x

“Будаа худалдаж авдаггүй” гэсэн мэдэгдлээсээ болж Японы Хөдөө аж ахуйн сайд огцорлоо

Японы Хөдөө аж ахуйн сайд Такү Это дэмжигчдээсээ их хэмжээний будаа авдаг учраас цагаан будаа худалдаж авдаггүй хэмээн хэлснийхээ төлөө хүчтэй шүүмжлэлд өртөж, өнөөдөр албан тушаалаасаа огцорлоо. Будааны үнэ эрс өссөн энэ үед иргэдийн бухимдлыг төрүүлсэн уг мэдэгдэл олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэл дагуулсан юм.

Ерөнхий сайд Шигэрү Ишиба эхэндээ түүнийг албан тушаалдаа үлдээх байр суурьтай байсан ч олон нийтийн эсэргүүцэл намжаагүй тул албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг хүлээн зөвшөөрчээ. Түүний оронд Байгаль орчны сайд асан Шинжиро Коизүми-г Хөдөө аж ахуйн сайдаар томилохоор болсныг Засгийн газрын эх сурвалж мэдээлжээ.

Такү Этогийн огцролт нь Ш.Ишибагийн Засгийн газар бүрдсэнээс хойших хамгийн анхны албан тушаалаа сайн дураараа орхисон тохиолдол боллоо. Тэрбээр өнгөрсөн арван сард болсон бүх нийтийн сонгуульд парламентын суудлаа алдсан ч дараа нь сайдын албан тушаалд томилогдсон байв.

Огцрох өргөдлөө гаргасныхаа дараа сэтгүүлчдэд хандан Т.Это “Будааны үнэ ийм эмзэг байгаа энэ үед миний хэлсэн үг тун зохисгүй байсан. Яамыг удирдах нь зүйтэй эсэх тухай өөрөөсөө асуухад би үгүй гэж хариулсан” хэмээн хүлцэл өчив.

Түүний маргаан дагуулсан мэдэгдэл нь Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас агнуурын яам энэ долоодугаар сар хүртэл нөөцөөс будаа гаргах шийдвэр гаргасны дараахан хийгдсэн. Засгийн газар энэ алхмаар өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн будааны үнийг тогтворжуулахыг зорьсон юм.

Такү Это нь эрх баригч Либерал ардчилсан намын хөдөө аж ахуйн бодлогын гол мэргэжилтнүүдийн нэг бөгөөд Шинзо Абэгийн Засгийн газрын үед мөн Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан туршлагатай улс төрч байв.

Эх сурвалж: Kyodo

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нүүрсний экспорт 79 сая тоннд хүрч, биржийн арилжаа идэвхжлээ 45 мин Аргентинд 2,397 голден ретривер цугларч дээд амжилт тогтоов 48 мин МУИС үйл ажиллагаандаа ISO 21001 ба ISO 9001 олон улсын стандартыг нэвтрүүлэв 48 мин Улаанбаатарт шөнөдөө 27 хэм хүйтэн 53 мин АТГ: “Цемент шохой” ХХК-д учирсан 3.4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв 54 мин ТББХ худалдааны түр хэлэлцээрийн хуулийн төслийг 64.7%-ийн саналаар дэмжив 54 мин 102 дугаарт нэг өдөрт 1882 дуудлага бүртгэгдэв 54 мин Сочи дахь Монголын консулын тойргийг хариуцах И.А.Селезнёв албан ёсоор ажилдаа орлоо 56 мин Авлигын ноцтой зөрчлүүдийн дараа ГЕГ-ын даргыг чөлөөллөө 56 мин ЗГ: Төсвийн хөрөнгөөр баяр, тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо 1 цаг 11 мин Гашуунсухайт боомтын зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх шийдвэр гаргав 1 цаг 12 мин Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг хоёрдугаар сард багтаан сонгоно 1 цаг 18 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол товлогдлоо 1 цаг 20 мин “Тогтоолд нэмэлт оруулах тухай” төслийг байнгын хороод эцсийн хэлэлцүүлгээр дэмжив 1 цаг 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хүний эрхийн бодлогоо шинэ сорилтод нийцүүлэн шинэчлэх шаардлагатай 1 цаг 23 мин Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгаж эхэлнэ 1 цаг 25 мин Томуугийн дэгдэлт улсын хэмжээнд өндөр хэвээр байна 3 цаг 3 мин Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хэсэг хуралдав 3 цаг 6 мин Эм ханган нийлүүлэгчид төлбөрийн саатлаас болж нийлүүлэлтээ зогсоохоо мэдэгдлээ 3 цаг 7 мин 2025 онд Улаанбаатарт 600 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртжээ 3 цаг 8 мин
iИх уншсан
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга... МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ? Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... Амгалан амаржих газарт арваннэгдүгээр сард 510 эх амаржжээ MH370 онгоцыг хайх ажиллагааг энэ сарын сүүлчээр дахин эхлүү... Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгу... УИХ-ын дарга Н.Учрал 58 ажлын хэсгийн захирамжийг хүчингүй б... Солирт агуулагдаж байсан зургаан төрлийн сахар амьдралын гар... Нийслэлийн байгаль орчны газрын шинэ барилгыг Улсын комисс х... E-Geree систем олон улсын “Maker in China 2025” тэмцээнээс ш... Автобензиний импорт 4.7%-иар буурч, дизелийн импорт өсөв Хятадын хоёр дахь захидлын дараа Япон НҮБ-д дахин мэдэгдэл и... Ирэх 7 хоногт 1–5 дугаар анги танхимаар, 6–9 анги цахимаар х... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Нийслэлийн 2026 оны төсөв батлагдлаа О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох цэгийг шин... Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өнд...
Top