x

Лука Модрич Реал Мадрид клубээс энэ зун явна

“Реал Мадрид” багийн домогт хагас хамгаалагч, Хорватын шигшээ багийн ахлагч асан Лука Модрич энэ зун болох клубүүдийн ДАШТ-ий дараа Испанийн аварга багаасаа явна гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр Инстаграм хуудсандаа “Бямба гарагт Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд сүүлийн тоглолтоо хийнэ. Би бахархал, талархал, мартагдашгүй дурсамжтайгаар клубээ орхиж байна” хэмээн бичжээ.

Модрич 2012 онд “Тоттенхэм”-ээс 35 сая еврогийн гэрээгээр ирж, эхэндээ тогтвортой байр суурь олоход бэрхшээлтэй байсан ч удалгүй багийн салшгүй хэсэг болж чадсан. Тэрээр “Реал”-ын бүрэлдэхүүнд 600 орчим тоглолтод оролцож, Аваргуудын лигт зургаа, Испанийн Ла Лигт дөрвөн удаа түрүүлэн нийт 28 цом хүртсэн юм.

2018 онд “Алтан бөмбөг” шагнал хүртэж, дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр нэрлэгдсэн Лука Модрич тэр жил Хорватын шигшээг ахлан ДАШТ-д дэд байрт хүргэсэн. Тэрбээр өнгөрсөн зун клубтэйгээ гэрээгээ 2025 оны зургадугаар сар хүртэл сунгасан ч клубүүдийн ДАШТ-ий дараа явна гэдгээ албан ёсоор зарлалаа.

“Реал Мадрид”-ын ерөнхийлөгч Флорентино Перез түүнийг “клубийн үнэт зүйлсийг тээгч, түүхэн тоглогч” хэмээн тодорхойлж, Модричийг багийнхаа хамгийн олон цом хүртсэн тоглогчоор нэрлэв. Тэрбээр 590 тоглолтод 43 гоол оруулсан амжилтаараа клубийн хамгийн олон тоглолтод оролцсон тоглогчдын есдүгээр байрт бичигдэж байна.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гэрийн зовлонг төрийн зовлон бүү болго! 4 цаг 19 мин Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал боллоо 4 цаг 55 мин Сэлэнгэ аймгийн хойд хилийн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо өсжээ 4 цаг 57 мин Цоохор ирвэс — Уулсын эзэн, байгалийн тэнцвэрийн илэрхийлэл 4 цаг 57 мин Халамж, гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл танилцуулагдлаа 4 цаг 58 мин Ахлах ангийн сурагчдад зориулсан “Level up” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хаалтаа хийлээ 5 цаг 0 мин Ц.Даваасүрэн: Эхийн эндэгдэл буурсан нь хамтын ажлын үр дүн 5 цаг 0 мин “Цогт хунтайжийн санаашрал” баримтат кинонд дүр бүтээсэн сурагч урам авлаа 5 цаг 2 мин Засаглал, эрх зүйн хорооны хуралдаанаар долоон асуудал хэлэлцлээ 5 цаг 2 мин Иргэний нисэхийн үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа 5 цаг 4 мин Улаанбаатар хотын замын бүтээн байгуулалтад турк компани хамтран ажиллах сонирхол илэрхийллээ 5 цаг 5 мин Г.Дэмүүлийн нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаан болно 5 цаг 6 мин Метро төслийн барилгын ажил хоёрдугаар улиралд эхэлнэ 5 цаг 7 мин Жендер ба уур амьсгалын өөрчлөлтийн уялдаа холбоог хэлэлцлээ 5 цаг 8 мин Лука Модрич Реал Мадрид клубээс энэ зун явна 7 цаг 20 мин Монгол, Катарын олимпын хороод хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 7 цаг 21 мин Газрын эрхийн цахим дуудлага худалдааг тавдугаар сарын 28-нд зохион байгуулна 7 цаг 22 мин 24 мега төслийн явц болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шинэ төслүүдийг хэлэлцэнэ 7 цаг 24 мин Японд цагаан будааны үнэ түүхэндээ хамгийн өндөр өсөлттэй байгааг зарлалаа 7 цаг 25 мин АНУ-ын томоохон банкууд стейблкойн гаргах талаар хэлэлцэж эхэлжээ 7 цаг 26 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн огцрох, огцрохгүйг МАН-ын Бага хурал биш, па... Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас ... ТҮЦ-ээ дээрэмдүүлж, ажлын байргүй болсон иргэд ил задгай худ... Л.Оюун-Эрдэнэ ба МАН Энэ төрийн муу туршилт болгоны бай нь багш нар биш Л.Гантөмөр: МАН худал хуурмагаар хол явахгүй, үнэнээ хэл Хэн Монголд олигархиудыг дарж улсаа хөгжүүлэх юм бэ? Э.Одбаяр: Хяналт хийх явцад олон хүний эрх ашиг хөндөгдсөн б... Нара уулын ямаа Д.Энхсайхан: Хамгийн том дарамт бол ажил олгогчид ногдуулдаг... МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион ... Израиль Газад хүнс оруулахыг хязгаарлагдмал байдлаар зөвшөөр... Палм Спрингст үр тогтоох эмнэлгийг онилсон автомашины дэлбэр... “Будаа худалдаж авдаггүй” гэсэн мэдэгдлээсээ болж Японы Хөдө... Өрхийн дундаж орлого 1.8 сая, зарлага 2.9 сая төгрөгт хүрчээ... Магнус Карлсен 143 мянган шатарчинтай хийсэн түүхэн тоглолты... АН-ын удирдлагуудад хамтарсан Засгийн газраас гарах шаардлаг... Төрийн өндөр албан тушаалтнууд нийтийн хөрөнгийг буруугаар а... Улаанбурхан өвчний тохиолдол 2296 хүрч, нэг хүн нас баржээ Хэт халуун зунаас сэргийлж Токиогийн оршин суугчдыг усны суу...
Top