x

ТҮЦ-ээ дээрэмдүүлж, ажлын байргүй болсон иргэд ил задгай худалдаа хийж байна

Гэрэл зургийг iSee.mn

Л.Лхамхүү: Зээл авч 40 сая төгрөгөөр тохижуулсан ТҮЦ-ийг минь түлээний мод шиг жиргээд хаясан байсан

Хотын дарга Х.Нямбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх нэрээр 1000 гаруй ТҮЦ-ийг буулгаж, хотын гадна аваачиж журмын хашаанд хийсэн. Үүний улмаас ажлын байраа алдсан иргэд гудамж талбайд ил задгай борлуулалт хийж эхэлсэн байна. Тэдний нэг иргэн Л.Лхамхүүтэй iSee.mn ярилцжээ.

-Та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Намайг Лхагваа овогтой Лхамхүү гэдэг. Би арваад жилийн өмнө Багшийн дээд  орчимд бананы хайрцган дээрээс жижиглэн бараагаа зардаг байсан. Тэмцсээр байгаад арай гэж өөрийн гэсэн ТҮЦ-тэй болсон боловч өнгөрөгч дөрөвдүгээр сард хотын даргын захирамжаар сүйтгэчихлээ. Би буцаад гудамжинд гарч наймаа хийж байгаадаа маш их гомдолтой байна.

-Багшийн дээдийн урд талын ТҮЦ-ийг  нураасан үйл явц олны анхаарлын төвд байлаа. Тухайн үед юу болсон бэ?

-Дөрөвдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө би ТҮЦ-ээ хаагаад явах гэж байсан. Гэтэл гэнэт хүмүүс дайрч орж ирээд нураагаад, гагнуураар салгаад, сүхдээд, лоомдоод бүх гэрлүүдийг нь авч шидээд аймар зэрлэг юм болсон. Би бүр хэдэн оны дайнд орж байгаагаа ч мэдсэнгүй. Тэгээд түргэн дуудсан чинь миний хоёр даралт ойртсон байсан. Тэгээд би “Ямар ч гэсэн тэвчээд гарна шүү. Гурван ПОС гурвуулаа зээлтэй. Хөгжлийн бэрхшээлтэй нөхрөө өртэй үлдээж болохгүй шүү” гээд өөрөө өөртөө хэлээд боссон.

-Та анх ТҮЦ-ээ хэдэн төгрөгөөр, яаж худалдаж авч байв?

-Би анх зээл аваад 20 сая төгрөгөөр энэ ТҮЦ-ийг авсан. Яваандаа би ТҮЦ-ээ томруулаад зургаан нэрийн “Сампилноров” хүнсний дэлгүүр болгосон юм. Үүний тулд банкнаас ахиад 40 гаруй сая төгрөг зээлсэн. Стандартын шаардлага хангасан, хотын өнгө үзэмжид муугаар нөлөөлөхгүй байлгах үүднээс өөрийнхөө хэмжээнд засаж тохижуулсан байсан.  Стандартын шаардлага дотор 00-той байх гэж байсан. Бид хажуугийн шүүх эмнэлэгтэй 00-ийн гэрээ хийсэн. Галын дүгнэлтээ гаргачихсан. U-Money цэнэглэдэг, эрчим хүчний энерги хийчихээд албан ёсоор ажиллаж байсан.

-ТҮЦ-ийг буулгах асуудал эртнээс л яригдаж байсан шүү дээ. “Нэг л өдөр ТҮЦ-ийг минь ачаад явах юм байна” гэж бодож байгаагүй юу?

-Би юунд итгэлтэй байсан гэхээр 2025 оныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” гэж зарласан. Нөхөр бид хоёр хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй. Бид хоёр ТҮЦ ажиллуулахаас гадна мөн найман хөгжлийн бэрхшээлтэй хүнийг цалинжуулж үйлдвэрлэл эрхэлдэг. Та нар хэрвээ ТҮЦ-нд байхгүй дэлгүүр ажиллуулж болохгүй гээд байгаа юм бол манай компанийг дэмжээд өгөөч гэж Сүхбаатар дүүргийн холбогдох албан тушаалтнуудад хандсан. Бид 11х11 харьцаатай жижиг өрөөнд хэрчсэн гурил, гэрийн боорцог үйлдвэрлэдэг. Биднийг ажлын байраар хангаад өгөөч гэж хүссэн. Одоо хүртэл ямар ч хариу байхгүй.

