x

Энэ төрийн муу туршилт болгоны бай нь багш нар биш

Гэрэл зургийг shuud.mn

Дунд сургууль болон цэцэрлэгийн багш нарын ажлыг дүгнэдэг шинэ систем нэвтлүүлээд даруй хэдэн жил болж байгаа билээ. Гэвч өнөөдөр ч энэ шалгалтыг тойрсон хэл үг тасраагүй л байна. Уг нь энэ багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт гэдэг нь сургалт, үйл ажиллагааны чанар, үр дүнг үнэлэх, багшийн мэргэжлийн хөгжлийн түвшнийг тодорхойлох, өөрийнхөө үйл ажиллагааны гүйцэтгэлийг хянадаг болгох, ажилдаа хариуцлагатай хандах соёлыг төлөвшүүлэх улмаар сургалтын чанарыг сайжруулах гээд олон үнэ цэнтэй зорилготой юм. 

Гэвч энэ үйл явцыг бараг шууд утгаараа багш нарыг тамласан, ажлын ачаалал дээр нь улам ачаа дарамт болсон, бас л үр дүнгүй цаасны ажлыг нэгээр нэмсэн зүйл гэж үздэг хүмүүс багш нар дотроо ч асар олон байдаг юм байна.Тэгэхээр энэ шүүмжлэлийг ч олон талаас харах ёстой болов уу. 

Үнэндээ энэ хорвоод шалгуулах дуртай хүн тийм ч олон байдаггүй. Амьдрал ерөөсөө шалгалт шүүлгийн эсрэг хандлагаар дүүрэн явц ч гэж хэлж болох юм. Бүгд л шалгалтад дургүй. Хүүхэд ч, хөгшид ч, адгийн тэнэгүүд, агуу эрдэмтэд ч бүгд шалгуулахад дуртай биш нь үнэн билээ. Гэхдээ өнөөдрийн манайхны хийгээд байгаа шалгах технологи нь яг юу болоод байгаа юм гэдгийг бид тандаж, судалж,тодруулж үзэх ёстой. Тиймээс, би бээр энэхүү нийтлэлээ бичихдээ “Багшийн гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт” гэх зүйлийн талаар ямар бодолтой явдгийг нь асууж, цахим хуудсаараа тест хийж үзсэн юм. 

Уг шалгалтад хамрагдсан багш нараас хэрхэн байр сууриа илэрхийлснийг одоо хэдүүлээ сонирхоцгооё.

  • Монгол хэлний шалгалт гэхэд маш хүнд сэдэв ирсэн. Уран зохиол, монгол бичигтэй хамт гурван хичээлийн агуулга хэрнээ 22 даалгаврыг 40-хөн минутад хийнэ. Тэгээд тэр урт эхийг ахин дахин орж уншиж эхний 10 даалгавраа хийх гэж эргэж буцсаар байгаад цаг нь дууссан. Уран зохиолын хичээл гэхэд дан Нууц товчооны талаарх асуултууд ирсэн. Монгол бичиг нь бас яг 10-р ангийн хөтөлбөрөөрөө ирээгүй гээд тоочоод байвал асуудал маш их байна. Багш нарт урамшуулал өгөхгүй гэж зориуд ийм юм зохион байгуулж байх шиг байна. Багш нар ч гэсэн урамшууллаа авах гэж янз бүрийн муу арга хэрэглэдэг болсон. Хүүхдийн регистрээр орж өөрсдийгөө үнэлж ч байх шиг.... Энэ худал хуурмаг шалгалтыг боливол таарна. 
  • Цаг зав, мөнгө, цаас үрсэн, сургууль, эцэг эх, багш сурагч гээд бүгдийг нь тавгүй байдалд оруулсан ёстой балай шалгалт.
  • Багшийн хомсдолыг улам дэвэргэх биз. Залуучууд ингэж шахуулж, шалгуулж, ухуулж төнхүүлж дарамттай ажиллах дургүй байгаа нь ажиглагдаж байгаа. Ажлаасаа гарах сонирхол улам их л болж байгаа юм шиг санагдах юм. Шинэ үеийнхнийг хуучин аргаар удирдах аргагүй болоод байгааг ер нь ойлгохгүй байна уу даа. Эсвэл албаар ч ийм залхаасан бодлогууд явуулаад байдаг юм уу.
  • Багшаа дэмжих биш дарамтлах л бодлого бариад байгаа нь гайхмаар. Багш нар эрх мэдэлгүй болж, улмаар сурагчаа худлаа үнэлж эхэлсэн. Багш зааж сургаж байгаагаа эхлээд өөрөө хянаж дүгнэдэг болох цагт сургалт сэргэж магадгүй...

