x

Хэн Монголд олигархиудыг дарж улсаа хөгжүүлэх юм бэ?

Саяхан Монгол Ардын Намын Бага хурлын VI хуралдаан 2025 оны 5 дугаар сарын 21 - 22-ныөдрүүдэд болж, "Засгийн газарт хамтран ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг шинээр бүрдүүлэх тухай тогтоолыг батлахыг дэмжих эсэх" томьёоллоор санал хураалт явуулж, МАН-ын Бага хурлын гишүүдийн 61 хувь нь дэмжсэн шийдвэрийг гаргажээ. 

Тэрхүү шийдвэрт: “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Монгол Ардын Нам парламентад олонхыг бүрдүүлсэн ч сонгодог парламентад баримталдаг нийтлэг зарчимд үндэслэн сонгогчдын саналыг гээхгүй байх зарчмыг баримтлан Мефийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэж, хөгжлийн томоохон тосол, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор олон улсын геополитикийн эгзэгтэй цаг үед үндэсний эв нэгдлийг хангаж, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн Улсын Их Хуралд суудалтай нам, эвслүүдийн төлөөллийг Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулан хамтран ажиллах улс төрийн шийдвэрийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хуралдсан Монгол Ардын Намын Бага хурлын V хуралдаанаар гаргасан. Гэвч Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа парламентад суудалтай улс төрийн намын Улсын Их Хурал дахь бүлгийн нэр бүхий гишүүд "Засгийн газарт хамтран ажиллах гэрээ"-г зөрчсөн удаа дараагийн үйлдлүүд болон намын анхан, дунд шатны байгууллагууд, намын гишүүдээс ирж байгаа санал, шүүмжлэлийн дагуу Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан Монгол Ардын Нам Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийг тус тус үндэслэн "Засгийн газарт хамтран ажиллах гэрээ"-г зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бие даан шинээр бүрдүүлж, 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ" мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй” хэмээжээ.

Энэ шийдвэрт ойлгомжгүй, алдаатай, хуулийн үндэслэлгүй зүйл нилээд байна. Хамтарсан Засгийн газарт орж ажиллаж байгаа улс төрийн намын гишүүд “Засгийн газарт хамтран ажиллах гэрээ”-г удаа дараа зөрчсөн хэмээжээ. Хэн хэн ямар зөрчил гаргасан, ямар хуулийг зөрчсөн бэ гэдгийг огт дурдаагүй байна. Ардчилсан намын дарга Л.Гантөмөр саяхан “ Манай нам гэрээг зөрчөөгүй. Гэрээг зөрчсөн гэдэг нь худал гүтгэлэг. Ганц хоёр гишүүн шүүмжлэл хэлсэн нь манай намын үзэл биш. Үүний төлөө бүхэл бүтэн намыг гүтгэж болохгүй” хэмээн мэдэгджээ. Хууль зөрчсөн бол Засгийн газрыг огцруулж болно. Харин Засгийн газарт хамтран ажиллах гэрээг зөрчсөн гэх худал шалтгаар Засгийн газрыг огцруулж болохгүй. Хуулиас дээгүүр гэрээ гэж байх ёсгүй, хуулиас дээгүүр гүтгэлэг гэж байж болохгүй. Гэтэл ард түмэн ойлгохдоо “Хамтарсан Засгийн газар харин ч их зүйлийг эхлүүллээ. Мухар төмөр замыг Хятадтай холбох асуудлыг шийдлээ, 4 Мега төслийг хөдөлгөж эхэллээ. Авилгалтай тэмцэж эхэллээ, Сэргээгдэх эрчим хүчний ажилд хөрөнгө оруулах боллоо, Эрчим хүчний асуудлыг хөдөлгөж эхэллээ, Малчдын хоршоодод зээл өгч эхэллээ... гэх мэт олон ажил хөтөлбөрүүдийг эхлүүллээ” хэмээн ойлгож байв.

