
Шатрын улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн эхэллээ
Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн тэмцээний хагас шигшээ тоглолт эхэллээ. Тэмцээн зургаа хоног үргэлжилж, 11 өргийн дараа ангилал тус бүрийн шилдэг 11 шатарчин тодорно.
2025-05-23

Гадаадын 6694 иргэнийг хяналт шалгалтад хамрууллаа
Хяналт шалгалтаар 273 зөрчлийг илрүүлж, 335 гадаадын иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 4 улсын 134 иргэнийг албадан гаргажээ. Албадан гаргасан иргэдийн 117 нь БНХАУ-ынх, 14 нь ОХУ-ынх, 3 нь бусад улсынх байгааг Гадаадын иргэн харьяатын газар мэдээлэв.
2025-05-23

"Монгол ард" эскадрилийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэв
Монгол Улсад Нисэх хүчин хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан "Монгол ард" эскадрилийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэв. Монгол Улсад 1925 оны оны тавдугаар сарын 25-нд Улаанбаатар хотын Консулын дэнжид Ю-13 онгоцыг газардуулснаар нисэх хүчин байгуулагдсан түүхтэй.
2025-05-23

Э.Одбаяр: Хяналт хийх явцад олон хүний эрх ашиг хөндөгдсөн байхыг үгүйсгэхгүй
Илүү хэрсүү байж, эрүүл зөв шүүмжлэл, хэлэлцүүлгийг илүү их өрнүүлж, ард түмнийхээ тусгалыг парламентын танхим руу оруулж ирэх ёстой.
2025-05-23

Хэн Монголд олигархиудыг дарж улсаа хөгжүүлэх юм бэ?
Зуун жил шийдээгүй асуудлыг дараагийн Ерөнхий сайд шийдэх юм уу? МАН дангаараа ганцаараа шийдэж чадах юм уу. Нүүрсний 40 их наядын хулгайн хэргийг хэн эцэслэн шийдэх юм бэ? УИХ дээр хийх ёстой байсан Нүүрсний сонсголыг МАН хийлгэхгүй саатуулаад байгаа юм биш үү.
2025-05-23

“Чингис хаан” олон улсын нисэх буудал ACI-ийн гишүүнчлэлийн гэрчилгээг албан ёсоор хүлээн авлаа
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын менежментийг хариуцагч “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” компани Олон улсын нисэх буудлуудын зөвлөл (Airports Council International, ACI)-ийн Ази, Номхон далай, Ойрхи Дорнодын бүсийн гишүүнээр элссэн бөгөөд өнөөдөр гишүүнчлэлийн гэрчилгээг албан ёсоор гардан авлаа.
2025-05-23

Хууль бусаар ашиглагдаж байсан эмийн үйлдвэрийн газрыг нийслэл буцаан авч, 9.3 тэрбум төгрөгөөр худалдлаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн өмчид бүртгэлтэй боловч иргэн Ж.Хатанбаатар нарын хууль бусаар ашиглаж байсан эмийн үйлдвэрийн газрыг буцаан авч, 2025 оны тавдугаар сарын 22-нд дуудлага худалдаагаар амжилттай борлууллаа.
2025-05-23

Цаг агаарын мэдээ: тавдугаар сарын 23-ны өдрийн байдал болон 24-28-ны урьдчилсан төлөв
Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж сэрүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй, солигдмол үүлтэй байна.
2025-05-23

Цахилгаан хязгаарлах хуваарь: тавдугаар сарын 23-нд дараах байршлуудад засвар хийгдэнэ
Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 23-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд засвар хийхтэй холбоотойгоор дараах хуваарийн дагуу цахилгаан хязгаарлалт хийгдэхийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК мэдээллээ. Хэрэглэгчид засварын хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
2025-05-23

УИХ-ын өнөөдрийн чуулганы хэлэлцэх асуудлууд (2025.05.23)
Монгол Улсын Их Хурлын 2025 оны тавдугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаан “Их хуралдай” танхимд 10:00 цагаас эхэлнэ.
2025-05-23

