x

Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас явуулна гэв үү?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн хэтийдсэн тансаглал нийтийг бухимдуулж, орлогоо нотлох, огцрохыг шаардсан цуглаан төв талбай дээр үргэлжилж, "муухай дээр улцан" гэгчээр шүүмжлэлд өртөөд буй Ерөнхий сайд нь өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдээ "ялаа" гэж дуудсан энэ өдрүүдэд Төрийн ордон дотор улс төр "халж" буй бололтой. Хаа сайгүй хөмсгөө зангидаж, шүдээ тас зуусан нөхөд.

Өнөөдөр хуралдсан МАН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд оролцсон бөгөөд бүлгийн гишүүд нь хүртэл түүнээс огцрох саналаа өгөхийг шаардсан сурагтай. Тэр бүү хэл дараагийн Засгийн газрыг байгуулахдаа цөөнхтэй хамтрахгүй, ялсан нам нь засгаа байгуулаад, цөөнх нь сөрөг хүчнийхээ ажлыг хийх ёстой гэдэг шаардлагыг хүртэл тавьсан байна.

Гэвч Ерөнхий сайдын хувьд өөрөө огцрох өргөдлөө өгөхгүй /УИХ-ын гишүүд гарын үсэг цуглуулаад ирвэл өөр хэрэг/, харин АН болон ХҮН-ыг засгаас явуулъя гэдэг хувилбарыг дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын бүлгийн хувьд Л.Оюун-Эрдэнээс хариуцлага нэхэх чухал биш, харин цөөнхийн намуудыг засгаас гаргаад өөрсдөө ширээ сандлыг нь эзлэх нэн тэргүүнд байна.  

Гэсэн хэдий ч Ерөнхий сайдын эцэг нэгтэй ах /тэр нь ч гэсэн баталгаагүй/ "Херо" Баатартай холбоотой дуулиан ирэх өдрүүдэд Л.Оюун-Эрдэнийг ороох бололтой. Ковидын үеийн хэдэн тэрбумын шоунууд, хаалттай хийсэн наадам, хилийн чанадад тавьсан жүжиг нэртэй мөнгө угаалт, 2024 оны сонгуулиар МАН-ын пиарын бүх мөнгө ах, дүү хоёрын хамтарсан компани руу цутгасан гэх мэтчилэн.

Тиймээс Ерөнхий сайдын суудлыг "алчуур" болгож өгөөд Ерөнхийлөгчийн суудалд заларсан хуурай ах У.Хүрэлсүх нь хүртэл зайгаа барьсан чимээ чих дэлсэх болсон. Иймдээ тулсан болохоор Л.Оюун-Эрдэнийн хувьд Ерөнхий сайдын суудалдаа үлдье гэвэл ямар ч байсан энэ удаа парламентын шүүлтүүрээр нэг удаа орох нь орох л байх. Тэр цагт харин нам нь ямар шийд гаргахыг харах л үлдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.57.95.44)
    Монголын луйварчид ОюунЭрдэнийг огцруулж , хөрөнгөө хураалгахгүй авч үлдэх бололтой … баялгын сан дашы шог их санасан газар 3 хоног хоосон…
    2025 оны 05 сарын 19 | Хариулах
  • Бат (202.9.41.14)
    Ялаа гэж ард түмнээ хэлээгүйг ард түмэн ойлгож бга шүү битгий өвчигнөөд бай хөрөнгө хураалгахаас үхтэл айж бнаа
    2025 оны 05 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦЕГ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 1 цаг 17 мин Нийслэлд энэ онд 78.5 км дугуйн зам шинээр барина 1 цаг 21 мин Үндсэн хуулийн цэц хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ 1 цаг 22 мин УИХ-ын ажлын хэсэг боловсролын салбарын асуудлыг хэлэлцэв 1 цаг 25 мин УИХ-ын дарга Баруун-Урт-Бичигтийн боомтын авто замын бүтээн байгуулалттай танилцав 1 цаг 27 мин УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцав 1 цаг 34 мин Улаанбаатар-Рашаант чиглэлд нийтийн тээвэр үйлчилж эхэлнэ 1 цаг 42 мин Нийслэлд мансууруулах бодистой тэмцэх ажлын төлөвлөгөөг танилцуулав 1 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 29 хэм хүйтэн 1 цаг 54 мин Цахилгааны үнийг нэмж 550 тэрбумыг олоод 400 тэрбумыг хулгайлав 3 цаг 0 мин Урианхай тувачуудын урвалт 3 цаг 59 мин Аюултай ачаа тээвэрлэгчдэд хяналт шалгалт хийж байна 4 цаг 18 мин Нийслэлд мансууруулах бодистой тэмцэх ажлын төлөвлөгөөг танилцуулав 4 цаг 19 мин Хөгжлийн бэрхшээлтэй "AI"-гаар хотын түгжрэлийг бууруулахгүй л дээ 4 цаг 20 мин Шинэ Зуунмод хотод "Цахиурын хөндий", дата төв байгуулахаар хэлэлцэв 4 цаг 20 мин Архангай аймагт голын татам дагуу 21 га талбайд ойжуулалт хийжээ 4 цаг 29 мин TikTok АНУ-д хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах хамтарсан компани байгууллаа 4 цаг 35 мин Боловсролын сайд Буриадын Соёлын сайдтай уулзав 4 цаг 36 мин УИХ-ын дарга Н.Учрал Сүхбаатар аймагт ажиллаж байна 4 цаг 36 мин Дэд бүтцийн бүтээн байгуулалтын зэрлэг амьтдад үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна 6 цаг 8 мин
iИх уншсан
Капиталист нийгэмд социалист өмч оршдоггүй: Эрчим хүчний сал... Зэрлэг капитализм Л.Отгочулуу: Эрдэнэт үйлдвэр 1,2 их наядын өртэй ч бараг 700... ШХАБ, ЕАЭС руу тэмүүлэх Ираны явцуу зорилго Бид мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх ёстой Дэлхийд металлын үнэ өсөх нь Монголд яаж нөлөөлөх вэ? Урианхай тувачуудын урвалт Хөгжлийн бэрхшээлтэй "AI"-гаар хотын түгжрэлийг бууруулахгүй... Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөө... ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Хуланг дуудаж сануулга өгчээ... Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэнэ Монголын компани олон улсын хувцас загварын үзэсгэлэнд оролц... Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол зургаагаар нэмэгджээ... Өнөөдөр эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд "Жаргалантын гол" нэрийг албан ёсоор баталжээ Засгийн газар Монгол, Оросын хамтын ажиллагааны комиссын хур... Прокурорын байгууллага долоо хоногт 109 мянга гаруй зөрчил б... Дулааны IV цахилгаан станцад гэмтэл гарч, зарим аймагт цахил... Мөнгөний үнэ жилийн дотор 3 дахин өслөө 117 дугаар сургуулийн халаалтыг хийн түлшинд шилжүүлж, түүхи...
Top