Дорнод аймагт улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол илэрч, Сүхбаатар аймгаас ирсэн 9 сартай хүүхэд улаанбурхнаар өвчилсөн нь лабораториор батлагдаад байна. Хүүхдийг Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдварын тасагт хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд ойрын хавьталд орсон иргэдийг вакцинд хамруулахаар зохион байгуулж байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Дорнод аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж, дараах арга хэмжээг авах шийдвэр гаргав. Үүнд:
-
Хүүхдүүдийн дунд бөөгнөрөл үүсгэхгүй байх, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг түр хязгаарлах
-
Зайлшгүй тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн ажиллах
-
Сайн дурын дархлаажуулалтыг эрчимжүүлэх
-
Шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, дутагдал гарвал шууд Онцгой комисст мэдэгдэж шийдвэрлүүлэх
-
Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллуулж, эрсдэлийн үнэлгээ хийх
Аймгийн Эрүүл мэндийн газар болон холбогдох байгууллагуудад дээрх арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлэх чиглэл өгсөн байна.
Эх сурвалж: Дорнод аймгийн Онцгой комисс