x

“Чингис хаан” олон улсын нисэх буудал ACI-ийн гишүүнчлэлийн гэрчилгээг албан ёсоор хүлээн авлаа

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын менежментийг хариуцагч “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” компани Олон улсын нисэх буудлуудын зөвлөл (Airports Council International, ACI)-ийн Ази, Номхон далай, Ойрхи Дорнодын бүсийн гишүүнээр элссэн бөгөөд өнөөдөр гишүүнчлэлийн гэрчилгээг албан ёсоор гардан авлаа.

Гэрчилгээг ACI-ийн бүсийн захирал Стефано Барончи “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” компанийн гүйцэтгэх захирал Нода Тэцүод гардуулсан юм. Энэхүү үйл явдал нь Монгол Улсын агаарын тээврийн салбарын хувьд олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, салбарын менежмент, аюулгүй байдал, хэрэглэгчийн үйлчилгээ, тогтвортой хөгжил зэрэг олон чиглэлд шинэ боломжуудыг нээж буй чухал алхам болж байна.

ACI нь 1991 онд Швейцарын Женев хотод байгуулагдсан бөгөөд дэлхийн 170 оронд 2181 нисэх буудлыг эгнээндээ нэгтгэсэн, салбарын бодлого, стандарт, аюулгүй байдал, үйлчилгээг олон улсын түвшинд уялдуулан хөгжүүлэх эрхэм зорилготой байгууллага юм.

Гишүүнчлэлд нэгдсэнээр Монголын тал олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалт, тогтвортой хөгжлийн хөтөлбөрүүд, агаарын тээврийн үйлчилгээний чанарын сайжруулалт, нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр бодит дэмжлэг авах боломж бүрдэж байна. ACI-ийн бүсийн захирал Стефано Барончи “Монгол Улс энэ бүс нутаг дахь хөгжлийн хурдацад өөрийн хувь нэмрээ оруулж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.

Компанийн гүйцэтгэх захирал Нода Тэцүо “ACI-ийн гишүүн болсноор зөвхөн мэдээлэл хүлээн авагч бус, туршлага түгээгч болох боломж нээгдэж байгаа бөгөөд энэ нь Монголын иргэний нисэхийн салбарын цаашдын хөгжилд стратегийн ач холбогдолтой” хэмээн тэмдэглэлээ.

Эх сурвалж: Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт, ACI

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 29 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 37 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 46 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 1 цаг 9 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 1 цаг 15 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 1 цаг 42 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 2 цаг 41 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 3 цаг 5 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 3 цаг 11 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 3 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 19 цаг 6 мин ЭМГЭНЭЛ 19 цаг 15 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 19 цаг 15 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 19 цаг 16 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 19 цаг 17 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 19 цаг 18 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 19 цаг 19 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 19 цаг 20 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 22 цаг 45 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 22 цаг 47 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top