x

Л.Оюун-Эрдэнийн огцрох, огцрохгүйг МАН-ын Бага хурал биш, парламент шийддэг юм

Өнөөдөр үдээс хойш МАН-ын Бага хурлыг хуралдуулахаар болжээ. Бодвол намын дарга нь Удирдах зөвлөлдөө оруулаад, Удирдах зөвлөл нь ингэж шийдсэн байх л даа. Бага хурлаар хамтарсан засаг цаашид байх үгүйг, өөрөөр хэлбэл АН болон ХҮН-ыг Засгийн газраас гаргах эсэх асуудлыг шийдэх юм байх. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотол гэж иргэд жагссаны хариуд Л.Оюун-Эрдэнэ ийм хориг арга хэмжээ авч байгаа юм байна. Нэг ёсондоо намаасаа улс төрийн хамгаалалт хүсч буй хэрэг.

Уг нь гурав, дөрөвхөн өдрийн өмнө сэтгүлчдийн өмнө "Орлогоо нотолно, хуулийн байгууллагаар шалгуулна" гэж хэлсэн Ерөнхий сайд яагаад ийм шийдвэрт хүрсэн нь ч тодорхой. Түүний хувьд хамтарсан Засгийн газар байх эсэх биш, өөрөө Ерөнхий сайдын суудалдаа үлдэх нь чухал байна. Өөрөөр хэлбэл засагт хамтрах, эсэхээр бага хурал дээр санал хураалгаад, Засгийн газарт хамтарсан хоёр намын суудлыг намынхандаа "найр тавих" замаар өөрийгөө аврахыг хичээж байна. Нам дотроо ийм тооцоо хийгээд харин хэвлэлээр болохоор "Хамтарсан засаг байх ёстой. Баялгийн сан, мега төслүүдийн хажууд бөгж, цүнх юу юм" гэсэн пиар хийгээд, матрын нулимс унагаад эхэлж. Маргааш "Хамтарсан засгаа хадгалж үлдэхийг хичээсэн ч нам ингэж шийдлээ" гээд толгойгоо илээд инээж зогсох нь л дээ.

Ер нь бол Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудал огт хөндөгдөөгүй байгаа. Одоохондоо. УИХ-ын сайт дээр явуулж байгаа санал асуулга дуусаагүй, гишүүдийн гарын үсэг зурж эхэлсэн шаардлага ч УИХ-аар хэлэлцэх хэмжээнд хүрээгүй. Өнөөдөр болж байгаа процесс бол ердөө Л.Оюун-Эрдэнэ болон түүний гэр бүлийн хөрөнгө, орлогыг шалгуулахаар иргэд АТГ-т хандсан. АТГ хуулийн дагуу иргэдийн гомдлоор шалгалтын ажиллагааг эхлүүлсэн, хуулийн хугацаа нь нэг сар гэдгийг хэлсэн. Иргэдийн жагсаал ч гэсэн "Орлогоо нотол" гэдэг шаардлагатай. Нотолж чадахгүй бол огцрох нь ойлгомжтой. Энэ тохиолдолд МАН-ын бага хурал биш, парламент асуудлыг хэлэлцэнэ. Ядаж парламентын хэлэлцүүлэг эхэлсний дараа МАН бага хурлаа хуралдуулж, намын дарга, Ерөнхий сайддаа итгэл үзүүлэх эсэх тухай ярих ёстой биз дээ. 

Гэтэл хуулийн байгууллага ажиллагаа явуулж байгаа асуудал дээр, УИХ дээр асуудал нь орж ирээ ч үгүй байхад Бага хурлыг хуралдуулж, Ерөнхий сайдын огцрох, огцрохгүй, хамтарсан засаг байх үгүйг шийднэ гэдэг бол нэг талаас парламентын  бүрэн эрхэд халдаж буй хэрэг юм. Хоёрдугаарт, хуулийн байгуулллагын ажиллагаанд саад хийж, өөрийгөө ял, хариуцлагаас мултлах гэсэн увайгүй, ичгүүргүй арга. Хэдий ичгүүргүй байлаа гэхэд ингэж даварч болохгүй л дээ. Парламентын бүрэн эрхэд халдаж болохгүй. Ядаж л АТГ-аас явуулж байгаа шалгалтын ажиллагааг дуусгаад, хуудуутай ч гэсэн дүгнэлт гаргуулаад суудлаа хамгаалах хэрэгтэй шүү дээ. Албан тушаал, эрх мэдлээ ашиглаад. Тэртэй тэргүй АТГ-ын даргыг Ерөнхий сайд өөрөө хөтөлж орж ирээд УИХ-аар томилуулсан, тийм болохоор Ерөнхий сайдын эсрэг хуруугаа ч хөдөлгөхгүй гэдгийг нийтээрээ л мэдэж байгаа. Парламентын бүрэн эрхэд халдаж, институцийн хямрал үүсгэснээс томилсон албан тушаалтнаараа хууль зөрчүүлсэн нь дээр. 

