x

Данийн шигшээ Канадыг хожиж хагас шигшээд шалгарлаа

Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын шатанд Данийн шигшээ баг Канадын хүчирхэг багийг 2:1 харьцаагаар буулган авч, шуугиан тарьлаа. Тоглолт Данийн Хернинг хотод болж, тоглолтын сүүлийн минутуудад Николай Элерс (58 дахь минут), Ник Олесен (60 дахь минут) нарын гоолоор Даничууд ялалт байгуулав. Канадын цорын ганц гоолыг Трэвис Сэнхайм 46 дахь минутанд оруулсан юм.

Энэ ялалтаар Дани хагас шигшээд Швейцартай тоглохоор болсон бол Канадын баг хоёр дараалсан ДАШТ-ийг медальгүй өндөрлүүллээ. Өнгөрсөн онд тэд хүрэл медалийн төлөө Шведэд 2:4-өөр хожигдож байсан.

Канадын энэ удаагийн бүрэлдэхүүнд Стэнлийн цомын гурван удаагийн аварга, Олимпын хошой аварга Сидни Кросби, 2022 оны Стэнлийн цомын эзэн Натан Маккиннон, 2024 оны драфтын тэргүүн сонголт Маклин Селебрини нар багтсан ч хүссэн үр дүнд хүрч чадсангүй. Тэд А хэсгээс нэгээр шалгарсан бол Данийн баг В хэсэгт 4-р байрт бичигдэж байв.

Түүх сөхвөл, 1949 оны ДАШТ-ий үеэр Канадын баг Данийг 47:0 харьцаагаар бут ниргэж байжээ. Гэвч өнөөдөр Дани түүхэн хожлыг авч, 28 удаагийн дэлхийн аварга Канадын багийг тэмцээнээс мулталсан нь онцлох үйл явдал боллоо.

Харин хагас шигшээ шатны бусад тоглолтод Шведийн шигшээ баг өнгөрсөн оны дэлхийн аварга Чехийг 5:2-оор хожиж, АНУ-тай тоглохоор боллоо. Уг тоглолтод Шведийн Лео Карлссон (13, 35), Лукас Рэймонд (17, 20), Филип Форсберг (56), Чехийн Роман Червенка (24), Михал Шпачек (49) нар гоолдсон юм.

Хагас шигшээ тоглолтууд тавдугаар сарын 24-нд, финал болон хүрэл медалийн төлөөх тоглолтууд 25-нд Стокхольм хотноо болно.

Эх сурвалж: ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Боловсролын ерөнхий газраас сурагчдыг теле хичээлд хамрагдахыг уриаллаа 1 мин “Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр Улаанбаатарын түгжрэл 20 хувиар буурах тооцоолол гарчээ 12 мин ХАМАС барьцааны бүх хүний цогцсыг хүлээлгэн өгснөө зарлалаа 1 цаг 14 мин Д.Бумдарь: Шинэ бодлого, шинэ улс төрийн хүчний эрэлт үүсчихлээ 1 цаг 26 мин Өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах барилдааны тов хойшлов 1 цаг 31 мин Зудын эрсдэлийн үнэлгээгээр нутгийн ихэнх хэсэгт хүндрэл бага байх төлөвтэй байна 1 цаг 49 мин Балбад суралцаж байсан хоёр ламхай эх орондоо ирж байна 1 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэгийн Парламентын Доод танхимын даргатай уулзлаа 2 цаг 3 мин Хэрэггүй 2 цаг 4 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 2 цаг 8 мин Р.Энхболд: Цэргийн дэглэлт, оны ялгааг арилгахын тулд жилд нэг удаа цэрэг татдаг болсон 14 цаг 50 мин Сэргээгдэх эрчим хүчний өсөлт түүхэн дээд түвшинд хүрсэн ч уур амьсгалын зорилт биелээгүй 17 цаг 41 мин Газыг сэргээн босгох ажилд 70 тэрбум долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж НҮБ мэдэгдэв 17 цаг 43 мин Энэтхэг, Монгол хоёр улс стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх 10 гэрээ байгууллаа 17 цаг 45 мин Улаанбаатарын гол дулааны шугамыг өргөтгөж, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүллээ 17 цаг 48 мин Эрүүл мэндийн байгууллагууд өвөлжилтийн бэлэн байдлаа хангахыг үүрэг болгов 17 цаг 50 мин Өнөөдөр - “Дэлхийн гар угаах өдөр” 17 цаг 50 мин Өндөр насны тэтгэвэр авагч нас барсны дараа түүний гэр бүлийн хүн тэтгэврээ нэмэгдүүлэх эрхтэй боллоо 17 цаг 53 мин Солонготын даваанд халтиргаа, гулгаа үүсч, том оврын автомашины хөдөлгөөн түр зогсжээ 19 цаг 19 мин Засгийн газар Багахангай–Хөшигийн хөндийн төмөр замын төслийн санхүүжилтийг баталлаа 19 цаг 22 мин
iИх уншсан
"Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Нямбаатарын уршиг М.Буянбадрах: Экспортлогчид, үйлдвэрлэгчдээ АМНАТ-ийн зөв бо... Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг на... Г.Занданшатарыг огцруулах нь Засгийн газрын тогтоолоос чухал... Тэтчерийн 100 насны ойд М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчмыг х... П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж б... Солийн Данзан (3) Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаару... Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Импортын гаралтай 15.4 кг загас, далайн бүтээгдэхүүнийг устг... Засгийн газрыг огцруулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих ма... Монгол, Кубын парламентын хамтын ажиллагааны талаар талууд я... Нийслэлд 100 мянга гаруй ам метр явган зам шинэчлэгдлээ У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёс... Өндөр насны тэтгэвэр авагч нас барсны дараа түүний гэр бүлий... Хязаалан үхрийн үнэ 1.4 сая төгрөг болж, өнгөрсөн оноос буур... Монгол, Энэтхэгийн удирдлагууд нөхөрлөлийн бэлгэдэл болгон м... Өнөөдөр дэлхийн ёс зүйн өдөр тохиож байна
Top