За, сэтгэгдлүүд нэг иймэрхүү. Зөв, зүйтэй гэсэн нэг ч сэтгэгдэл ирүүлсэнгүй. Ер нь энэ шалгалт жилээс жилд улам дампуу шалгалт болдог болсон... Энэ жилийн үнэлгээний шалгалтууд ЕБС- ынх гэхэд асар зөрчилтэй байсан талаар ярьцгааж байна. Мөн цахимаар явагдсанаас үүдэн бөөн асуудал үүссэн төдийгүй, цахим нь таг гацаж, сүлжээ нь доголдоогүй газар гэж улс орон даяар бараг байгаагүй аж. Цахим монголд маань цахимаар хийгддэг болсон бүх ажил гацаатай гэх хэлц ч гарсан болохоор энэ жилийн шалгалт гэж ямархуу юм болсон нь ерөнхийдөө ойлгомжтой. 

Багш нараа дэмжихийн оронд урамшуулал гэж хэдэн төгрөг олгох нэрээр явуулдаг болсон үр ашиг муутай энэ үйл ажиллагааг Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулдаг болоод дөрөв дэх жилийнхээ хавартай золгож байгаа юм. Гэвч өнөөдөр нийтээрээ хүүхэд ,багшийн аль алиныг нь сэтгэл зүйн хувьд асар их дарамтад оруулсан явдал гэх дүгнэлттэй л сууж байна. 

Тэд багш нарынхаа цалинг нэм. Тэгж байж энэ салбар уналтаас гарна гэж үзэж байгаа юм. Манай алслагдсан нутгуудад багш нар гэж бараг байхгүй болсон. Булган аймгийн Тэшиг сум гэхэд физикийн багшгүй олон жил болж байгаа гэнэ. Хүүхдүүд нь физик гэж ямар хичээл байдгийг ч мэдэхгүй төгсөж байгаа гэсэн үг. Ийм сургуулиас яаж олигтой хүүхэд гарч ирэх юм бэ. Аргаа бараад хүүхдүүдээ аймагт суулгаж байна. Энэ ч гэсэн эцэг эхчүүдэд маш их дарамт нэмсэн зүйл шүү дээ. Бодит амьдрал дээр хорьдугаар зуунаасаа доош үсрэнгүй уначхаад байгаа орон нутгийн боловсролоо одоо яах гэж байгаа юм бэ. Үнэхээр асуумаар байна. 

Надад ирсэн зурвасууд дотроос “Багш нар сүүлдээ айгаад сурагчаа үнэнээр нь дүгнэж чадахаа байсан” гэх үг гол гогодож байна. Энэ юу гэсэн үг вэ. Энэ бол хэтрүүлэг огт биш юм шүү. Аливаа буруу өрөлттэй систем яван явсаар хэрэлдсэн том дарамтын нийгмийг л бүтээдэг юм байна. Үүнийг бид амьдралаараа амсаж үзэж явна биш үү. 