Ардын намын энэхүү Бага Хурал Ардчилсан намыг хамтарсан Засгаас гаргах шийдвэр гаргажээ. Алдаатай шийдвэр байна.Үндэсний эв нэгдлээс ухарсан шийдвэр байна. Хуулийн үндэслэлгүй шийдвэр байна. Учир нь аравхан сарын өмнө ард түмний сонгуулиар МАН 54.0 хувь, АН 33.3 хувь, ХҮН нам 6.3 хувийн санал авч шинэ Улсын Их Хурлыг байгуулж, Эвслийн Засгийн Газар байгуулсан . Гэтэл наймхан сарын дотор эвсэл “цүнх бэлэгний хэрэг”-ээр задарч унана гэж үү. Ард түмний сонголтыг уландаа гишгээд одоо МАН дангаараа засаг байгуулна гэдэг нь ёс зүйд нийцнэ гэж үү. Анх Ардчилсан намтай хамтарсан эвслийн Засгийн газрыг Санжийн Баяр 2008 онд байгуулаад 6 жилийн турш хөдлөхгүй гацаад байсан Оюутолгойн төслийг хөдөлгөж амжилт гаргаж байсан юм шүү. Дэлхий дахин энэ явдлыг сайшааж “Монголчууд хоорондоо эвсэн нэгдээд овоо ш дээ” хэмээн үнэлж байсан. Одоо тэгээд эвслийн Засгийн газар байгуулсан монголчууд эвсэхээ болиод дахиад л өөр хоорондоо сөрөг хүчин энэ тэр гээд хэрэлдэж тэмцэлдээд эхлэх юм уу. Сөрөг хүчин Монголд тохирохгүй. Яагаад гэвэл сөрөг хүчин Монголд хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, төрийн төсөл хөтөлбөрийг унагаж тасалдуулаад байдаг юм. Харин эвсэл байгуулагдвал төсөл хөтөлбөр нь хэрэгжих боломжтой болдог юм. 

Сошл ертөнцөөр Ерөнхий сайд Л.Оюун- Эрдэнийг огцруулах гэнэ гэсэн шуугиан явж байна. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг аль нэг нам, аль нэг жагсаал цуглаан шийддэггүй юм. Улсын Их Хурал шийддэг юм.Ерөнхий сайдыг эдүгээ огцруулах нь ямар ч хуулийн үндэслэлгүй юм. Саяхан гэнэт нэг өдөр Ерөнхий сайдын хүү найз охиндоо цүнх, бөгж бэлэглэж гэнэ гээд хар хүчний явуулгаар сошл ертөнцөөр баахан шуугисан. Учир мэдэхгүй залуус улс төржиж Ерөнхий сайдыг огцруулах ухааны юм болоод явчихав. Гэтэл Монгол улсын хуулинд Ерөнхий сайдын хүү найз охиндоо бэлэг өгвөл огцрох болно гэсэн заалт огт байхгүй ш дээ.Дээр нь нэмж хэлэхэд дөнгөж байгуулагдаад наймхан сар болж байгаа, хууль зөрчөөгүй, мөрөөрөө ажиллаж байгаа хамтарсан Засгийн газрыг огцруулах гэдэг байж боломгүй явдал. Учир нь нэгд, Засгийн газар хууль зөрчөөгүй, хоёрд, Сүүлийн 34 жил Монголын Засгийн газрын дундаж наслалт 1.5 жил байлаа гэсэн харамсалтай явдлыг дахин давтах гэж үү. Ингэвэл Монголын Засгийн газрын нэр хүнд олон улсын тавцан дээр дахин навс унах юм биш үү.

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун -Эрдэнийг огцруулна гэдэг нь ард түмний ой ухаанд нэг л бууж өгөхгүй байна. Авлигатай тэмцлээ, Олигархиудтай тэмцлээ, Улс орноо хөгжүүлэх алхам хийлээ, Мега төслүүдээ хөдөлгөлөө гэж огцруулах гээд байгаа юм уу?  Авлигатай тэмцдэг, том мега төслөө хөдөлгөдөг, эвслийн засгаа байгуулж эрвийх дэрвийгээрээ улсынхаа төлөө зүтгэж явсан Ерөнхий сайдаа ямар ч хуулийн үндэслэлгүйгээр огцруулах нь зохистой гэж үү. Дөрөвхөн жилийн өмнө Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх нэгэн эмнэлгийн их эмч нярай хүүхэдтэй эх хүнийг өвлийн хүйтэнд таавчигтай, нимгэн хувцастай чигээр нь эмнэлгээс гаргасан гээд огцорч байсан. Ерөнхий сайд ийм юмнаас болж огцордоггүй юм ш дээ. Ямар ч хуулийн үндэслэл байхгүй. Тэр үед Эрүүл мэндийн сайд нь хариуцлага алдсан эмнэлгийн даргад арга хэмжээ авч, улс даяар эмнэлгийн үйлчилгээг сайжруулах ёстой байсан. Одоо тэгээд улс даяар эмнэлгийн үйлчилгээ сайжирсан уу?

