийн Хэрийн гол орчимд ойн түймэр гарч, алба хаагчид ажиллаж байна
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн нутаг дэвсгэр, "Хан-Хэнтий" тусгай хамгаалалттай газрын “Хэрийн гол” гэх газар тавдугаар сарын 21-ний өдрийн 15:04 цагт ойн гал түймрийн дулааны цэг илэрсэн талаар firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтууд мэдээллээ.
2025-05-22

Том оврын тээврийн хэрэгсэл хашлага мөргөж эвдэлсэн хэргийг ТЦА шалгаж байна
Өнөөдөр 08:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Сонсголонгийн гүүрний урд замд ачааны автомашин авто замын барилга байгууламж болох хашлага мөргөн эвдэлж буй бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдлээ. Уг зөрчилтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас шуурхай шалгалтын ажиллагаа явуулж, тээврийн хэрэгслийн улсын дугаар болон жолоочийг тогтоон, ослын газарт нөхөн үзлэг хийж, хариуцлага тооцох ажиллагааг эхлүүлсэн байна.
2025-05-22

Алдарт эхийн одонгоор 14 мянга гаруй ээж шагнагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд “Алдарт эх” нэг болон хоёрдугаар зэргийн одон гардууллаа. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль болон “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн хүрээнд гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу хэрэгжсэн байна.
2025-05-22

“Улаанбаатар марафон 2025” өдөр дараах замуудыг түр хаана
Олон улсын гүйлтийн өдөр тохиож буй “Улаанбаатар марафон 2025” арга хэмжээ тавдугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан 06:00–18:00 цагийн хооронд дараах авто зам, уулзварыг түр хугацаанд хаахаар болжээ.
2025-05-22

Гал түймрийн тоо эрс өсөж, урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа
Улсын онцгой комисс болон Онцгой байдлын ерөнхий газраас ой, хээрийн болон объектын гал түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын мэдээлснээр 2025 он гарсаар өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд объектын гал түймрийн 2149 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 32.5 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
2025-05-22

Хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд блокчейн нэвтрүүлэх саналыг дэмжлээ
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжлээ.
2025-05-22

“Улаанбаатар опен” тэмцээн Буянт-Ухаад болно
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос жил бүр зохион байгуулдаг өндөр зэрэглэлийн зургаан тэмцээний нэг болох чансааны оноо олгох цувралын тэмцээн энэ удаа Монгол Улсад болно. “Улаанбаатар опен” нэртэй уг тэмцээн тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 1-ний хооронд Буянт-Ухаа спортын ордонд зохиогдох бөгөөд дэлхийн 17 орны 350 гаруй шилдэг тамирчин оролцохоор бүртгүүлээд байна.
2025-05-22

ТҮЦ-ээ дээрэмдүүлж, ажлын байргүй болсон иргэд ил задгай худалдаа хийж байна
Зээлээ төлөхийн тулд аргагүйн эрхэнд гарч ирээд байна. Би “Хаан” банкинд сард 1.4 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлттэй. Голомт банкны “ПОС” барьцаалсан зээл 920 мянган төгрөг. Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн газраас “Сүүн зайрмаг” ажиллуулна гээд 10 сая төгрөг зээлсэн.
2025-05-22

Бага хурал: Хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн намуудыг Засгийн газраас явуулна
Я.Содбаатар: Хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн улс төрийн намуудыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрдүүлж, 2024 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого, бүсчилсэн хөтөлбөр" реформыг хэрэгжүүлнэ.
2025-05-22

Хөвсгөл аймгийн баг тамирчдад амжилт хүсэх хүндэтгэлийн ёслол боллоо
Монголын Хүүхдийн спортын VIII их наадмын зуны төрөлд оролцох Хөвсгөл аймгийн баг тамирчдад амжилт хүсэх хүндэтгэлийн ёслол өнөөдөр Мөрөн суманд боллоо. Энэхүү ёслол нь хүүхэд, залуучуудын спортыг дэмжих, орон нутгийн нэр хүндийг өргөх, тамирчдад урам зориг өгөхөд чиглэсэн онцгой арга хэмжээ байв.
2025-05-22

Орчуулагч, хэлмэрчийн зэрэг тогтоох 2025 оны шалгалтын хуваарь, нөхцөл, бүтэц
МУИС-ийн Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төвөөс 2025 онд орчуулагч, хэлмэрчийн зэрэг тогтоох шалгалтыг дараах хуваарийн дагуу зохион байгуулах гэж байна. Шалгалтыг бичгийн болон аман орчуулгын хэлбэрээр авч, амжилттай тэнцсэн оролцогчдод мэргэшлийн гэрчилгээ олгоно.
2025-05-22

Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцсон иргэдийн 69.6 хувь нь тэнцэж, 39 хүн нөөцөд бүртгэгдэв
Улсын хэмжээнд төрийн албаны ерөнхий шалгалтыг дөрвөн ээлжээр зохион байгуулж, нийт 66 иргэн бүртгүүлснээс 56 нь шалгалтад оржээ. Эдгээрээс 69.6 хувь нь амжилттай тэнцсэн бөгөөд 39 иргэн төрийн албаны нөөцөд бүртгэгдэх болзол хангалаа.
2025-05-22

“Сайханы сарлаг-2025” баяр тавдугаар сарын 24-нд Өмнөговь аймагт болно
Говийн унаган мал сарлагийг алдаршуулсан “Сайханы сарлаг” уламжлалт баярыг 2025 оны тавдугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг, Оюутын хөндийн Үнэгэд хэмээх газарт зохион байгуулах гэж байна. Энэхүү баяр нь говь нутгийн онцлог мал болох сарлагийн генефондыг хамгаалах, үржүүлгийн уламжлалыг хадгалах, тоо толгойг нэмэгдүүлэх, сарлаг үржүүлэгчдийг дэмжих, олон нийтэд сурталчлах, аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлэх зорилготой бөгөөд энэ жил 11 дэх удаагаа болно.
2025-05-22
