x

Хэт халуун зунаас сэргийлж Токиогийн оршин суугчдыг усны суурь хураамжаас чөлөөлнө

Энэ зун Японы нийслэл Токио хотын захиргаа оршин суугчдаа хэт халуун өдрүүдээс хамгаалахын тулд усны хэрэглээний суурь хураамжаас дөрвөн сарын хугацаанд чөлөөлөх шийдвэр гаргалаа. Уг арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 36 тэрбум иен (ойролцоогоор 250 сая ам.доллар)-ыг төсвөөс зарцуулах бөгөөд оршин суугчид сард дунджаар 6–10 ам.долларын хөнгөлөлт эдлэх юм.

Токиогийн захирагч Юрико Коикэ энэ талаар мэдэгдэхдээ “Энэ зун хэт халуун болох төлөвтэй тул, хүмүүсийг агааржуулагч болон хөргөлтийн бусад аргыг ашиглахад дэмжлэг үзүүлэх нь зайлшгүй шаардлагатай” гэжээ. Түүний онцолсноор, өнгөрсөн зун 263 хүн халуунд цохиулан нас барсан бөгөөд олонх нь агааржуулагчгүй, эсвэл төлбөрийн дарамтаас үүдэн түүнийг ашиглаагүй байсан байна.

Токио хотын 7 сая гаруй өрх, 14 сая гаруй хүн ам энэ дэмжлэгт хамрагдах бөгөөд усны суурь хураамж нь ус дамжуулах хоолойн өргөнөөс шалтгаалан сард 860-1460 иен буюу 6–10 ам.долларын хооронд байдаг байна.

Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр, 2023 он нь түүхэнд байгаагүй хамгийн халуун зун тохиосон жил болж, 6–8 дугаар сарын хоорондох температур 1991–2020 оны дунджаас 1.76 хэмээр давсан. Харин 6–9 дүгээр сард Токиод 8000 орчим хүн хэт халуунаас болж эмнэлэгт хүргэгдсэн нь өмнө нь тохиолдож байгаагүй үзэгдэл болж бүртгэгджээ.

Энэхүү шийдвэр нь Токио хотын оршин суугчдын эрүүл мэнд, амьдралын чанарыг хамгаалахад чиглэсэн бөгөөд эдийн засгийн дарамт бууруулах замаар хэт халууны эсрэг үр дүнтэй алхам болохоор хүлээгдэж байна.

Эх сурвалж: BBC

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг ирэх долоо хоногоос борлуулна 2 цаг 6 мин Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн гэр бүлийн бүтээлийг олон нийтэд толилууллаа 2 цаг 10 мин Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцлаа 2 цаг 15 мин УИХ-ын даргын Казахстан дахь албан айлчлал эхэллээ 2 цаг 23 мин Европын холбооны дэмжлэгтэйгээр хөдөлмөрийн хууль шинэчлэгдэнэ 2 цаг 26 мин Байгаль орчны зөрчилтэй холбоотой таван хэргийг цагдаад шилжүүлэв 2 цаг 29 мин Европын Комисс Меркосуртай худалдааны томоохон гэрээ байгуулжээ 3 цаг 25 мин “Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино Монголд нээлтээ хийнэ 3 цаг 29 мин Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, засна 3 цаг 32 мин Мөрөн, Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хорио цээрийн дэглэм тогтоолоо 3 цаг 35 мин И-Монголиа дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчлөв 3 цаг 39 мин “Call of Duty” тоглоомоос сэдэвлэсэн кино бүтээнэ 3 цаг 43 мин DNN.mn сайтын захирлаар М.Мядагбадамыг томилжээ 6 цаг 13 мин О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон хийж байна 6 цаг 22 мин Танго бүжгийн ДАШТ-д аргентин хос түрүүллээ 6 цаг 32 мин Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улсаа хөндөх вий.. 6 цаг 45 мин В.Путин Умард Солонгосын удирдагчид талархал илэрхийллээ 7 цаг 0 мин Нийт нутгийн 60 орчим хувь бэлчээрийн нөөцтэй байна 7 цаг 1 мин Индонезид эсэргүүцлийн жагсаалын үеэр 20 хүн сураггүй болжээ 7 цаг 7 мин Г.Занданшатар: Хөдөө аж ахуйн салбарт Евразийн зах зээл нээлттэй байна 7 цаг 25 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top