x

Засаглал, эрх зүйн хорооны хуралдаанаар долоон асуудал хэлэлцлээ

НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны хуралдаан тавдугаар сарын 22-ны өдөр болж, хорооны дарга Б.Сэмжидмаа хэлэлцэх асуудлуудыг танилцууллаа. Хуралдаанаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон төслүүд болон захиргааны бүтцийн өөрчлөлттэй холбоотой нийт долоон асуудлыг хэлэлцсэн байна.

Тухайлбал, “Дулааны V цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх асуудлыг “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Батырбек танилцууллаа. Уг станцыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт, ДЦС-2-оос 400 метрийн зайд барихаар төлөвлөсөн бөгөөд 300 мегаватт цахилгаан, 340 гигакалор/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай. Байгальд ээлтэй CFB технологитой, агаарын хөргөлттэй, олон шатлалт бохирдлын хяналттай шийдэл бүхий энэхүү төсөл нь DBFOM (зураг төсөл боловсруулах, барих, санхүүжүүлэх, ашиглах, засвар үйлчилгээ хийх) хэлбэрээр хэрэгжих юм.

Мөн Морингийн даваанд “хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барихаар төлөвлөсөн бөгөөд өдөрт 1200-1500 тонн хогийг ангилан шатааж, эрчим хүч гаргах боломжтой талаар танилцуулав. НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө “ажлыг хойш тавилгүй шууд эхлүүлэх хэрэгтэй” гэдгийг онцолж, хог ангилахгүй бол байгальд хортой хог хаягдал их байгаа талаар байр сууриа илэрхийлсэн бол төлөөлөгч Д.Ихбаяр “хог ангилалтын нарийн зохион байгуулалт шаардлагатай” гэв.

Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж, ээлжит бус VI хуралдаанд оруулахаар дэмжлээ:

  • “Дулааны V цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээ

  • “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эрх олгох тухай

  • “Улаанбаатар 4 улирлын хүлэмж” төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээд байгуулах тухай

  • Хуулийн этгээд өөрчлөн байгуулах тухай (уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв)

  • “Багахангайн мах боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ-ыг татан буулгах тухай

  • Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг томилох, чөлөөлөх тухай

  • Сүм, хийдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах тухай

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв Уржигдар 17 цаг 49 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 17 цаг 48 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ Уржигдар 17 цаг 47 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ Уржигдар 17 цаг 38 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав Уржигдар 17 цаг 37 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа Уржигдар 17 цаг 34 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна Уржигдар 17 цаг 33 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв Уржигдар 17 цаг 32 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв Уржигдар 15 цаг 19 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна Уржигдар 15 цаг 17 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна Уржигдар 15 цаг 15 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна Уржигдар 15 цаг 13 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана Уржигдар 15 цаг 08 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна Уржигдар 15 цаг 07 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ Уржигдар 13 цаг 08 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ Уржигдар 13 цаг 07 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ Уржигдар 13 цаг 06 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно Уржигдар 13 цаг 05 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно Уржигдар 13 цаг 03 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв Уржигдар 13 цаг 01 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top