Хэрвээ Ерөнхий сайд орлого нотолж чадаад, АТГ-ын зүгээс "хууль зөрчөөгүй байна аа" гэдгийг нь баримтаар нотолбол хамтарсан Засгийн газар явдгаараа явна. Л.Оюун-Эрдэнийг огцруулах тухай яриа байхгүй. Сайндаа л иргэдээ "ялаа" гэж хэлснийхээ төлөө парламентаас уучлал гуйна биз. Эрх биш иргэдээс мандат аваад сууж байгаа 126 мануухай нүдээ аниад, чихээ бөглөөд өнгөрөхгүй байлгүй дээ. Эсвэл парламент руу асуудал ороод ирвэл Ерөнхий сайдыг огцруулах өөр ноцтой үндэслэл босч ирэх гээд сандраад байна уу?

Ер нь яахаараа хамтарсан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад МАН-ын бага хурал энэ асуудлыг хэлэлцэх ёстой гэж. Засгийн газрыг УИХ томилдог болохоос МАН-ын Бага хурал томилдог юм уу? Хэрэв үнэхээр МАН Засгийн газарт хамтрахаа больё гэж байгаа бол Л.Оюун-Эрдэнийгээ огцруулчихаад энэ асуудлаа ярих ёстой. Намынхнаасаа зөрөн байж энэ хамтралыг бий болгосон хүн нь Л.Оюун-Эрдэнэ өөрөө шүү дээ. 

Б.СЭМҮҮН

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (105.112.76.30)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000 еврогаас 300,000 евро хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
АНУ-ын холбооны засгийн газрыг эрдэмтэд орхиж байна 7 цаг 59 мин Дэлхийн баячуудын их нүүдэл түүхэн дээд хэмжээнд хүрлээ 8 цаг 5 мин Бритни Спирс хөгжмийн каталогийн эрхээ 200 сая ам.доллароор заржээ 8 цаг 10 мин Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь 8 цаг 22 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа 8 цаг 23 мин Европын Комисс цахим дээрэлхэлттэй тэмцэх төлөвлөгөө танилцууллаа 8 цаг 26 мин Дэлхий даяар улс төрчдийн эсрэг халдлага, дарамт эрс нэмэгджээ 8 цаг 27 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзлаа 8 цаг 29 мин Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерт 27 оролцогч оролцов 8 цаг 42 мин Монгол Улсын шүүх 2025 онд 240538 хэрэг, маргааныг хүлээн авчээ 8 цаг 50 мин Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ 8 цаг 56 мин ЕБС-иудын Захирлуудын ҮЗ-ийн гишүүдийг хүлээн авч уулзлаа 10 цаг 3 мин Словенийн нээлттэй тэмцээнд манай дөрвөн жүдоч зодоглоно 10 цаг 47 мин Цас орж, хүйтний эрч эрс чангарна 10 цаг 48 мин Хуулийн хугацаанд санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар УДШ-д хүргүүлнэ 10 цаг 49 мин Засгийн газарт үнэт цаас гаргах эрх олгох тогтоолыг баталлаа 10 цаг 54 мин УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 11 цаг 7 мин SpaceX үндсэн анхаарлаа Ангарагаас Сар руу шилжүүлэв 12 цаг 37 мин "Супербоул-2026" тэмцээний эргэн тойронд 12 цаг 40 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав 13 цаг 13 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Эрчим хүчний төслүүдээ нураасан нь С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х... УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэ...
Top