Жишээ нь, шууд утгаараа биш ч гэсэн шавь нь багшаа үнэлнэ гэдэг хөл нь толгой болсны нэг илрэл биш гэж үү. Шавь нь багшаа насан туршдаа хүндлэндээдэлж явдаг, амьдралын чимэг болсон олон сайхан домог дараагийн үеийнхний амьдралаас алга болох юм байна. Харин ч шавь нь багшаа хэрхэн хорлож байсан тухайгаа л насан туршдаа бахархан ярьж явах нь дээ. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт гэж энэ зүйл зарим шавь нарт нь дургүй, жаахан чанга гэгддэг багшаа хорлох боломж ч болж өгч байна гэнэ. Үгсэж байгаад зориуд шалгалт дээр нь унаж байна. Үр дүнд нь нөгөө загнадаг, хичээлээр шахдаг, гэрийн даалгавар шалгадаг багш нь алга болох юм байна л даа. Хүүхдүүдийн энэ дайралтад голдуу нийгмийн ухааны багш нар хэлмэгддэг байна. Тэдний хичээл дуу хөгжмийн хичээлээс хүнд учир хичээлээ ойлгохыг шахдаг, даалгавар хийлгэх гэдэг. Мэдээж энэ нь хүүхдийн нүдээр бол маш муу багш. Тэгэхээр тэр “мангаа” алга болох ёстой. Энэ шалгалтаар алга болж ч байх шиг байна. Энэ шалгалт гээчийг боловсролын салбарыг өргөх биш улам унагах гэсэн санаатай оролдлого гэж үзэх багш нар ч үй олон байна. Энэ харин жаахан хэтрүүлэгтэй бухимдал байх. 

Тэд бидэнд захидал бичиж байна. Үзэл бодлыг нь дамжуулж өгөхийг хүсэж байна. “Хүүхэдтэй ажилладаг,хүүхдийн төлөө шахдаг шаарддаг, сайн муу нэр зүүдэг жинхэнэ багш нар нь адлагдан явцгааж, худал инээсэн, аядуу зөөлөн нэртэй, цаг хормуудыг аргацааж явдаг, эцэг эхчүүдэд худлаа нахилзаж явдаг жүжигчин багш нар үлдээд байхаар энэ салбар хамраараа газар хатгахаас яах юм бэ” гэж тэд хэлж байна. Ганц нэгийнх нь хүүхэдтэй зүй бусаар харьцсан, алдаж эндсэн явдлыг бүгдэд нь нялзаан нийгмээрээ яллаж, муусайн багш нар шиг хэрэггүй хүн байхгүй болж хувирдаг. Хэдхэн бор төгрөгийн цалингаар бусдын янз бүрийн ааш араншин, хүмүүжилтэй хүүхдүүдтэй өдөржин ноцолддог тэднийг ядаж төр нь дарамталмааргүй байна. 

Одоо би та нарт манайд ирсэн нэгэн багшийн захидлаас сонирхуулъя.

Хянагч хийгээд сууж байхад орж ирсэн бодол: 

Гуйлгачны төсөвтэй болтол нь хулгайч нар нь гөвчихдөг. Тэгээд ядарсан төсвийн байгууллагадаа хэдэн төгрөг өгөх гэж сүртэй шалгалтууд явуулдаг. Чанар гэж байхгүй. Багшийн цалин нь хөөрхийлөлтэй. Хүүхдүүд нь бүлтгэнээд хуулаад ч хамаагүй сайн хийх гээд хичээж байгаа нь өрөвдмөөр. Биднийг бүгдийг нь хөөрхийлөлтэй амьдруулж байна. Эзэн нь хичээсэн ч явахгүй юм бас байх юм. Хулгайч нарынх нь нэг өдрийн хоолны мөнгө нь багшийн сарын цалин юм уу, хаашаа юм. Боловсролын салбар гэдэг хамгийн түүчээ нь баймаар. Хөгжилтэй орнууд боловсролдоо анхаардаг бол манайх боловсролыг улам доройтуулж, дээгүүр нь хулгайгаа хийх гэсэн ядмаг бодлогоороо олон жил явлаа даа. Яана даа, хэдүүлээ...гэж арга тасран, уурсан бичжээ. 