-БАНКНЫ ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХИЙН ТУЛД АРГАГҮЙН ЭРХЭНД ГАРЧ ИРЭЭД БАЙНА-

-Та ТҮЦ-ээ дэлгүүр болгон тохижуулах гэж зээлсэн мөнгөө төлж дууссан байсан уу?

-Дуусаагүй. Аргагүйн эрхэнд гарч ирээд байна. Би “Хаан” банкинд сарын 1.4 сая төгрөгийн эргэн төлөлттэй. Голомт банкны “ПОС” барьцаалсан зээл 920 мянган төгрөг байгаа. Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн газраас “Сүүн зайрмаг” ажиллуулна гээд 10 сая төгрөг зээлсэн. Тэрний эргэн төлөлт 25-нд байдаг. Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр дэлгүүрийг минь нураахаар тийшээ залгаад “25-ны банкны төлөлтийг хойшлуулаад өгөөч, эгчийнх нь дэлгүүрийг дэлбэлээд явчихлаа” гэсэн. Дараа сард хамтад нь хийчихээрэй гэсэн. Ингээд хойшлуулсан байгаа. Голомт банк, Хаан банкнаас хойшлуулаад өгөөч гэсэн чинь “Дэлхий нийтийн цар тахал биш болохоор хойшлохгүй” гэсэн. Арга буюу өрөө төлөхийн тулд гарч ирээд байна. ТҮЦ ажиллуулж байгаа бүх хүн өртэй, зээлтэй байгаа. Ардаа амьдралтай хүмүүс байгаа шүү дээ. Монголд өргүй хүмүүс гэвэл бидэнтэй нүүр тулж уулзахгүй байгаа хүмүүсийг л гэж боддог.

-Уучлаарай, та хоёр ямар төрлийн хөгжлийн бэрхшээлтэй вэ?

-Нөхөр бид хоёр хоёулаа тулгуур эрхтэний бэрхшээлтэй. Манай нөхрийнх төрөлхийн. Би төмөр хөлтэй. Даарахаар маш их өвддөг.  “Миний ажлын байрыг сөнөөгөөд хаячихлаа” гээд нөхөр бид хоёр буурин дээрээ майхан бариад хэд хоног тэмцсэн. Арав гаруй хоносон. Шөнөдөө маш хүйтэн, өглөөд нь цэцэг усалж байна гээд майхныг минь усалчихаад байсан. Сүүлдээ золбин хүмүүс майхныг минь ураад хаясан. Би одоо хаана тугдайхаа мэдэхгүй зогсож байна. Би банкинд төлж чадна гээд гэрээ хийгээд мөнгө авсан учраас үүнийгээ төлөх ёстой л гэж бодож сууна. Яагаад банкнаас зээл авсан гэхээр ТҮЦ-ээ зургаан нэр болгоод сайжруулчихвал хотын өнгө үзэмжид аятай болгохыг зорьсон. Дотор нь ороод үзэхэд ч, гаднаасаа ч цэвэрхэн байсан. Сампилноров хүнсний дэлгүүр шөнөдөө гэрэлтээд асдаг байсан.

-Хотын дарга ТҮЦ-гүй болсон иргэдэд ажлын байр санал болгосон. ТҮЦ эрхлэгчид өөрсдөө хийх дургүй байна гэх утгатай мэдээлэл гарсан байсан?

-Надад ажлын байр санал болговол би шууд орно. Одоогоор тийм зүйл надад хэлээгүй.

-ЗЭЭЛЭЭР ХУДАЛДАЖ АВЧ, ТОХИЖУУЛСАН ТҮЦ-ИЙГ МИНЬ ТҮЛЭЭНИЙ МОД ШИГ ЖИРГЭЭД ХАЯСАН БАЙСАН-

-Таныг ТҮЦ-ийг эвдэж сүйтгээд хаана аваачсаныг та мэдсэн үү?