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Као Ким Хорнтой уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2025-05-23

“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалт хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжлэв
Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болон 330 сум, 9 дүүргийг төлөөлсөн нийт 800 эмэгтэй оролцсон “Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалт хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж, улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллын талаар хэлэлцлээ.
2025-05-23

Дорнод аймагт улаанбурханы тохиолдол бүртгэгдэж, Онцгой комисс хуралдав
Дорнод аймагт улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол илэрч, Сүхбаатар аймгаас ирсэн 9 сартай хүүхэд улаанбурхнаар өвчилсөн нь лабораториор батлагдаад байна. Хүүхдийг Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдварын тасагт хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд ойрын хавьталд орсон иргэдийг вакцинд хамруулахаар зохион байгуулж байна.
2025-05-23

Балетын үндэсний сургуулийн сурагч Б.Анаргэрэл ДБЭТ-т хөл тавилаа
Гүнзгийрүүлсэн ангийн төгсөгч Б.Анаргэрэл хичээл, сургуулийнхаа хажуугаар тасралтгүй суралцсан Балетын сургуулиа төгсөж, төгсөгчдөөс анх удаа Дуурь, бүжгийн эрдмийн театр (ДБЭТ)-т дагалдан бүжигчнээр ажиллах эрхтэй болсон нь "Хаврын баяр"-ын хамгийн сайхан мэдээ байлаа.
2025-05-23

Төв аймагт зохиогдсон номын баярт хүүхдийн ном хамгийн эрэлттэй байлаа
Төв аймгийнхан тавдугаар сарын 20-нд номын баяраа өргөн хүрээнд тэмдэглэж, тус арга хэмжээний үеэр “Интерном”, “Аз хур” зэрэг номын дэлгүүрүүд шинэ бүтээлүүдээ танилцуулан худалдааллаа. Энэ удаагийн номын баярт хүүхдийн ном эрэлт хамгийн өндөртэй байсныг худалдааны зөвлөхүүд онцолж байна.
2025-05-23

Дэлхийн уран гулгалтын одод Монголд гурав дахь удаагаа тоглохоор ирнэ
“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” нэртэй олон улсын шоу тоглолт гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд тоглолтод оролцох алдарт уран гулгагчид маргааш “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардана.
2025-05-23

Данийн шигшээ Канадыг хожиж хагас шигшээд шалгарлаа
Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын шатанд Данийн шигшээ баг Канадын хүчирхэг багийг 2:1 харьцаагаар буулган авч, шуугиан тарьлаа. Тоглолт Данийн Хернинг хотод болж, тоглолтын сүүлийн минутуудад Николай Элерс (58 дахь минут), Ник Олесен (60 дахь минут) нарын гоолоор Даничууд ялалт байгуулав. Канадын цорын ганц гоолыг Трэвис Сэнхайм 46 дахь минутанд оруулсан юм.
2025-05-23

Өнөөдөр болох үйл явдлын тойм (2025.05.23)
10:00 цагт: Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал Корпорейд зочид буудалд болно.
2025-05-23

Монголын Үндэсний Программчлалын XV олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Монгол Улсад мэдээллийн технологи, программ хангамжийн салбарын залуу мэргэжилтнүүдийн ур чадвар, авьяасыг сорьдог, улсын хэмжээний хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Монголын Үндэсний Программчлалын XV олимпиад энэ оны тавдугаар сарын 17-ноос 19-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
2025-05-22

Л.Гантөмөр: МАН худал хуурмагаар хол явахгүй, үнэнээ хэл
Энэ гүтгэлгээ зогсоо гэдэг шаардлагыг би Л.Оюун-Эрдэнэ даргад тавина. АН-д ямар ч гэрээний зөрчил байхгүй. Гүтгэлэг хийх тусам дараа дараагийн төрийн үйл хэрэгт халтай шүү гэдгийг хэлнэ.
2025-05-22
