x

Дотоодын өндөгний хэрэглээг хангах хүчин чадалтай боллоо

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр намрын ургац хураалт эхэлсэнтэй холбогдуулан Шувууны аж ахуй эрхлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзаж, салбарын нөхцөл байдал болон цаашдын зорилтын талаар санал солилцлоо.

Уулзалтад ХХААХҮ-ийн Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ намрын ургацын балансыг танилцуулан, мэдээлэл өгөв.

Монголчууд жилд дунджаар 500 сая ширхэг өндөг хэрэглэдэг. Монгол Улс 2020 оноос өмнө өндөгний есөн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байсан ч өндөгний нийт хэрэгцээнийхээ 50-иас дээш хувийг импортоор авдаг байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Атрын IV аян” үе шаттай хэрэгжиж эхэлснээр дотоодын аж ахуйн нэгжүүд шинэ үйлдвэрийн байр, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлснээр Монгол Улсын нийт өндөгний хэрэгцээний 80 хувийг дотоодоосоо хангаж эхэлсэн нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 30 гаруй жил хийгдээгүй томоохон хөнгөлөлттэй зээлийн үр дүн гэдгийг тэд онцоллоо.

Шувууны аж ахуй эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Болд “Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал”, “Атрын IV” маш сайн бодлогын хүрээнд аяны хүрээнд аж ахуй нэгжүүд хөнгөлөлттэй зээлд хамрагдаж шинэ тоног төхөөрөмж авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Шинээр 20 гаруй шувууны аж ахуй эрхлэгч компаниуд нэмэгдсэн. Ингэснээр дотоодын өндөгний нийт хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдсэн. Цаашид монголчуудын өндөгний хэрэглээ 650 сая ширхэгт хүрэх тооцоо байгаа. Тэгвэл шувууны аж ахуй эрхлэгчдийн суурилагдсан хүчин чадлаараа бүрэн хангах боломжтой. Энэ жилийн хувьд шувууны аж ахуй эрхлэгчид 60 мянган тонн улаан буудай худалдаж авах тооцоололтой байна” гэсэн юм.

Өндөгний үйлдвэрлэл дотоодод хөгжсөнөөр 100 орчим тэрбум төгрөгийн гадаад валютын урсгал Монгол Улсад үлдэж, эдийн засагт өгөөжөө өгч байгааг холбооны төлөөлөгчид онцоллоо. Тэдний мэдээлснээр ирэх хоёр жилийн хугацаанд гурван сая шувуутай болж, дотоодын өндөгний хэрэгцээг 100 хувь хангаж, малын тэжээлийн үйлдвэрлэл, газар тариалангийн кластер бизнес хөгжүүлэх боломж бүрдэх юм.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр уулзалтын үеэр “Монгол Улс зөвхөн улаанбуудай, гурил бус өндөг, мах, сүү зэрэг хүнсний 19 төрлийн гол нэрийн бүтээгдэхүүнээ дотоодын үйлдвэрлэлээрээ бүрэн хангаж чаддаг болох ёстой. Энэ бол “Хүнсний хувьсгал”, “Атрын IV аян”-ы үндсэн зорилт. Өнөөдрийн байдлаар өндөгний салбарт гарсан ахиц бол зөв бодлого, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, аж ахуй эрхлэгчдийн хичээл зүтгэлийн тод жишээ юм” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн талаар мэдээлэл сул байна 3 мин Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг эрүүл мэнд, эмнэлэг, спортын дэд бүтцэд чиглүүлнэ 4 мин Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ 6 мин Албан тушаалын болон авлигын шинжтэй хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүлэв 9 мин Банкны хар жагсаалтыг халлаа 10 мин Хүннү 2222’–‘Ривер гарден’-ийг холбосон замын ажил эхэллээ 11 мин Шинэ Зеландын парламентын төлөөлөгчид Монголын түүх, соёлтой танилцлаа 12 мин Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн хуваарь гарлаа 3 цаг 2 мин Улаанбаатар хотын авто замын 80 гаруй хувь шинэчлэгдэж байна 3 цаг 6 мин Гэмт хэргийн шинжтэй 93 гомдол, мэдээллийг шалгав 3 цаг 6 мин Тусгай хэрэгцээт хүүхдийн шинэ цэцэрлэг Сонгинохайрхан дүүрэгт ашиглалтад орлоо 3 цаг 10 мин 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барив 3 цаг 13 мин Монголын боксчид Ливерпүүлийг зорилоо 3 цаг 16 мин Афганистанд хүчтэй газар хөдөлж, 500 хүн амь насаа алдлаа 3 цаг 17 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэгш боловсролд өргөнөөр хамрагдаж байна 4 цаг 49 мин ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 13,442-д хүрлээ 4 цаг 50 мин Канадын Саскачеваны их сургуультай хамтын ажиллагаа өргөжив 4 цаг 52 мин Дотоодын өндөгний хэрэглээг хангах хүчин чадалтай боллоо 5 цаг 16 мин Европын холбоо Украинд цэргийн хүч илгээх асуудлыг хэлэлцэж эхэллээ 5 цаг 19 мин ‘Чингис хаан’ үндэсний музейн нэрэмжит жишиг танхим нээлтээ хийлээ 5 цаг 24 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хү... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидт... Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн... Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт ха... Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх ар... 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш х... Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн...
Top