Боловсролын салбар бол улс төржилтөөс асар хол байх ёстой салбар. Аргаа бараад тэд улс төрд уурлаж эхэлж байна. Уруудаад...улам доошлоод байхаар арга ч үгүй юм уу даа...Багш нар маань насан туршдаа бидний хайрлаж явдаг, эцэг эхтэйгээ хамт элгэндээ тэвэрч явдаг, амьдралын гоё дүрүүд шүү дээ. Тийм болохоор хүн бүр багш нартаа хайртай. Бүгдээрээ багш нараа дэмжицгээе. Тэд энэ төрийн муу туршилт болгоны бай болох ёсгүй. Багш маань Мангаа биш..

Б.Ганчимэг, Baabar.mn.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Нүүрсний экспорт 79 сая тоннд хүрч, биржийн арилжаа идэвхжлээ 12 мин Аргентинд 2,397 голден ретривер цугларч дээд амжилт тогтоов 14 мин МУИС үйл ажиллагаандаа ISO 21001 ба ISO 9001 олон улсын стандартыг нэвтрүүлэв 14 мин Улаанбаатарт шөнөдөө 27 хэм хүйтэн 19 мин АТГ: “Цемент шохой” ХХК-д учирсан 3.4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв 20 мин ТББХ худалдааны түр хэлэлцээрийн хуулийн төслийг 64.7%-ийн саналаар дэмжив 20 мин 102 дугаарт нэг өдөрт 1882 дуудлага бүртгэгдэв 21 мин Сочи дахь Монголын консулын тойргийг хариуцах И.А.Селезнёв албан ёсоор ажилдаа орлоо 22 мин Авлигын ноцтой зөрчлүүдийн дараа ГЕГ-ын даргыг чөлөөллөө 23 мин ЗГ: Төсвийн хөрөнгөөр баяр, тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо 37 мин Гашуунсухайт боомтын зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх шийдвэр гаргав 38 мин Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг хоёрдугаар сард багтаан сонгоно 44 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол товлогдлоо 46 мин “Тогтоолд нэмэлт оруулах тухай” төслийг байнгын хороод эцсийн хэлэлцүүлгээр дэмжив 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хүний эрхийн бодлогоо шинэ сорилтод нийцүүлэн шинэчлэх шаардлагатай 49 мин Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгаж эхэлнэ 51 мин Томуугийн дэгдэлт улсын хэмжээнд өндөр хэвээр байна 2 цаг 29 мин Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хэсэг хуралдав 2 цаг 32 мин Эм ханган нийлүүлэгчид төлбөрийн саатлаас болж нийлүүлэлтээ зогсоохоо мэдэгдлээ 2 цаг 33 мин 2025 онд Улаанбаатарт 600 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртжээ 2 цаг 34 мин
iИх уншсан
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга... МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ? Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... Амгалан амаржих газарт арваннэгдүгээр сард 510 эх амаржжээ MH370 онгоцыг хайх ажиллагааг энэ сарын сүүлчээр дахин эхлүү... Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгу... УИХ-ын дарга Н.Учрал 58 ажлын хэсгийн захирамжийг хүчингүй б... Солирт агуулагдаж байсан зургаан төрлийн сахар амьдралын гар... Нийслэлийн байгаль орчны газрын шинэ барилгыг Улсын комисс х... E-Geree систем олон улсын “Maker in China 2025” тэмцээнээс ш... Автобензиний импорт 4.7%-иар буурч, дизелийн импорт өсөв Хятадын хоёр дахь захидлын дараа Япон НҮБ-д дахин мэдэгдэл и... Ирэх 7 хоногт 1–5 дугаар анги танхимаар, 6–9 анги цахимаар х... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Нийслэлийн 2026 оны төсөв батлагдлаа О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох цэгийг шин... Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өнд...
Top