Хүмүүс эдүгээ Ерөнхий сайд Оюун- Эрдэнэ рүү хамаг бурууг чихэж байна. Хамтран зүтгэгчид нь хүртэл түүнээс нүүр буруулж ямар амархан урвадаг юм бэ дээ. Ширэнгэн ойн хууль үйлчлээд эхэлсэн бололтой. Ард түмнийг ялаа гэж хэлсэн гээд л Ерөнхий сайдаа гүтгэх юм. Ерөнхий сайд “Хууль бус хөрөнгийг хураах тухай хууль санаачилж гаргасанд олигархиуд бухимдаж элдэв жагсаал цуглааныг зохион байгуулж байна. Энэхүү хуулийн төслийг эсэргүүцсэн ялаануудад бууж өгөхгүй, эцсээ хүртэл тэмцэнэ гэсэн утгатай л үгийг хэлсэн ш дээ. Ерөнхий сайдаар Л.Оюун Эрдэнэ үлдэж хамтарсан Засгийн газраа үргэлжлүүлэн тэргүүлэх юм бол 30 жил гацсан Мега төслүүд хэрэгжиж, олигархиудын хууль бусаар булаан авсан стратегийн ордуудыг улс мэдэлдээ авч, ард түмний амьдрал сайжрах ч байсан юм бил үү. Л.Оюун- Эрдэнийг огцруулаад дараагийн хэн нэгэн олигархийг хамгаалагч хүн Ерөнхий сайд болвол яах бол? Баларч л таараа. Дараагийн Ерөнхий сайд олигархиудын мэдэлд алдсан "Цагаан суварга", “Нарийн сухайт”, "Алтан нар", "Хармагтай", "Төгрөг нуурын орд", "Хотгор шанага", "Ухаа худаг", “Мардай”, ”Төмөртэй”, “Бороогоулд”, “Бүрэнхаан”, ”Цайрт минерал” зэрэг стратегийн ордуудааулсынхаа мэдэлд буцаан авч чадах юм уу?   Баялгийн санг баяжуулж,ард иргэдээ баян чинээлэг болгож чадах юм уу? 

Харин монголын төр 2018 онд Салхитын мөнгөний ордыг олигархиудад алддагийн даваан дээр улсад буцаан авч том гавьяа байгуулсан гэдгийг мартаж болохгүй. Ковид цар тахлын үед монголын төр засаг ард түмнээ цахилгаан, дулаан, банкны ззээлээс түр чөлөөлсөн гэдгийг ч мартаж болохгүй.

Ардчилсан нам болон Хүн нам Засгийн бүрэлдэхүүнд орж хамтраад 14 Мега төслөө хэрэгжүүлэх боломж байсан юм. Одоо Ардчилсан намыг Засгаас хасаад сөрөг хүчин болгоод мега төслөө хэрэгжүүлнэ гэдэг үлгэр боллоо гэсэн үг. Одоо засгаас хөөгдсөн Ардчилсан нам мега төслийг хэрэгжүүлэх бүү хэл, эсэргүүцээд тээг болох нь мэдээж шүү дээ. Засгаас хөөгдсөний хариугаа авч л таараа. Сайн шатарчин хүн 5 нүүдлийн цаадахыг хардаг. Харин МАН гурван нүүдлийн цаадахыг ч харж чадсангүй.

Одоо тэгээд хэн Монголд багширсан  олон асуудлыг шийдэх юм бэ? Зуун жил шийдээгүй асуудлыг дараагийн Ерөнхий сайд шийдэх юм уу? МАН дангаараа ганцаараа шийдэж чадах юм уу. Нүүрсний 40 их наядын хулгайн хэргийг хэн эцэслэн шийдэх юм бэ? УИХ дээр хийх ёстой байсан Нүүрсний сонсголыг МАН одоо болтол хийлгэхгүй саатуулаад байгаа юм биш үү.

Аж үйлдвэржилтийг хэн хийх юм бэ?  Ард түмний амьдралын түвшинг хэн дээшлүүлэх юм бэ?  Гучин жил элгээрээ хэвтсэн эдийн засгийг хэн сайжруулах юм бэ? Нефть, гангийн үйлдвэр, химийн үйлдвэр, зэсийн үйлдвэр,экспортын баримжаатай үйлдвэрийг барих асуудлыг хэн юм шийдэх юм бэ? 5-р цахилгаан станц барих, атомын цахилгаан станц барих, ураны үйлдвэр барих асуудлыг хэн шийдэх юм бэ?

