x

Монголын Үндэсний Программчлалын XV олимпиад амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсад мэдээллийн технологи, программ хангамжийн салбарын залуу мэргэжилтнүүдийн ур чадвар, авьяасыг сорьдог, улсын хэмжээний хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Монголын Үндэсний Программчлалын XV олимпиад энэ оны тавдугаар сарын 17-ноос 19-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, “И-Монгол академи” УТҮГ хамтран тус олимпиадын зохион байгуулагчаар оролцон, тэмцээний цар хүрээг өргөжүүлж, бодлогын түвшний дэмжлэг үзүүллээ.

Олимпиадын хаалтын үйл ажиллагаанд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Од оролцож, тэмцээнд оролцогч оюутнууд, багш дасгалжуулагчид, зохион байгуулагчид болон ивээн тэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзан: “Монголын Үндэсний Программчлалын Олимпиадад оролцсон оюутнууд сүүлийн жилүүдэд олон улсын буюу Азийн бүсийн тэмцээнүүдэд амжилттай оролцож, медаль хүртэж буй нь манай улсын мэдээллийн технологийн салбарт өндөр потенциал бүхий хүний нөөц тасралтгүй бүрэлдэн бий болж байгаагийн илэрхийлэл юм. Цаашид ‘Цахим үндэстэн’ болох төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд технологийн чадварлаг боловсон хүчин зайлшгүй шаардлагатай тул мэдээлэл технологийн салбарын олимпиад, хөтөлбөрүүдийг яамнаас тууштай дэмжин ажиллана.” хэмээн онцоллоо.

Олимпиадын хүрээнд улсын хэмжээнд мэдээллийн технологи, программ хангамжийн чиглэлээр суралцаж буй шилдэг оюутнууд алгоритм, программчлалын нарийн бодлогуудыг багийн зохион байгуулалттайгаар шийдвэрлэж, мэдлэг, чадвараа бодитоор сорьсон юм. Энэ нь оюутнуудын мэргэжлийн хөгжилд үнэтэй туршлага болж, олон улсын тэмцээнүүдэд оролцох гарааны эхлэл болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлэгтэй хамтран донтолтын эсрэг бодлого хэрэгжүүлнэ 10 цаг 12 мин 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл боловсруулж байна 10 цаг 13 мин Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа батлан харууллаа 10 цаг 14 мин Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд 5000 айлын орон сууц барина 10 цаг 16 мин Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт үерийн хамгаалалтын байгууламж барина 10 цаг 19 мин Монгол, Казахстан хоёр улсын иргэд тэтгэврийн даатгалын хугацаагаа харилцан тооцуулах боломжтой болно 10 цаг 21 мин Монгол, Герман Улс батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ байгууллаа 10 цаг 28 мин Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 10 цаг 29 мин Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 10 цаг 30 мин Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 11 цаг 59 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 12 цаг 25 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 12 цаг 26 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 12 цаг 28 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 12 цаг 29 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 12 цаг 30 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 12 цаг 33 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 12 цаг 35 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 12 цаг 36 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 12 цаг 36 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 12 цаг 37 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top