x

Улаанбаатар хотын замын бүтээн байгуулалтад турк компани хамтран ажиллах сонирхол илэрхийллээ

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр 2025 оны тавдугаар сарын 22-нд Туркийн “Монгол сан”-гийн ерөнхийлөгч Вейсэл Чифтци, “Ege Asfalt” компанийн ерөнхий зохицуулагч Ентүр Фатих болон албаны бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад мөн Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн захирал Р.Дагва оролцов.

Уулзалтын эхэнд А.Баяр Монгол, Туркийн харилцаа олон салбарт өргөжин хөгжиж буйг онцолж, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг сайжруулах чиглэлд хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломжтойг тэмдэглэв. Харин “Ege Asfalt” компанийн ерөнхий зохицуулагч Ентүр Фатих Улаанбаатар хотын хөгжлийн хурдацтай байдалд талархан, зам гүүрийн бүтээн байгуулалтын төсөлд хамтрах сонирхлоо илэрхийлсэн байна.

Тус компани нь Турк Улсад зам, гүүр, төмөр зам, цэвэрлэх байгууламж зэрэг дэд бүтцийн салбарт тэргүүлэх 10 компанийн нэг бөгөөд түгжрэлийг бууруулах чиглэлээр ч амжилттай ажиллаж иржээ.

НИТХ-ын дарга А.Баярын хэлснээр, Улаанбаатар хотод түгжрэлийг бууруулах богино болон дунд хугацааны арга хэмжээний хүрээнд хэд хэдэн уулзварын дахин төлөвлөлт хийгдэж, олон түвшний уулзваруудыг шинээр байгуулахаар зорьж байгаа аж. Мөн зам тээврийн бусад бүтээн байгуулалтын ажлуудыг товч танилцууллаа.

Талууд цаашид зам, гүүрийн төсөл, түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд хамтран ажиллах, туршлага солилцох талаар санал нэгдэж, судалгаа шинжилгээг гүнзгийрүүлэхээр тохиролцлоо.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 1 цаг 56 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 2 цаг 3 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 2 цаг 8 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 3 цаг 48 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 3 цаг 57 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 4 цаг 6 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 4 цаг 11 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 4 цаг 30 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 4 цаг 50 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 4 цаг 55 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 5 цаг 0 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 5 цаг 6 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 5 цаг 26 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 6 цаг 13 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 6 цаг 57 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top