Төмөр замаа цахилгаанжуулах, хоёр салаа болгох, суман галт тэрэгний хурдны зам барих асуудлыг хэн шийдэх юм бэ? Богд хан уулын төмөр замыг хэн барих юм бэ? Метрог хэн дуусгах юм бэ? Бууны сумаа ч үйлдвэрлэж чадахгүй батлан хамгаалах салбараа хэн дээш нь татах юм бэ? Хэн аж үйлдвэрийн парк болон эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах юм бэ? Монгол улсын дотооодын нийт бүтээгдэхүүнийг 100 тэрбум ам.долларт хүргэх, 1 хүнд ногдох ДНБ-ийг 10 000 ам.долларт хүргэх, иргэдийнхээ цалинг 3000 ам.долларт хүргэх асуудлыг хэн шийдэх юм бэ? 

Хэн ард түмний нуруун дээрхи дааж давшгүй татварыг бууруулах юм бэ? Хэн яамд, төрийн албан хаагчдын тоог цөөлөх вэ? Их Хурлын гишүүдийн тоог 126 болгож нэмэгдүүлээд ардчилал хөгжиж, авилгал буурч, амар сайхандаа жаргана гэсэн яасан бэ? Монголын хүн амын 33.0 хувийг эзэлсэн ядуучуудыг хэн ядуурлаас гаргах юм бэ? Олигархиудын хууль бусаар булаан авсан стратегийн ордууд,хууль бусаар олсон олон тэрбум долларын хөрөнгийг хэн хураах юм бэ?

Хэн баялгийн санг баяжуулж,ард түмнээ баян чинээлэг болгох юм бэ? Олигархиудын хамаг том хэргүүдийг хэрэгсэхгүй болгож хаацайлдаг Шүүх засаглалыг хэн шударга болгох юм бэ? Хэн Засгийн газрын хорин санг хоосолж тоносон хулгайчдыг шийтгэх юм бэ? Долларын ханш өдөр бүр чангарч,төгрөг цаас болсон энэ гажиг үзэгдлийг хэн зогсоох юм бэ? Хэн Монголд олигархиуд, авилгачид, хулгайч нарыг дарж улс орноо хөгжүүлэх юм бэ? 

Эцэст нь хэлэхэд хэн, ямар засгийн газар Үндсэн хуулинд заасан “Монгол улсад хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм”-ийг байгуулах юм бэ? Улс орны энэ бүх амин чухал асуудлууд одоо болтол шийдэгдээгүй 100 жил болсон нь хэний буруу вэ? Ардын намын буруу юу, ардын засгийн буруу юу, ард түмний буруу юу?

Монголчууд бид харгис улаантны дарангуйлал дор далан жил тарчилсан. Одоо тэгээд "Илжиг модон худрагандаа " гэгчээр монголчууд бид олигархиудын дарангуйлал дор хамаг боломжоо алдаж, олон арван жил тийчлэх юм уу? Яасан зовж бардаггүй ард түмэн бэ? Яасан засардаггүй төр вэ? Яасан дуусдаггүй хулгай, дээрэм, авилгал вэ?

                                                                          Доржийн СҮХБААТАР, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (105.112.24.129)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000 еврогаас 300,000 евро хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (197.211.63.135)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 05 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Б.Жаргалан: Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж байгуулаад ир гэхээр хүчингүй болгож байгаад хийчихсэн 42 мин OpenAI ChatGPT Images загварыг танилцууллаа 52 мин “MongolZ” баг дэлхийн чансааны долоодугаарт бичигдлээ 1 цаг 46 мин Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов 1 цаг 49 мин Гренланд болон Аляскийн Анкориж хотод Канад улс консулын газраа нээнэ 1 цаг 50 мин Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2024 оныхоос 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ 1 цаг 52 мин Манай улс 2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ 1 цаг 54 мин Төрийн өмчит компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжих асуудлыг хэлэлцэв 1 цаг 58 мин Нэг хоногт согтуугаар жолоодсон 59 зөрчил илэрчээ 1 цаг 59 мин Усман Дембеле The Best FIFA Football Awards-ийн оны шилдгээр тодорлоо 2 цаг 1 мин Монгол Улсын төлөөлөгчид Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 11 дүгээр бага хуралд оролцож байна 2 цаг 3 мин Партизанд 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо 2 цаг 6 мин Онцгойгийнхон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гал унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судалж байна 2 цаг 8 мин Алслагдсан орон нутгийн англи хэлний боловсролыг дэмжих төсөл өргөжиж байна 2 цаг 9 мин Харвард хүнийг ухаантай болгодог уу? 3 цаг 51 мин “Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно 4 цаг 1 мин Төрийн дээрэм цагаандаа гарлаа 4 цаг 2 мин Монгол Улс ой тогтоол, оюун ухааны спортод долоо дахь удаагаа дэлхийд тэргүүллээ 4 цаг 2 мин Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 4 цаг 6 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 4 цаг 7 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top