Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Монгол Улсын хүчит арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит барилдаан энэ сарын 25-ны ням гарагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Тус барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөх зодоглохоор төлөвлөгдсөн бөгөөд барилдаан 13:00 цагаас эхэлнэ.
Энэхүү барилдаан нь Монгол бөхийн уламжлалыг алдаршуулж, арслан Г.Дэмүүлийн нэр төрийг хүндэтгэх зорилготой зохиогдож байгаа бөгөөд оролцох бөхчүүдийн цахим бүртгэл эхэлжээ. Цол, зиндаагаараа шалгарсан шилдэг хүчтэнүүдийг нэг дороос харах боломжийг олгох уг наадмыг бөх сонирхогчид ихэд хүсэн хүлээж байна.
Эх сурвалж: Монгол бөхийн өргөө