-Би дүүрэг хорооны хүнээс янз бүрээр гуйсаар байгаад хэлүүлж авсан. Таван буудлын тэнд нэг хашаанд юу ч үгүй эвдэж, сүйтгээд түлээний мод шиг болгоод хаясан байсан. Төр засагт хандаж хэлмээр байна. Яагаад ингээд ард иргэдээ дарамтлаад байгаа юм бэ. Бидний татварын мөнгөөр хүүхдүүд нь тэнд тансаглаад байдаг. Бид чинь бас татвар төлөгч байгууллага.

-Танай компани ямар үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг, хичнээн хүнийг ажлын байраар хангадаг вэ?

-Манай компани 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах” өдөр байгуулагдсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бид өөрсдөө үүсгэн байгуулсан. Найман хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажиллаж байгаа. Бидний зүгээс хүсч байгаа зүйл ажлын байр бидэнд гаргаад өгөөч гэж хүсч байна. Бид хэрчсэн гурил, гэрийн боорцог хийдэг. Ажлын байр гаргаад өгөх юм бол бид шошгоо хийчихнэ, хэрчсэн гурилаа үйлдвэрлэчихнэ. Ингэж хөөж туух юм бол бидэнд ажлын байр гаргаад өгөөч гэж л хэлмээр байна. Бидэнд мөнгө төгрөг өг, бидний халамжийг нэм гэж хэлээгүй. Бид халамжаас хөдөлмөр лүү шилжмээр байна. Тэр хүсэлтийг минь хүлээгээд авчихаач гээд чин сэтгэлээсээ гуйгаад байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (105.112.76.30)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000 еврогаас 300,000 евро хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (197.211.63.157)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (197.211.63.157)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 05 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хувийн хэвшлийн шилдэг 500-д JD.com дахин тэргүүлэв 13 цаг 26 мин Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ 13 цаг 27 мин АМНАТ-ийн шинэ аргачлал улсын төсөвт нэмэлт орлого төвлөрүүлнэ 13 цаг 28 мин Ерөнхий сайд авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 13 цаг 29 мин Австралийн амбан захирагчийн айлчлал Монголд эхэлнэ 13 цаг 30 мин Зэвсэгт хүчин, Ойн газар хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 13 цаг 30 мин Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн 30 жилийн ой тохиолоо 13 цаг 33 мин Монгол-Хятадын экспо: “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ биржээр борлуулах боломжийг танилцууллаа 13 цаг 34 мин “Сэлэнгэ-2025”-ийн тугийг Монгол Улсад хүлээлгэн өглөө 13 цаг 36 мин Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр нэмэгдлээ 16 цаг 45 мин Хималайн аадар борооны улмаас Энэтхэгт 36 хүн амиа алдав 16 цаг 49 мин Монгол, Польшийн компаниуд В2В уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэв 16 цаг 50 мин Ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, цалин хөлсний маргааныг бууруулахад хамтран ажиллана 16 цаг 52 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт 404 шилдэг төгсөгч шалгарлаа 16 цаг 54 мин Туул, Улз голын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинг давлаа 16 цаг 56 мин Далив хутагт Ж.Жамсранжавын гудамжинд шөнийн цагаар зам хаана 16 цаг 57 мин “No Rules 3” УСК-ны нээлт энэ орой “Корпорэйт”-д болно 20 цаг 25 мин Говийн өмнөд хэсгээр +29 градус хүртэл хална 20 цаг 26 мин НАТО бүх гишүүдээ ДНБ-ий хоёр хувийн батлан хамгаалахын зорилтод хүргэнэ 20 цаг 27 мин Нийслэлд 13 байршлын явган замыг байгалийн чулуугаар шинэчилж байна 20 цаг 28 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол... Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давта... Монгол, Солонгосын хамтын ажиллагаа эрдэс баялгийн салбарт ө... Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлаг... Д.Лүндээжанцан: 1945 оны Чөлөөлөх дайнтай холбоогүй нэг ч мо... Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Ардч... Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ Туул гол болон Улаанбаатар хот орчимд усны түвшин 50 см орчи... Өнөөдөр болох үйл явдлын тойм
Top