x

Палм Спрингст үр тогтоох эмнэлгийг онилсон автомашины дэлбэрэлт террорист халдлага байжээ

АНУ-ын Калифорни мужийн Палм Спрингс хотод орших үр тогтоох эмнэлгийн ойролцоо гарсан автомашины дэлбэрэлтийг Холбооны мөрдөх товчоо “террорист халдлага” гэж тодорхойллоо. Дэлбэрэлт 11 цагийн орчимд (орон нутгийн цагаар) болсон бөгөөд дэлбэрэлтийн улмаас сэжигтэн нас барж, дөрвөн хүн шархадсан байна. Шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэж эмчилгээ хийсний дараа гаргасан бөгөөд одоогоор дахин аюул учрах эрсдэлгүй хэмээн албаныхан мэдэгджээ.

Холбооны мөрдөх товчооноос мэдээлснээр халдлагын сэжигтнээр 25 настай Гай Эдвард Барткус тодроод байна. Тэрбээр халдлага үйлдэх үедээ “амьдралын утга учир үгүй” гэх nihilistic үзэл санаатай байсан бөгөөд өөрийн бэлтгэсэн тэсрэх бөмбөгийг үр тогтоох эмнэлгийн ойролцоо дэлбэлж, халдлагыг шууд дамжуулахыг оролдсон байна. Гэвч дамжуулалт хэр амжилттай болсон эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд түүний хөдөлгөөнийг дэлбэрэлтээс өмнө хаана явсан болохыг мөрдөн шалгаж байна.

FBI A young man is shown against a blue backdrop in a police mugshot image.

Халдлага зориуд IVF төвийг онилсон байв

Дэлбэрэлт хотын төвөөс нэг километр хүрэхгүй зайд орших American Reproductive Centers (ARC) үр тогтоох төвийн гадна талын зогсоолд болсон байна. Эмнэлгийн удирдлагын хэлснээр ямар нэгэн эмч, ажилтан, өвчтөнд хохирол учраагүй. Харин эмнэлгийн оффисын хэсэг хүнд гэмтсэн байна. Аз болоход тухайн өдөр үйлчлүүлэгч хүлээж авч байгаагүй өдөр таарсан тухай эмнэлгийн удирдагч доктор Махер Абдалла дурдсан байна.

Дэлбэрэлтэд ашиглагдсан машин нь 2010 оны мөнгөлөг өнгийн Ford Fusion байсан бөгөөд тэсрэх хэрэгслийг тус машинд байрлуулсан гэж үзэж байна. Дэлбэрэлт асар хүчтэй байсан тул ойролцоох хэд хэдэн барилга гэмтэж, зарим хэсэг нь бүрэн нуржээ. Дэлбэрэлтийн улмаас үүссэн хохирлыг газрын 100 фут орчим талбайд бүртгэж байгаа бөгөөд тус мөрдлөг нь өмнөд Калифорнийн сүүлийн жилүүдийн хамгийн том тэсрэх хэрэгт тооцогдож байна.

Сэжигтний талаарх дэлгэрэнгүй

Барткус нь Палм Спрингс хотоос ойролцоогоор нэг цагийн зайд орших Twentynine Palms хотын оршин суугч байсан бөгөөд тус газар АНУ-ын тэнгисийн цэргийн томоохон бааз байрладаг. Түүний гэрт нэгжлэг хийсэн бөгөөд ойролцоох оршин суугчдыг аюулгүй байдлын үүднээс түр нүүлгэн шилжүүлжээ. Мөрдөгчид одоогоор сэжигтэнтэй холбоотой байж болзошгүй манифест баримтыг шалгаж байна.

ARC төвийн мэдээлснээр лабораторийн бүх өндгөн эс болон үр тогтоосон үр хөврөлүүд бүрэн бүтэн, аюулгүй байгаа ажээ. Уг төв нь Коачелла хөндийн анхны иж бүрэн IVF лаборатори бөгөөд үр тогтоох үзлэг, өндгөн эс хандив, хөлдөөх, ижил хүйстэн хосууд болон орлон төрүүлэх үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.

Эх сурвалж: BBC, CBS News, Associated Press

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатар хотын хөгжилд Канадын туршлага нэвтрүүлэх талаар ярилцав 28 мин Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 33 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов 34 мин Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 36 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 38 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 39 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 42 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 47 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 1 цаг 3 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 1 цаг 9 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 1 цаг 24 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 2 цаг 41 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 2 цаг 45 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 47 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 2 цаг 48 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 2 цаг 50 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 2 цаг 52 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 2 цаг 54 мин МҮХАҮТ татварын ачааллыг бууруулахыг уриалж мэдэгдэл гаргалаа 2 цаг 55 мин Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 17 цаг 14 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top